card

Чадвараа нээж илрүүлэх нь амжилтын үндэс

Мария Косберг, нас 15, Пермь хот

Танай тестэд хамрагдсаны дараа би хорвоо дэлхийг арай өөрөөр харах болсон юм.

Бидний “Гар” бол зорилгодоо хүрэхэд юугаар ч орлуулалшгүй туслагч, гэхдээ зорилгогүй бол яах вэ? Хэрэв чи юуны төлөө яваагаа, хэрхэн өөрийгөө хөгжүүлэхээ мэдэхгүй бол яах вэ? Хэмээн 15 настай би анхныхаа ажилд явж байх зуураа бодож байлаа.

Тухайн үед би компьютер, IPhone гээд л ямар нэг зорилгогүйгээр цаг хугацааг өнгөрөөдөг, бид залуу байна, яаж амьдармаар байна тэгж л амьдарна хэмээн үеийхэнтэйгээ ярилцдаг байлаа. Яагаад сурч эхлэхгүй байна вэ? гэсэн асуултанд: -Өөрийнхөө сонирхол болон чадвараа мэдэхгүй байна, тэгээд ч бүх л амьдрал урд минь байхад амжинаа л гэж боддог байлаа.

Ийм байдалтайгаар би ажлын эхний өдрөө ирсэн юм. Миний ажил хүүхдийн парк дахь үзэсгэлэнд тайлбарлагч хийх байсан бөгөөд энэ ажилдаа дуртайдаа ч биш, харин надад юу сонирхолтой болохыг мэдэхгүй байсан болохоор орсон байсан юм. Би ажиллаж эхэлсэн эхний цагаасаа л хэцүү байдалд орсон, тайлбарлагчийн ажлаа аятайхан зохион байгуулж чадахгүй байлаа, хүүхдүүдийн асуултуудад нь эвтэйхэн хариулчиж чадахгүйгээсээ ичих шиг болж байлаа. Түр завсарлаад сууж байхдаа дахиж энэ ажлаа хиймээргүй байгаагаа ойлгочихсон, иймхэн ажлыг хийж чадахгүй бол хаа хүрэх юм гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа.

Тэр үед нэг эмэгтэй ач хүүдээ миний тайлбарлаж байсан үзэсгэлэнг үзүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Би инээгээд хүлээн авах гэсэн ч ажилдаа дадаагүйгээсээ болоод нэг л эвгүй байгаагаа мэдэрч байлаа. Аялалын дараа өнөөх эмэгтэй над дээр ирж яагаад сэтгэлээр унасныг минь асуухад нь түүнд: -Энэ ажил таалагдахгүй байгааг болон юу хийх сонирхолтойгоо мэдэхгүй байгаа хэлсэн юм. Тэрээр инээмсэглээд ямар нэг танилцуулга гарган надад өгсөн нь Genetic test-ийн танилцуулга байсан юм.

Би өмнө нь энэхүү тестийн талаар сонссож байсан ч “надад ямар хэрэгтэй юм” гэсэн бодлоосоо болоод сонирхоогүй байсан бөгөөд одоо эргээд харахад энэ тестэд зайлшгүй хамрагдах хэрэгтэй байжээ. 15 настай байсан атлаа хэн болохоо, цаашид ямар мэргэжлээр суралцахаа ч шийдээгүй байлаа. Энэ асуултанд тун удахгүй хариулт олох хэрэгтэй байсан ч үргэлж л хойшлуулдаг байлаа. Тэр нэг өдөр би амьдрал дахь гол асуудлаа үргэлж хойш нь тавьж болохгүй юм байна гэдгийг ойлгож, “өндөр цалин” гэсэн хандлагаар л мэргэжлээ сонгосноосоо болж хожим ажил, амьдралаасаа таашаал авахгүй зовохвий хэмээн санаа зовсон юм.

Тэгээд тухайн өдрийнхөө орой гэхэд Genetic тестэд хамрагдахаар дугаарлан зогсож байлаа. Би амьдралдаа авсан анхны цалингаа үүнд зарцуулахаасаа огтхон ч эргэлзээгүй. Паркад танилцуулгаа санал болгосон тэр эмэгтэй надаас тест авсан бөгөөд тестийн хариуны хэсэг тус бүрийг нэг бүрчилэн танилцуулан асуулт болгонд минь хариулсан юм. Тестийн үр дүн нь миний бодсоноос ч их мэдээлэлтэй байсанд би бүрэн сэтгэл хангалуун байсан бөгөөд хэлсэн болгоныг нь анхааралтай сонсож, дүгнэлт болон зөвлөгөөнүүдийг нь сайтар судлаж, хэрэгжүүлнээ гэсэн бодол төрсөн юм.

Түүнээс хойш одоо 4 сар өнгөрөөд байгаа бөгөөд бага хугацаа юм шиг боловч би, миний амьдралыг тэр чигээр нь өөрчилөх сонголтыг хийсэн юм. Тестийн үр дүнгээр надад хүмүүстэй харилцах ажил тохирохоор байсан. Хүмүүстэй харилцан тэдэнд ямар нэгэн мэдээлэл хүргэх нь одоо надад таалагддаг болсон бөгөөд аливаа эхлүүлсэн ажлаа дуусгаж сурах, цагаа зөв төлөвлөж сурах зэрэгт суралцаж байна. Мөн би найзуудтайгаа дэмий тэнэхийн оронд аль болох олон сонирхолтой зүйлсийг оролдож, хоббигоо хайж, олны өмнө айхгүйгээр итгэлтэй ярьдаг болсон.

Олны өмнө ярих нь эхлээд хэцүү байсан ч оролдлого бүрийн дараа сайжирч, энэ нь яг миний хайж байсан зүйл байсан. Одоо надад олны өмнө ярих, шинэ хүмүүстэй харилцахад хэцүү биш болсон. Би өөрийгөө шинээр харах болсны ачаар хотынхоо “Завсарлага” сонины газарт дадлагажигч сэтгүүлчээр элсэж, англи хэлний сургалтанд байнга суух болж, мөн хотынхоо хөлбөмбөгийн баг болох “Амкар”-ын идэвхтэй дэмжигч болоод байна.

Мэдээж энэ бүхэн нь намайг олон шинэ танилууд, найз нөхөд, хоббитой болгосон бөгөөд гол нь би өөрийгөө хэн болох гээд байгаагаа, хэрхэн түүнд хүрэхээ сайн мэдэх болсонд гол ач холбогдол нь байна.

Богино хугацаанд би өөрийн амьдралаа илүү сонирхолтой болгож чадсан бөгөөд залуу байнаа гэдэг нь амьдрал дахь гол ажлуудаа хойш тавих явдал биш юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр залуучууд бидэнд өөрсдийн чадвар бололцоогоо олж илрүүлэн, хөгжүүлэх, хийж буй ажилдаа дуртай, амьдралдаа хайртай амжилттай нэгэн болоход хангалттай хугацаа байна.

Хэрэвээ та ямар ажил хийхээ мэдэхгүй байгаа бол, зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзэж байгаа бол, таныг амжилт уруу хөтлөх давуу болон сул талуудаа мэдэхийг хүсч байгаа бол Genetic test-д хандаарай л гэж хэлмээр байна.