Намайг Виолета гэдэг. Би төрөлхийн зөөлөн, шийдэмгий бус, бага зэрэг хаалттай нэгэн. Сургуульд байхаасаа л зөвхөн нэг охинтой найзалж бусдаас нь зай барьдаг байсан, гэхдээ хөвгүүдийн анхаарлын төвд үргэлж байсанаа нуугаад яахав. Нэг зүйлийг онцлоход би 5 дугаар ангиасаа эхлээд л биеийн тамирын хичээлээс зугтдаг бөмбөг, багийн спорт, олс, ямаан дээгүүр үсрэх зэргээс айдаг товчхондоо спортын хүн биш байлаа.
Гэхдээ гэртээ ганцаараа байхдаа тольны өмнө эвлэгхэн бүжиглэчихдэг, мэдрэмжтэй, уян хатан чанарууд байгааг мэддэг байсан ч энэ талаар найз нөхөд болон хамаатнууддаа хэнд ч үзүүлээгүй болохоор хэн ч мэддэггүй байлаа. Өдөр хоногууд өнгөрсөөр би их сургуульд орход биеийн тамираас мөн л чөлөөлөгдөхийн тулд акт хөөцөлдөж байлаа.
Яагаад ч юм гэрийнхээ хажууд байрлах иогийн хичээлд нэг өдөр бүргүүлчихсэн юм. Би татагдана гэж бодоогүй байсан ч өөрийн хүслээр явж муугүй хичээллэж байлаа. Хэдий тийм ч өөрийн чадвартаа итгэх итгэл надад байхгүй байсан. Энэ үед ээж минь хурууны хээгээр чадвар тодорхойлдог газрын талаар надад дуулгахад эхлээд хурууны хээ яаж ямар нэг зүйл хэлэх билээ хэмээн гайхаж байлаа. Энэ талаар судлаж үзэхэд сонирхолыг минь татаад зогссонгүй хамрагдах хүсэл төрсөн юм.
Генетик тестэд хамрагдаад үзтэл би спортын тал дээр муугүй чадваруудтай байсан бөгөөд хувийн бизнест мөн амжилт олохоор гэсэн үр дүн гарсан байлаа. Би эхлээд эргэлзэж байсан ч энэхүү мэдээллүүдийг батлах цаг өөртөө гаргаад үзье гэж шийдсэн юм. Одоо нэлээд хэдэн жил өнгөрсөн байх бөгөөд өдөр ирэх бүр л тестиийн мэдээллүүд үнэн болох нь батлагдсаар байна. Өөрийгөө таних мэдэх өргөн боломжийг надад олгожээ.
Хамгийн гол нь тестийн үр дүн надад өөрөө өөртөө итгэх итгэлийг өгсөн юм. Миний спортын хүн биш, хөшүүн, дуугай хүн гэдэг үзлийг минь тасар татсан юм. Би бэлтгэлийн төвөө сольж хотын хамгийн сайн фитнес төвд хичээллэх болсон. Дасгалууд миний биеийг өөрчилж, хүч чадал, уян хатан байдал болон тэсвэр тэвчээр нэмэгдэж байлаа. Би тус төвийнхөө идэвхтэй гишүүн болж, тэмцээн уралдаанд оролцон, тэр ч байтугай шагналт байрт шалгарах болсон. Хамгийн том амжилт нь би одоо өөрөө спортын дасгалжуулагч болсон төдийгүй одоо олон шавьтай, тэд надад итгэл өгдөг юм.
Миний танилын хүрээ өргөжиж, олон сайн найзуудтай болж, хаалттай нэгэн байхаа больж, одоо би өөрийгөө сонирхолтой ярилцагч, хүмүүст урам зориг өгөх чадвартай нэгэн гэж харах болсон.
Намайг амжилт өөд хөтөлсөн өөр нэг зүйл бол би хувийн жижиг бизнес эхлүүлсэн явдал юм. Тухайн үед намайг гайхшруулсан тестийн хариу болон “бизнесийн чадвартай” гэснийг хөгжүүлэх хэрэгтэй нь мэдээж. Ийнхүү өөрийгөө таньсанаар амьдралд минь ихээхэн өөрчлөлтүүд гараад байна. Би яагаад энэ бүхнийг өмнө нь мэдээгүй юм болоо?
Бага байхад сэтгэл зүйн хувьд авсан гэмтэл нь миний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, чадваруудыг минь хаасан байсан. Одоо би өөрийн амьдралын удирдлагыг гартаа аваад байна. Өмнөө хэрэв зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай байж, өөртөө болон өөрийн чадварууддаа итгэж чадвал айдсыг ялан дийлж болно. Генетик тестийн ачаар би чадваруудаа олж харж чадсан юм. Хүүхдүүтэй ажиллаж байхад тэднийг чадвараа хөгжүүлэхэд юу саад болж байгааг би мэдэрдэг. Тэд ямар чиглэлд явахаа мэддэггүй. Тийм болохоор бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудад чадвараа нээж илрүүлэн цаг алдахгүй байх тэр боломжийг олгож байгаа Генетик тестийн хамт олонд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.