Харилцагчийн түүх 10
Валерия Дорохина, 15 настай, Новочеркасск
Энэ зун би Анапе хотод амарсан бөгөөд нэгэн орой гудамжаар зугаалах явцдаа Genetic test, “Таны ген таны талаар бүгдийг хэлнэ” гэсэн бичиг байхыг олж харсан юм.
Одоо би 10 дугаар ангид сурдаг бөгөөд өдөр хоног өнгөрөх тусам ирээдүйн мэргэжлийнхээ талаар санаа зовох болсон үе. Сайтар бодсон боловч сонголтоо хараахан хийж чадаагүй л байлаа. Тийм болохоор энэ тестэд хамрагдаад үзэхээр шийдсэн юм. Үнэнээ хэлэхэд төдийлөн үр дүнтэй байна гэдэгт би итгээгүй ч хариугаа аваад мэл гайхсан юм.
Биатлон бол миний хамгийн дуртай спортын төрөл юм л даа. Гэтэл Genetic test тайлангийн хамгийн чадвартай спортуудын жагсаалтыг тэргүүлж 248% байх нь тэр. Темперамент, зан ааш, эрүүл мэндийн гээд үзүүлэлтүүд нь бүгд л яг тохирч байсан. Миний хувьд ямар боловсрол эзэмшвэл надад тохирох вэ, аль чиглэлээр явбал илүү болох тухай хуудсыг хамгийн их үзэхийг хүсэж байсан нь мэдээж. Нийгэм, эдийн засгийн чиглэл 86 хувьтай байлаа. Би хэзээ ч нийгэм, эдийн засгийн чиглэлээр тэгж их сонирхож байгаагүй бөгөөд хуулийн чиглэлд огт анхаарал хандуулдаггүй байлаа. Гэхдээ би Genetic test-ийн үр дүнг дүгнэж үзээд хуулийн чиглэлээр цаашид сонгон суралцараар сонирхож, судалж эхэлсэн юм.
Мэргэжлээ сонгох олон хувилбарыг бодож үзсэн бөгөөд Genetic test-ийн тусламжтайгаар сонголтоо хийсэн юм. Миний ген миний хувь заяаг тодорхойлж байна. Одоо би өөрийгөө хэн болохыг, аль сургуульд орохоо мэднэ. Мэргэжлээ сонгох энэ шийдвэрийг оройтолгүй гаргасандаа миний хувьд их баяртай байна, одоо шалгалтандаа бэлдэж болох нь.
Энэхүү тестэд хамрагдсандаа болон тэр өдөр Genetic test-ийн сурталчилгааг олж харсандаа би их баяртай байгаа бөгөөд та бүхэнд баярласнаа үүгээр илэрхийлье.