Хүүхдийн аз жаргалыг бий болгогч эрдэнэсийн гурван чулууг та мэдэх үү

Хүүхэд тань хичээл сурлагадаа онц, спортын амжилттай байх нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс илүү “Бусдыг ойлгох”, “Шийдвэр гаргах”, “Өөртөө итгэх итгэл” гэсэн гурван чадвар чухал. Энэхүү гурван чадварыг хүүхдэдээ сургах нь эцэг, эх бидний үүрэг юм.

“Бусдыг ойлгох”, “Шийдвэр гаргах”, “Өөртөө итгэх итгэл” гэсэн “ хүч нь хүүхдийг аз жаргалд хөтөлдөг. 

Эцэг эх бүхэн хүүхдээ аз жаргалтай амьдруулах юмсан гэж хүсдэг. Үүний тулд хүүхдэдээ өгөх ёстой зүйл бол хэний ч сэтгэлд ойртох “бусдыг ойлгох” чадвар, янз бүрийн нөхцөлд өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлэх “шийдвэр гаргах чадвар” болон өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байх “өөртөө итгэх итгэл” гэсэн 3 чадвар юм. Хүний аз жаргалыг бий болгогч эрдэнэсийн гурван чулуу гэж хэлж болно. Эдгээр чадвар байхад хүүхэд тань ямар ч хүнд нөхцөлд орсон, хэцүү бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн давж чадна гэж итгэж байна.

Хүүхдийг “аз жаргалд хөтлөх” чадвар

  • Бусдыг ойлгох чадвар – Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох,
  • Өөртөө итгэх итгэл – Энэ хорвоод төрсөндөө баярлаж өөрөө өөрөөрөө байхыг эрхэмлэх,
  • Шийдвэр гаргах чадвар – Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлэх.

Бусдыг ойлгох чадвар болон шийдвэр гаргах чадвар нь өссөн орчин, сургалтын арга барилаас ихээр шалтгаалдаг бол “өөртөө итгэх итгэл нь төрөлхийн генээр өвлөгдөх зүй” мэт санагддаг. Үргэлжлэл дараагийн дугаарт...

 

Эх сурвалж: “ Хүүхдийн хүмүүжил ба ген ” Такахаши Такао /Японы хүүхдийн мэдрэлийн их эмч, ген судлаач, анагаах ухааны доктор/

 

Та өөрийн болон хүүхдийнхээ “өөртөө итгэх итгэл, бусдыг ойлгох чадвар, шийдвэр гаргах чадвар” зэргийн төрөлхийн өгөгдлийг мэдмээр байна уу? Манай ГЕНЕТИК тестийн Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлангаас хариултаа авах боломжтой.