Бид амьдралынхаа туршид олон шүүмжлэлтэй тулгардаг. Хичээл дээр, ажил дээр, гэр бүлийн хүрээнд, гудамжинд гээд л. Танихгүй хүнээс ирэхээс гадна гэр бүлийн гишүүнээс ч ирдэг. Зарим нь өөрт нь хаяглах таагүй үгсийг сонсоод сэтгэл санаагаар унадаг. Хүмүүс яагаад шүүмжлэлийг өөр өөрөөр хүлээж авдаг вэ, энэ байдалд хэрхэн биеэ авч явах ёстой вэ?
Юуны түрүүнд асуудлыг шийдэх, туслах зорилготой шүүмжлэл үү эсвэл зүгээр л таныг буруутгах гэсэн шүүмжлэл үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Эхний тохиолдолд аливаа асуудлыг сайжруулахад туслах учираас тайванаар хүлээн аван тодруулж асуун харилцан ярилцвал зохино. Хоёр дахь тохиолдол нь ямар нэгэн тайлбар шалтгаангүй байх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд ярилцах хүнд байдаг.
Ихэнх хүмүүс шүүмжлэлийг өөр дээрээ хүндээр хүлээн авдаг. Шүүмжлэлд хариу үйлдэл үзүүлэх байдал нь тухайн хүний зан чанар, гэр бүлийн хүмүүжил, соёлын түвшинээс гадна тухайн өдрийн байдлаас ч мөн шалтгаалах нь бий.
Нийтлэг хариу үйлдэлүүд нь: уурлах (үнэн хэрэгтэй өөрийгөө аргагүйгээ илэрхийлж байгаа хэрэг), хамгаалах (харилцан буруутгах), дуугай байх (шүүмжлэлийг хүлээн зөвшөөрсөн мэт харагддаг, тийм биш байлаа ч), өөрийгөө зөвтгөх гэж оролдох (шүүмжилж байгаа хүнээ уурлуулдаг)
Сэтгэл судлаачид үзэхдээ ямар ч тохиолдолд шүүмжлэлийг тайван, найрсагаар хүлээж авах нь зүйтэй гэж үздэг. Энэ нь харилцагчаасаа хүндлэлийг хүлээгээд зогсохгүй түүнийг илүү байгааг харуулдаг. Хамгийн хэцүү гомдмоор шүүмжлэлийг ч толгой дээгүүр, хүлээн авч өрсөлдөгчөөсөө илүү болохоо харуулж болно.