Таны хүүхэд ямар спортоор хичээллэвэл амжилтанд хүрэх вэ?

Спортод  дуртай, авьяастай байх нь орчин ямар байхаас хамаарахгүй генээр өвлөгддөг гэж Японы хүүхдийн мэдрэлийн их эмч, ген судлаач, анагаах ухааны доктор Такахаши Такао судалсан байна.

Спортоор хичээллэх дургүй хүүхдийг хүчлэх хэцүү, гэртээ байх дуртай хүүхдийг байгальд тоглуулах гэж хэт хичээх нь бас утгагүй зүйл юм.

Хүүхдийн сонирхол нь өсч буй орчноос шалтгаалах мэт бодогддог ч гадаа хичээллэдэг спортод дуртай байх уу, заалны спортод дуртай байх уу гэдэг нь генээс ихээхэн шалтгаалдаг байна. Та өөрөө болон таны нөхөр/эхнэр бага насандаа спортод хэр дуртай байсан бэ? Та одоо өдөр тутам спортоор хэр хичээллэж байна вэ?  Амралтын өдрүүдээр ууланд авирах, загасчлах,  хөл бөмбөг тоглох гэх мэт гадаа хичээллэдэг спортоор сонирхож хичээллэдэг үү? Эсвэл ойрхон супермаркет ороод л аль болох гэртээ тайван амрахыг илүүд үздэг үү?

Тухайн зүйлд дургүй байгаа нь хувь хүний онцлог тул аливааг хүчилж хийлгэлээ гээд сайн үр дүнд хүрэхгүй. Бага, дунд ангидаа л спортод сайн байгаа мэт боловч хүний амьдралын туршид тухайн спортод дуртай байгааг нь анзааран харах хэрэгтэй.

 

 

Эх сурвалж: “ Хүүхдийн хүмүүжил ба ген ” Такахаши Такао / Японы хүүхдийн мэдрэлийн их эмч, ген судлаач, анагаах ухааны доктор /

 

Таны хүүхэд ямар спортоор хичээллэвэл тохиромжтой болохыг ГЕНЕТИК тестийн тайлангаас мэдэх боломжтой.