Хүүхэд хэзээнээс өөрөө шийдвэр гаргаж эхэлдэг вэ?
  • Хүүхэд 2 наснаасаа шийдвэр гаргаж эхэлдэг. Ямар ч шийдвэр байсан хүндлээрэй.

Сэтгэл зүйн хөгжилтэй нь уялдаатай боловч ихэнх тохиолдолд хоёр наснаасаа хүүхэд 2 сонголтын нэгийг сонгож чаддаг болдог. Хүүхэд 4 нас хүртлээ шийдвэр гаргах чадвар нь бүрэн хөгжөөгүй байдаг.

Шийдвэр гаргах чадвар нь хөгжих тусам аливаа зүйлийг өөрийн хүслээр шийдэж, түүнийг бодит үйл хэрэг болгох чадвартай болж ирдэг. Шийдвэр гаргах өндөр чадвар нь хүүхдийн цаашдын амьдралыг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэхэд хилсдэхгүй.

Хүүхдийнхээ шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхийн тулд “Чи алийг нь зөв гэж бодож байна? Өөрөө сонго” гэх байдлаар “өөрөө сонгох” гэдгийн сайхныг мэдрүүлэхээр орчинг бүрдүүлээрэй. Мөн хүүхдийнхээ сонголтыг “яагаад тийм зүйл...” гэх харцаар үгүйсгэж болохгүй. Ээжийнх нь хүсэлтэй зөрж байсан ч “аан, ингэж шийдсэн үү” гэж хүлээн авах хэрэгтэй.

  • Өөрөө шийдвэр гаргах нь аз жаргалтай амьдралын үндэс.

Өөрийн хүслээр шийдвэр гаргана гэдгийг хамгийн их аз жаргал гэж боддог. Хүүхдэдээ өгөх хамгийн чухал мессеж бол “чиний хүсэл хамгаалагдсан” гэх баталгаа юм. 

Шийдвэр гаргах чадвар нь илүү сайхан амьдрах зүрх сэтгэлийн шидэт саваа юм. Ганцхан амьдрах амьдрал тул өөрөөрөө байхын тулд хүссэн зүйлийнхээ төлөө алхацгаая.  Хүн өөрөө шийдвэр гаргана гэдэг амьдралд хэчнээн чухал вэ? Хүүхдийн сурах зүйлийг эхлэхэд нь ч, болих эсвэл үргэлжлүүлэх үед нь ч өөрийнх нь хүслээр шийдвэрлүүлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хүүхэд яагаад уг үр дагавар гарсныг ухаарч, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээхийг мэдэрч эхэлдэг. Насанд хүрсэн ч гэсэн аливаа зүйлийг өөрийн хүслээр шийдэж, шийдсэн зүйлээ хийх нь үнэхээр аз жаргалтай болгодог.

“Би өөртөө итгэлгүй байдаг” гэж хойш суудаг хүүхдэд эцэг эх нь хааяа “Чи бол чи шүү дээ” гэж чангаар хэлж байх хэрэгтэй. Нөхцөл байдлаас шалтгаалан эцэг, эхийн зөвлөгөө хэрэг болох үе байдаг ч, эцсийн эцэст “Өөрөө шийдвэр гаргахад зүгээр ээ” гэдэг байр суурийг хүүхдийнхээ өмнө баримтлах хэрэгтэй. Хүний амьдрал сонголтоор дүүрэн байдаг. Өдөр тутмын амьдралд тулгарах олон сонголтын ашиг тус, хор хөнөөлийг хүүхдэдээ тайлбарлаж өгч болох ч “эцсийн шийдвэрийг чи гарга” гэсэн байр сууриа хадгалаад үзээрэй. Өөрөө шийдвэр гаргах туршлагыг цуглуулах тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадвар нь хүчтэй болж хөгждөг.

 

Та өөрийн болон хүүхдийнхээ “өөртөө итгэх итгэл, бусдыг ойлгох чадвар, шийдвэр гаргах чадвар” зэргийн төрөлхийн өгөгдлийг мэдмээр байна уу? Манай ГЕНЕТИК тестийн Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлангаас хариултаа авах боломжтой.

 

Эх сурвалж: Хүүхдийн хүмүүжил ба ген 

Зохиогч: Такахаши Такао