Эмэгтэйчүүд яагаад бизнест ордог вэ?

Орчин үед эмэгтэйчүүд бизнест идэвхтэй оролцох боллоо. Тэд гэрээ хэлцэл хийж, бизнесийн ярвигтай шийдвэрүүд гаргаж, гадаад, дотоод орчны өөрчлөлтүүдэд амархан дасан зохицож эрчүүдэд зайгаа тавьж өгөхгүйг хичээн амжилттай ажиллах болжээ. Тэднийг хэнээс ч хамааралгүй бизнес эмэгтэй болоход юу хүргэж байна вэ?

Бизнест зөвхөн эрчүүд л амжилттай байдаг гэх ойлголт нь хоцрогдсон. 18-30 насныхан бизнест хүч үзэх болсон шалтгаанууд нь: өөрийн төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн, гэр бүлийн бизнес, эсвэл зүгээр л санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сонирхолтой холбоотой байдаг.

31-40 насныханы хувьд: тэд хэдийнээ ажлын туршлага суусах байдаг бөгөөд цаашдын карьерийн өсөлт нь бүрхэг болсон шалтгаанаар ихэвчлэн бизнесээ эхлүүлдэг, эсвэл зүгээр л хэн нэгний доор ажиллахыг хүсээгүйгээс.

40-өөс дээш насандаа бизнесээ эхлүүлж буй эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн хүнээ өнгөрсөнөөс хойш ажил хэргийг нь үргэлжлүүлэх, гэр бүлд нь болсон гэнэтийн асуудлаас ажилд орох гэсэн боловч олддоггүй зэрэг шалтгаанууд ихэвчлэн байдаг. Ийм гэнэтийн тохиолдолд тэд илүү шийдэмгий болсон байдаг, нууц авьяас нь илэрч гарч ирэх нь ч бий.

Ямар аргаар эмэгтэйчүүд бизнест орсон ч бай, тэд хэдэн настай ч бай тэдэнд зорилгодоо тууштай байх, нийтэч байдал, юу хүсч байгаагаа мэддэг, амбийцтай зэрэг нийтлэг чанарууд байдаг. Ийм эмэгтэйчүүд шийдвэр гаргаж чаддаг бөгөөд асуудлыг гартаа авахаас айдаггүй. Ийм хүмүүсийг удирдлаганд нь ажиллаж байгаа хүмүүс итгээд зогсохгүй хүндлэдэг.