Уолт Диснейн амжилтын нууц

Олон орны хүүхдүүд Уолт Диснейнд хүүхэлдэйн кинонуудад дуртай байдаг. Диснейлэнд нь бараг хүүхэд бүрийн мөрөөдлийн газар гэж хэлж болно. Гэхдээ дэлхийд алдраа түгээсэн хүүхэлдэйн киноны эцэг болсон түүнийг алдрын тавцанд хэрхэн хүрсэн тухай тэр бүр мэдэхгүй байх.

Хүүхэлдэйн кино бүтээх хүсэл бүүр багаас нь түүнд байсан бөгөөд тэрээр 12 настайгаасаа зурагт сэтгүүлийн баатруудыг зурдаг байжээ. Зурсан зургуудаа олон сэтгүүл рүү илгээсэн боловч татгалзсан хариу авч байлаа. Ингээд 18 настайдаа нэгэн сонины газарт зураачаар ажилд орсон боловч удалгүй ажилдаа тохирохгүй гэсэн шалтгаанаар халагджээ.

Гэхдээ Уолт сэтгэлээр унасангүй. Найзтайгаа нийлж гараждаа өөрийн студи байгуулан анхны хүүхэлдэйн кинонуудаа хийж эхэлсэн байна. Мэдээж дөнгөж үйл ажиллагаагаа эхлэж байсан болохоор өрөнд орсоноос өөр үр дүнгүй шахуу байлаа.

Амжилтанд хүрэх замдаа Дисней шүүмжлүүлж, мөнгөгүйдэж, хамтдаа бүгдийг эхлүүлсэн сайн найзын урвалт гээд олон бэрхшээлтэй нүүр тулжээ. Тэр бүгдэд бүгдийг шинээр эхлүүлж байсан байдаг.

Бүх амьдралынхаа туршид тэрээр 8 удаа сэтгэл мэдрэлийн хямралд орж, архинд орж, тэр ч байтугай амиа хорлохыг хүртэл оролдож байжээ. Гэхдээ энэ их бүтэлгүйтлүүд түүнийг дийлээгүй төдийгүй тэрээр зорилгынхоо төлөө ажлаа үргэлжлүүлсээр байсан юм.

Түүний амжилтын нууцыг эр зориг, тууштай байдал, сэтгэлийн их тэнхээ, өөрийгөө хүндлэх хүндлэлд байсан гэдэг.

Одоо магадгүй сонин санагдаж магадгүй л дээ гэхдээ өнөөгийн алдарт Мики Маус, Пиноккио зэрэг дүрүүд нь тухайн үедээ багагүй шүүмжлэлд өртөж байжээ. Дисней лэнд хүүхдийн парк байгуулна гэхэд нь түүнд ашиг авчирна гэж хэн ч итгэж байсангүй. Гэхдээ тэр төсөл нь түүнийг амжилт өөд дагуулсан юм.

Санхүүгийн хувьд амжилтанд хүрэхэд Уолт Дисней хүнд хэцүү замыг туулсан. Түүнд хэн ч, тэр дундаа ойр дотныхон нь ч итгэхгүй байхад зөвхөн өөрийнхөөрөө урагш явахад нь асар их тэвчээр, хүч чадал хэрэгтэй байсан нь мэдээж. Уолт Диснейн амжилтын түүх бол тууштай байдал болон өөрөө өөртөө итгэх итгэл нь агуу их гайхамшгийг бүтээж чадна гэдгийг харуулсан тод жишээ юм.