Энэхүү спортын төрөл нь гоо сайхан спортын төрөл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ алдрын тавцанд гарахын тулд тамирчид ямар их тэсвэр тэвчээр гаргадгийг тэр болгон мэддэггүй байх. Уян хатан байдал, гоо сайхан, эвлэгхэн хийх дасгалын цаана олон жилийн хөдөлмөр байгааг тэр бүр мэддэггүй байх.
Уран сайхны гимнастик бол Марийнскийн театрын балетын мастерын бий болсон харьцангуй залуу спортын төрөл юм. ОХУ-д 1940-өөд онд бий болсон бөгөөд олимпийн төрөлд 1984 онд орсон бөгөөд багахан хугацаанд дэлхий дахинд түгэн хүлээн зөвшөөрөгдөж чадсан.
Энэ нь зүгээр нэг спортын төрөл биш, бас урлаг юм. Тамирчид хүч чадал гаргаад зогсохгүй, тэсвэр тэвчээр тэнцвэртэй байдал, хөгжмийн сонсгол жүжиглэлт зэргийг шаарддаг. Тууз, бөмбөг, цагариг зэрэгийг ашиглан хийх дасгалууд нь үзүүштэй бөгөөд тамирчдаас анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг.
Түүнчлэн тамирчдаас үргэлж жингийн байдал, бэртэхгүй байх талууд дээр үргэлж анхаарал хандуулахыг, өөртөө байнгын хяналт, хязгаарлалт тавихыг болон олон цагийн бэлтгэл шаарддаг хатуу спортын төрөл юм. Уран сайхны гимнастикт охиноо 3-5 насанд өгөхөд тохиромжтой байдаг. 14-16 нас гэхэд ихэнх нь зодог тайлах болдог эсвэл спортын балет гэх зэрэг ойролцоо төрөл рүү шилждэг. Ихэнхдээ охидууд спортоосоо 20-22 насандаа гардаг.
Хэдийгээр дээр дурдсан олон хүндрэлүүд уг спортыг дагалдаж байдаг ч уран сайхны гимнастик нь охидуудын дурладаг спортын төрлийн нэг юм. Таны хүүхдэд уг спортын төрөл болон нарийн чадвар шаардагдах бусад төрлийн спорт тохирох эсэхийг та Genetic test-д хамруулсанаар мэдэх боломжтой болно. Тестийн үр дүнгээр таны хүүхэд ямар төрлийн спортоор хичээллэвэл илүү их амжилт гаргаж болохыг хэлж өгнө.