Гений өгөгдлөөрөө хийж чадахгүй байгаа зүйлийг суралцах арга барилаар хөгжүүлж болно

Спортод маш муу, эсвэл хичээлдээ маш муу байгаа хүүхдэд нийтлэг хэрэглэгдэх арга барил зохидоггүй. Уг байдал нь гений онцлогоос нь шалтгаалж буйг хүлээн зөвшөөрч, тохирсон арга барилыг хайх нь чухал. 

Гений өгөгдлөөрөө хийж чадахгүй байгаа зүйлийг суралцах зөв арга барилаар хөгжүүлж болно.

Маш хүнд өвчнийг үүсгэгч генийг олж илрүүлсэн гэдгээрээ алдартай эмч болох Харвардын Их сургуулийн профессорын тухай өгүүлье. Тэрээр “дислексиа” буюу унших, бичих бэрхшээлтэй өвчнөөсөө болоод урт өгүүлбэрийг уншиж чаддаггүй байж. Багаасаа дислексиа өвчинтэй тэмцэж ирсэн тэрээр бусдын тусламжийг аван унших материалуудаа нарийн бичиг, эсвэл туслах эмчээрээ чангаар уншуулан ойлгодог байсан. Мөн, хичээл заахдаа өөрийнхөө өвчтэй гэдгийг бүгдэд урьдчилан зарладаг байсан. Хэдийгээр уншиж чадахгүй байсан ч Анагаах ухааны профессор болж, маш хүнд өвчнийг эмчлэх аргыг олж чадсан юм. Дээрх эрдэмтэн ажилтанд хүрэхийн тулд өөрийн сонсох ойгоор дамжуулан суралцах арга барилаа ашиглан мөн эргэн тойрны хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр маш олон саад бэрхшээлийг амжилттай давж гарч чадсан байна.

Гений хувьд өгөгдсөн байдал нь асуудал байсан ч түүнийг өөрчилж чадахгүй хувь тавилан гэж битгий хүлээж аваарай. Сул талыг нь л харахын оронд “давуу” талыг нь олж харан хөгжүүлээд үзээрэй!

Та манай ГЕНЕТИК тестийн тайланг өгснөөр төрөлх өгөгдөл дээрээ суурилан суралцах арга барилаа тодорхойлуулж тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэдгээ мэдэж авах бүрэн боломжтой.

 

Эх сурвалж: “ Хүүхдийн хүмүүжил ба ген ” Такахаши Такао / Японы хүүхдийн мэдрэлийн их эмч, ген судлаач, анагаах ухааны доктор /