card

Түгээмэл асуулт хариулт

Авьяас чадварын тайлан болон Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлан нь 2 тусдаа тайлан бөгөөд хүний өөрийгөө таних, сурах хэв маяг, зан төлөвийн талаар таних зөвлөгөөнд ашиглагддаг туслах мэдээлэл юм.

Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлан нь: /задаргааг цааш дэлгэрүүлэн үзээрэй/

Тухайн хүний уураг тархины чадамжийн үзүүлэлтүүд, суралцах арга барил, оюун ухааны 8 чадвар, тохирох салбар, мэргэжил     болон зан төлвийн онцлог гэх мэт олон үзүүлэлтүүдийг илүү нарийн задалж харуулдаг. Нийт 50 хуудас тайлан 

Авьяас чадварын биометр тайлан нь: /задаргааг цааш дэлгэрүүлэн үзээрэй/

Тухайн хүний суралцвал зохих боловсрол, мэргэжлийн төрлүүд, темпрамент, амжилт үзүүлэх боломжтой спортын төрөл, бие физилогийн болон эрүүл мэндийн үзүүлэлт болон мэдрэлийн тогтолцооны үзүүлэлт зэргийг харуулдаг. Нийт 17 хуудас тайлан 

 

Хоёр болон түүнээс дээш насны хүмүүс хамрагдах боломжтой. Хээ өөрчлөгддөггүй тул дахин өгөх шаардлагагүй байдаг.

Ажил мэргэжлийн зөвлөгөөг 15-аас дээш насныханд шаардлагатай асуумжаар тест аваад, тэрхүү мэдээллүүдийг нэгтгэн харьцуульсны эцэст тухайн хүний сонирхол, давуу тал, онцлог, үнэт зүйл болон зан төлвийг харгалзан шаардлагатай зөвлөгөөг эцэг эхийн хамт оролцуулан өгдөг болно. Нэмэлтээр биометр тайлан өгч болно.

 

 

Бид хувь хүний онцлог, зан төлөв, авьяас чадамжийн талаар мэдэхэд 15-аас дээш насны төлөвшил явагдсан хүүхдүүдэд асуумжаар гардаг хэд хэдэн төрлийн тайланг санал болгодог. Төлөвшил сайн тогтоогүй бага насны хүүхдүүдийн хувьд зөвлөгөө мэдээлэл өгөхийн тулд тухайн хурууны хээгээр гардаг тайлангийн мэдээллийг туслах мэдээлэл болгон ашигладаг.

Хүний хурууны хээн тайлан /дахин өөрчлөгддөггүй тул/ 1 удаа өгөхөд л хангалттай.

 

  • Стандарт тайлангийн хариуг орос, англи, монгол хэлний сонголтоор авч болно. Тайланг хүлээлгэн өгөхдөө холбогдох тайлбар болон зөвлөгөөг 25-30 минутанд өгдөг тул биеэр ирж авахыг заавар болгодог.

  • Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлангийн хариуг мэйлээр өгөх боломжгүй харин заавал биечлэн ирж 30-40 минутын тайлбар зөвлөгөөг өгдөг болно.

Хурууны хээн тест өгөх хүн өөрийн биеэр ирэхэд л хангалттай. 

Ирэхдээ урьдчилан утсаар болон чатаар цаг авсан байх ба цагаа баримталж үйлчлүүлэхэд болно.