Генетик тест Монгол
"ГЕНЕТИК ТЕСТ МОНГОЛ" ХХК
Байгууллагын зорилго: Хүүхэд, өсвөр үеийнхэнд өөрийгөө танин мэдэх, чадвар сонирхлоо ойлгох, цаашдын суралцах чиглэлээ ухаалгаар төлөвлөхөд чиглэсэн интеграцчилсан карьерийн зөвлөгөө үзүүлэх явдал юм.
Өнөөдөр Монгол улсад маань мэргэжил сонголт, цаашдын карьер хөгжлийн талаар тодорхой стандартын дагуу цогц үйлчилгээ хүргэдэг газар ховор байгаа тул дараах үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Мэргэжил сонголтоо хийх гэж байгаа болон ажил мэргэжилээ өөрчлөх хүсэлтэй, Өөрт тохирсон манлайллын арга, хөгжлийн шийдлүүдийг ашиглан хамт олон, байгууллагаа өсөлтийн замд оруулахад нь туслах зорилгоор "Генетик тест Монгол" ХХК нь мэргэжил сонголт болон карьер хөгжлийн талаар сургалт мэдээлэл, шаардлагатай зөвлөгөөг өгдөг бөгөөд энэхүү үйл ажиллагаандаа хэд хэдэн судалгааны болон тестийн аргуудыг хэрэглэн харьцуулан мэдээлэл сургалт зөвлөгөөг өгсөөр байна.
Бид өөрийгөө танин мэдэх, эцэг эх хүүхдүүд хоорондын зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэхэд зөвлөгөө мэдээлэл өгдөг бөгөөд үүндээ зарим салбарын болон сэтгэл зүйн тест аргуудыг хослуулан хийдэг болно.
Зөвлөгөө мэдээллүүдийг өгөх чиглэлээр Оюунлаг, Оюуны Ундраа, FARO академи, Сингапур сургууль, Анагаах ухааны их сургууль, Монгол Билэг Оюу, 52-р сургууль, Их Монголын үрс цэцэрлэг зэрэг олон байгууллагуудтай амжилттай хамтран ажилласан болно. Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ, "Ид Шидийн орон" ТББ-ийн УБ болон Дундговь салбартай хамтран хүмүүнлэгийн аян зохион байгуулж, хамтран оролцсон.
Мөн 2020 оны 06 сараас дэлхийд тэргүүлж буй Европын 24GENETICS байгууллагын төлөөлөгчөөр сонгогдож, ДНХ ШИНЖИЛГЭЭ-г хүний шүлснээс 7 төрлийн генетикийн тайланг /Испани дах тусгай лабораторид/ шинжлүүлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгдөг болсноор дэлхийн дэвшилтэт Шинжлэх Ухааны ололтыг Монголдоо нэвтрүүлэх, хямдаар авах бололцоог улам бүр ойртуулж өгсөн.
24Genetics байгууллагын DNA-ийн шинжилгээ нь хүний өнгөрсөн болоод ирээдүйн тухай мэдээллийг хамгийн өндөр магадлалаар харуулдаг ба Биотехнологийн Мэдээллийн Үндэсний төв /NCBI/-өөр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. 24Genetics нь хүний ген /DNA/ шинжлэн тогтоох европын анхны компани бөгөөд одоогоор дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашид ч бид өөрийгөө зөвөөр таних, түүнтэй холбоотой сургалт, зөвлөгөө өгөх болон бусад дэвшилтэт аргуудыг ашиглах бололцоог нэмэгдүүлэхийн төлөө зорин ажиллах болно.