Харилцагчийн түүх 8
Юлия Подорина, 18 настай, Железнодорожный
Genetic test надад хэрхэн нөлөөлсөн тухай бичвэрээ эхлүүлэх тухай би нилээд бодсон юм. Магадгүй энэ нь миний амьдралд тохиолдсон хамгийн сонин үйл явдал байсан болов уу. Би энэхүү тестэд 3 долоо хоногийн өмнө хамрагдсан юм. Хурууны хээ яаж миний өөрийн мэдэхгүй зүйлсийн талаар хэлэх билээ хэмээн эхлээд жаахан эргэлзэнгүй байснаа нуугаад яах вэ. Гэвч надад ямар нэгэн сонирхолтой хариулт авна гэсэн найдлага төрж байсан болохоор тестэд хамрагдахаар шийдсэн юм. Тестийн үр дүнг үзэхэд миний нийгмийн ухааны шинжлэх ухаанд татагддагийг яг хэлсэнд өөрийн эрхгүй гайхсан. Би одоо нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг болохоор зөв сонголт хийсэн болж таарсан.
Хамгийн сонирхолтой хэсэг нь хэд хоногийн дараачаас эхэлсэн юм. Миний хийсэн үйлдэл болгоноос тестийн үзүүлэлтүүдийг батлах гэсэн шиг үйл явдлууд хөвөрч байсан бөгөөд надад гайхалтай нэг тийм мэдрэмж төрүүлсэн юм. Би өөрийнхөө дотоод ертөнцийг нээж илрүүлэхээр ажиллаж байгаа бяцхан мөрдөгч шиг л өөртөө санагдаж байлаа.
Мэдээж хэрэг би өмнө нь энэ тестэд хамрагдаагүйдээ бага зэрэг харамссан. Энэ нь миний хувьд нэг ёсондоо чиглүүлэгч болсон юм. Би өөрийн амьдралаа өөрчилсөн. Хүмүүстэй харилцахдаа өөртөө илүү итгэлтэй болсон, өөрийгөө юунаас илүү сэтгэл ханамж авдгаа ойлгохын зэрэгцээ өөрт тулгардаг сэтгэл зүйн асуудлуудаа таньж мэдэх болсон. Надад байсан гол айдас бол бусдад тоогтохгүй байхвий гэх хандлага байлаа. Энэ нь миний бүх хүнтэй найз байж тэдэнд туслах юмсан гэсэн хүсэлтэй минь шууд холбоотой болохыг ойлгоод би тайвширсан юм. Өөрийгөө таньсанаар харилцааны тал дээр нээлттэй нэгэн болохоо бусдад илүү харуулах болсон бөгөөд ингэснээр би олон шинэ танилтай болсон.
Эрүүл мэндийн хувьд би хооллолтондоо илүү анхаарал хандуулах болсон. Эмчээс зөвлөгөө авсаны үндсэн дээр зөв хооллох болсон. Мөн спортоор тэр дундаа гүйлтээр хичээллэх болсон юм.
Бүх хүнд би энэхүү тестэд хамрагдан өөрийн чадвараа олж мэдэхийг зөвлөх байна. Энэ нь таныг авьяас чадвараа нээхэд туслах болно, төрөхөөсөө л ямар нэг онцлог чадвар өөрт тань байсныг мэдэх болно. Миний хувьд иймэрхүү итгэл надад хэрэгтэй байсан бөгөөд гол нь би түүнийг олж авсан юм. Та бүхэнд баярлалаа. Хэдий богино хугацаанд ч гэсэн би миний амьдралыг сайн тал уруу өөрчилөх олон зүйлсийг мэдэж авсан юм. Залуучууд бидэнд явьяаслаг, амжилттай гэдгтээ итгэх хэрэгтэй байдаг. Өөрийн давуу талаа мэдэх нь бидний хувьд юугаар ч орлуулашгүй их урам зориг өгч байна.