Дерматоглифик

Хурууны хээ таны талаар юу хэлж чадах вэ?
Дерматоглифик гэж юу вэ?

Дерматоглификийн шинжлэх ухааны тухай

Сэтгэл судлал болон социологийн шинжлэх ухаануудын хувьд хүмүүсийг IQ-ийн хэмжээгээр болон зан байдлаар нь ангилах олон аргууд байдаг. Дерматоглифик нь хувь хүний чадвар болон сонирхлыг шинжлэх ухааны үндсэн дээр тодорхойлдог аргуудын нэг юм. Дерматоглификийн сэтгэл зүйн тестээс ялгаатай тал нь суурь өгөгдлийн хувьд өөрчлөгддөггүй талаараа онцлог ялгаатай байдаг. Учир нь гол өгөгдөл болох хурууны хээ нь тухайн хүний бүх л амьдралын туршид нэг л хэвээрээ байдаг бөгөөд ямар нэг нөхцөл байдлаас болж өөрчлөгддөггүй. 

Дерматоглификийн шинжлэх ухааны түүх

Хурууны хээний тусламжтайгаар хувь хүнийг тодорхойлох сонирхол 17-р зуунаас үүссэн байна. Хурууны хээний талаарх тэмдэглэл Марчелло Мальпигийн анатом болон эмбриологийн талаарх ажилд тусгагдсан байсан. Тухайн үедээ нэртэй биологч Ян Пуркинье хурууны хээг ангилж байсан байдаг. Дерматоглифик гэх нэр томьёо нь сүүлд 20 дугаар зуунд гарч ирсэн бөгөөд орчуулбал арьсны хээ гэсэн утгатай үг юм. 

Хурууны хээний төрлүүд

Нуман хээ

Хамгийн энгийн хээ юм. Хээний шугамууд нь хурууны өндөгний голд долгио үүсгэж бага зэрэг дугуйрсан байх ба дельта байдаггүй.

Гогцоо хээ

Хамгийн түгээмэл байдаг. Гогцоо нь эрхий хурууны зүгт, эсвэл чигчий хуруун тийшээ чиглэсэн байдаг. Нэг дельтатай байх ба тэр нь хээний зүүн эсвэл баруун хэсэгт байдаг.

Давхар эргүүлэгтэй хээ

Ихэвчлэн 2 дельтатай байх бөгөөд гол хэсэг нь S үсэгтэй төстэй. 2 эсвэл 3 дельтатай гол нь илүү ярвигтай өөр хувилбарууд ч бас тааралддаг.

Асран нуман хээ

Нуман хээний нэг төрөл бол асран хэлбэрт нуман хээ бөгөөд голдоо гацуур мод эсвэл гурвалжин хэлбэртэй шугаман зураастай байдаг.

Битүү хээ

Битүү хээний төв нь буудлагын байтай төстэй. Ороомог хэлбэрийн голтой арай өөр хувилбарууд ч бас байдаг.

Хэрэглээ

20-р зуунд хийсэн олон судалгаануудын үр дүнд хурууны хээ нь хүний физиологи, оюун санааны болон биеийн чадваруудтай холбоотой болохыг нотлосон байна. 

Хурууны хээ нь хэзээ ч давтагддаггүй болохоор гэмт хэрэг илрүүлэлтэнд ч бас ашигладаг. 1880 онд Фулдс болон Гершель нар Nature сэтгүүлд хурууны хээг ашиглан тухайн хүнийг хэн болохыг мэдэж болох талаар өөрсдийн бодлоо бичсэн байдаг. Яваандаа энэ талын туршлага болон мэдээллүүд хуримтлагдсанаар эрдэмтдэд хүний зан байдал, чадвартай хурууны хээ нь холбоотой болохыг нотлоход тус болсон. Өнөөдөр дерматоглифик нь хүнийг танихад хэрэглээд зогсохгүй хувь хүний сэтгэлзүйн онцлог байдал болон зан байдлыг тодорхойлоход ч мөн хэрэглэж байна.

Хурууны хээний судалгааг анагаах ухаанд мөн хэрэглэдэг. 1930-д оноос хурууны хээг өвчний оношлогоо хийхэд хэрхэн ашиглаж болох талаар судалгаанууд хийгдсэн. Эмч нар дерматоглификийн тусламжтайгаар цусны болон хөхний хавдар тусах магадлалтай эсэхийг тодорхойлоход судалгаандыг хэрэглэсэн байдаг. Мөн түүнчилэн хүний төв мэдрэлийн системийг судлахад хэрэглэж болохыг тогтоосон байдаг. 

Өөр нэг дерматоглификийг өргөнөөр хэрэглэдэг салбар нь спорт юм. ОХУ-ын биеийн тамир, спортын институт нь 40 жилийн турш дерматоглификийг өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэхэд хэрэглэсээр иржээ. Тэдний олж тогтоосноор олон янзын спортын төрлүүдийн тамирчид нь хурууны хээгээрээ ялгаатай байдаг байна. Тамирчдын хурууны хээний зураглал хэр зэрэг ярвигтай байгаагаас нь биеийн ачаалал даах чадвар, хурд, хариу үйлдэл үзүүлэх байдал зэрэг нь хэр байгааг тогтоож болдог байна. Түүнчлэн тухайн хүнийг багийн спортод тохирох уу эсвэл ганцаарчилсан төрөлд илүү тохирох уу гэдгийг ч мөн үнэлэх боломжийг олгодог. 

Хүн судлал ч гэсэн дерматоглификийг хэрэглэдэг. Олон төрлийн улс үндэстнүүдийн талаарх дерматоглификийн мэдээллүүд их байдаг. Жишээ нь хурууны хээний дүрслэл байдал нь Европ тивээс зүүн тийш чиглэх тусам илүү ярвигтай болдог бол урагшаагаа чиглэх тусам хялбар болох хандлагатай байдгийг тогтоосон. Энэ нь мөн тухайн улс үндэстнүүдийн зан байдлын онцлогоор илэрдэг.   

 

Genetic test-ийн тайлан

Шинжлэх ухааны олон салбаруудад хийсэн судалгаануудын үр дүнд хурууны хээ нь хүний зан байдал болон чадваруудтай нь холбоотой болохыг тогтоосон байдаг. Энэхүү судалгаануудын үр дүнд бий болсон мэдллүүдийг ашиглаад Genetic test програмыг бүтээсэн байна. 

Genetic test нь хүний зан чанар, чадваруудыг тодорхойлохдоо дерматоглификийн шинжлэх ухааны судалгааны үр дүнд бий болсон мэдээллүүдийг ашигладаг. Genetic test-ийн тайлан нь хувь хүнд өөрийгөө танин мэдэх, авьяас чадвараа илрүүлэх, мэргэжлээ зөв сонгох, хичээллэвэл зохих спортын төрөл болон хоббигоо сонгох зэрэгт тусалдаг. Тест нь мөн ямар сул талуудтай болон давуу талуудтай болохыг хэлж өгөдөг тул амжилт гаргахад тусладаг.

Блог, мэдээлэл

Image

Хүүхдэдээ цагаа төлөвлөж сурахад нь хэрхэн туслах вэ?

Image

Хүүхдийнхээ шинийг сурч мэдэх хүсэл сонихлыг нь хэрхэн хадгалж үлдэх вэ?

Image

"Яагаад" гэх асуулт нь яагаад хүүхдийн хөгжилд чухал ач холбогдолтой вэ?