Харилцагчийн түүх 11
Жанна Матвеева, 43 настай, Саратов
Худалдааны төвийн шатаар өгсөх зуураа Genetic test-ийн сурталчилгааг олж хараад ямар эргэлзэнгүй хандаж байсанаа одоо тайлбарлахад хэцүү юм. Цахилгаан шатны дэргэд байх Genetic test гэсэн бичгийг хараад миний ажил өөрөө генетикийн шинжлэх ухаантай шууд холбоотой болохоор ихэд сонирхсон юм. Тэд намайг юугаар гайхшруулах юм бол гэсэн нэг л бодол толгойд эргэлдэж байлаа. Хурууны хээ хэвлэгчийн тухай би өмнө нь сонсож байсан бөгөөд бага зэрэг эргэлзээ төрөөд байсан ч би сонирхож үзэхээр болсон юм.
Дерматоглификийн шинжлэх ухаанд үндэслэсэн болохыг сонсоод, мөн Генетик тестийн програмыг бүтээхэд оролцсон хүн нь надтай өмнө нь хамтран ажиллаж байсныг олж мэдээд эргэлзээ арилж тестэд хамрагдахаар болсон юм.
Тестийн үр дүнг дүгнэж үзээд миний амьдралд хүрсэн бүхэнтэй минь давхцаж байсанд гайхсан. Хамгийн сайн тодорхойлсон нь: миний генийн үзүүлэлтүүд биологи, хими, физик зэрэг чиглэлүүдэд сайн болохыг, гадаад хэл суралцах дуртай болохыг, миний яг амжилттай хичээллэдэг спортыг төрлүүд усанд сэлэлт, дугуй болохыг яг хэлсэнд байлаа. Мөн зан чанар, асуудалтай эд эрхтэн зэргийг тодорхойлсноос гадна их сургуулийн багшийн намайг "химийн чиглэлээр төрөлхийн явьяастай" гэж хэлж байсныг ч баталсан юм. Би үнэхээр химидээ сайн байлаа, дунд сургуульд байхдаа л хими, биологийн чиглэлээр хэд хэдэн удаагийн олимпиадуудад байр эзлэж байсан юм.
Удалгүй би 15, 19 настай охидуудынхаа сурлага болон ажлынх нь авьяас чадвар бүхий чиглэлийг тодорхойлуулахаар болсон юм. Том нь математиктаа сайн байлаа. Genetic test-ийн үр дүнгээр түүний математикийн чиглэл 85 хувьтай гэсэн хариу гарсан байлаа. /Минийх 70% байсан/ Энэ үзүүлэлт намайг бүр гайхшруулж орхисон. Учир нь Ольга бүр багаасаа л, 2 настайгаасаа геометрийн дүрсүүдийг, тэдгээрийн ялгааг нь хэлдэг байсан бөгөөд дунд сургуульдаа геометр болон алгебрийн хичээлүүддээ түвэггүй сайн суралцаж байсан. Тэр минь математикийн чиглэлээр Москва хотын их сургуульд элсэн одоо төмөр замын автоматик, телемеханикийн чиглэлээр 2 дугаар курст амжилттай суралцаж байгаа юм.
Бага охин Александрагийн хувьд хими, физикийн чиглэлээр сулхан суралцдаг юм. Гэхдээ бусад чиглэлүүдээр ялангуяа нийгмийн чиглэлийн хичээлүүдэд сайн. Сонирхолтой нь Genetic test-ийн үр дүнгээр түүний хувьд хими, физикийн чиглэлүүдээр дундаж буюу 50 хувьтай үзүүлэлттэй гарсан юм. Энэхүү үр дүнгийн баталгаа нь гэвэл тэрээр энэ жил 9 дүгээр ангиа төгсөхдөө гэрчилгээн дээрээ хими, физиктээ л “4 “ дүнтэй бусад хичээлүүддээ “Онц” дүнтэйгээр төгссөн юм. Тэр минь үнэхээр энэ чиглэлд сонирхолтой, дуртай бөгөөд сайн ойлгодог тул цаашид нийгмийн ухааны чиглэлээр суралцуулахаар болоод байгаа юм.
Манай гэр бүлийн 3 гишүүн Genetic test-д хамрагдаж үзсэнээс бидний генийн үзүүлэлтүүдийг яг таг ийнхүү онож хэлсэнд бид үнэхээр гайхсан юм.
Энэхүү түүхийн төгсгөлд хамтарч ажиллаж байсан найздаа талархахын зэрэгцээ эхлээд бага зэрэг эргэлзэнгүй хандаж байсандаа хүлцэл өчье.