Генетик тестэд хамрагдсанаар ямар мэдээлэл авах вэ?
Төрөлх авьяас, чадварынхаа талаар болон танд тохирох боловсрол, карьер, спорт, таны эрүүл мэнд, зан чанар, темпарамент зэргийг илэрхийлсэн тайлан авдаг.
Уг тайлан дахь мэдээллүүд нь Дерматоглификийн шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн байдаг бөгөөд хурууны хээ таны талаар ямар мэдээлэл өгч чадахыг мэдэх боломжтой.
Тайлангийн мэдээлэл нь хэр найдвартай вэ?
Тайлан дахь бүх график дүрслэл, мэдээлэл нь Дерматоглификийн шинжлэх ухааны судалгаагааны үндсэн дээр бүтээгдсэн тусгай програмын тусламжтай гардаг бөгөөд 85-95 хувийн үнэн зөв байх баталгаатай.
Тайлан дахь мэдээлэл нь хувь, процентоор илэрхийлэгдсэн нь ямар учиртай вэ?
Тухайн зан, чанарыг тестэд хамрагдсан хүнд хэр их байгааг илэрхийлдэг. Хэрэв хувь нь өндөр биш бол тухайн хүнд уг чадвар, шинж чанар бага эсвэл байхгүй болохыг хэлдэг бол өндөр байвал тестэд хамрагдсан хүний дерматоглификийн шинж чанар нь тухайн зан чанар, чадвар өндөр хүмүүсийнхтэй ижил байгааг буюу тус чадвар тухайн хүнд байгаа нь өндөр магадлалтай болохыг илэрхийлэнэ.
Мэдээж тухайн хүний хүмүүжлийн орчин нь зан чанарт нь нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Жишээлбэл: тайлангаар элэг болон бөөр өвдөх магадлал өндөр байна гэсэн үр дүн гарсан бол энэ нь уг өвчнөөр заавал өвдөнө гэсэн үг биш, тухайн хүний дерматоглификийн шинж тэмдэг нь уг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй хүмүүсийн шинж тэмдэгтэй адил байгааг хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл ийм хурууны хээтэй хүмүүс тийм зан чанар, байдалтай байсан гэсэн статистик мэдээнд үндэслэн гаргасан тайлан юм.
Мэдлэг эзэмших чадвар
Энэ нь доод, дунд, дээд гэсэн 3 түвшингээр тайлан гардаг. Хэрэв ямар нэг шинжлэх ухааны салбарт чадвар өндөртэй гэсэн тайлангийн мэдээ гарсан бол тэр нь байгалиасаа буюу төрөлхийн тийм чадвартай болохыг илэрхийлж байгаа болохоос тухайн чадварыг өөрийн чармайлтаараа эзэмших боломжгүй гэсэн үг биш юм. Байгалиасаа буюу төрөлхийн чадвартай тохиолдолд бусад хүмүүсээс илүү хурдан өөрийн болгож, эзэмшиж чадна л гэсэн үг.
Ажил мэргэжлийн чадвар
Тайлангийн энэ хэсэгт тохирох ажил, мэргэжлийн чиглэлийг тодорхойлдог. Хувийн зан чанартаа ажил, мэргэжлээ нийцүүлж чадвал ажлаасаа авах сэтгэл ханамж нэмэгдэх бөгөөд мөн бусадтай харьцуулахад нэг их ядралгүйгээр амархан ажлаа амжуулна гэсэн үг юм. Танд ямар чиглэлээр мэргэших нь илүү үр дүнтэй болохыг болон удирдах ажил танд тохирох уу? Эсвэл багаар ажиллахдаа сайн байна уу? зэрэг асуултуудад хариулт өгнө.
Ажлаа гүйцэлдүүлэх арга. Ганцаарчилан ажиллах, багаар хамтран ажиллах эсвэл удирдах зэрэг арга барилуудаас аль нь илүү болохыг буюу зорилгодоо хүрэхдээ ямар арга барилаар ажиллавал тохиромжтойг хэлнэ. Хүн бүр олон янзын нөхцөл байдалд зорилгодоо хүрэхийн тулд олон янзын арга барил ашигладаг. Тухайн хүн өөрт нь хэцүү биш байхаар ажлаа хэрхэн зохион байгуулж өндөр үр дүнд хүрч болохыг илэрхийлнэ.
Эрүүл мэнд
Тайлангийн энэ хэсэгт бие организмын систем болон анхаарах хэрэгтэй эрхтнүүдийн байдлыг хэлдэг. Эрсдэлтэй байна гэдэг нь тухайн өвчнөөр заавал өвдөнө гэсэн үг биш бөгөөд таны хурууны хээтэй ижил төстэй хурууны хээтэй хүмүүс тухайн өвчнөөр өндөр хувьтайгаар өвдөж байна гэсэн үг.
Спорт
Спортын хэсэгт тохиромжтой байрлалын үзүүлэлт нь багийн спортоор хичээллэвэл аль байрлал /хамгаалагч, довтлогч г.м/ илүү тохирохыг хэлнэ. Энэ үзүүлэлт нь ачаалал даах чадвар, хурд, тэнцвэр зэрэг үзүүлэлтүүдээр илэрхийлэгддэг.
Хичээллэвэл тохирох спортын төрөлд дерматоглификийн шинжлэх ухаан болон спортоор хичээллэгсэдийн хоорондын хамаарлыг судлагдсан спортын төрлүүдийг багтаасан болно. Аль нэг спортын төрөлд өндөр хувьтай байна гэдэг нь таны дерматоглификийн үзүүлэлтүүд буюу хурууны хээ тухайн спортоор хичээллэн амжилт гаргасан тамирчдын хурууны хээний үзүүлэлттэй давхцаж байна гэсэн үг.
Дээрхээс гадна таны сэтгэл хөдлөл хэр болох, ямар зан чанартай болох, таны темперамент ямар болох, шинэ мэдээлэл хүлээн авах хандлага ямар болох зэрэг мэдээллүүд тайланд багтсан байдаг.
Уг тайлан нь Дерматоглификиын шинжлэх ухааны олон удаагийн судалгааны ажлуудын үр дүнд бүтээсэн тусгай програмын тусламжтайгаар гардаг болохоор алдаагүй байх магадлал 85-95 хувь байдаг.
Генетикийн тестэд хамрагдах хүмүүсээс тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хурууны хээг нь авдаг бөгөөд 10 минутын дотор таны авьяас, чадвар тохирох ажил мэргэжил гэх зэрэг мэдээлэл багтаасан 16 хуудас тайлан өгч, манай мэргэжилтэн дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг.