Хүүхдийн зан чанар, онцлог нь эцэг эхээс өвлөгддөг

Хүүхдийн авьяас чадвар, зан чанар нь генээр дамжин эцэг эхээс нь өвлөгддөг.

Хүүхдийн зөв хүмүүжил нь эцэг, эхээс өвлөж төрсөн генийг хир сайн нээж, хөгжүүлсэн бэ гэдгээс хамаардаг.

Ген өөрчлөгддөггүй ч хувьсах боломжит “хоосон зай” хүн бүрд байдаг.

Генийн хамгийн чухал үүрэг юу вэ ?  тэр нь “өөрчлөгдөхгүй байх”, “удаан байх” юм. Байгалийн шалгарлын явцад бидний ген “өөрчлөгдөшгүй хэсэг” болж хадгалагдан ирсэн “цоожтой нууц өрөө” юм.

Генээр тодорхойлогддоггүй  өчүүхэн “ хоосон зай” байдаг ба уг зай нь хүн төрөлхтний хувьсал, хөгжлийг бий болгодог.

Ген нь чухал зүйлсээ маш сайн хамгаалдаг ч хувь хүний онцлогийг агуулах орон зайг үлдээсэн байдаг нь хувь хүний онцлогийг бий болгодог. Мөн эцэг, эхийн ген нь холилдож тэднээс өөр “генийн сенариа” - г үүсгэдэг нь генийн нэг чадал юм.

Генийн ширхэг тус бүрд асах, унтрах гэсэн унтраалга байдаг. Ген асахыг “ген идэвхжих” гэнэ. Хүний генийн идэвхжих үе нь хэдэн ч насанд илэрч болно.

Генийн үндсэн шинж чанарууд нь “өөрчлөгдөхгүй ”, хувь хүний онцлогийг агуулах “хоосон зай” болон орчны өөрчлөлтөд дасах боломжийг олгодог “генийн идэвхжилтийн хэлбэлзэл” юм. Дээрх генийн нэгдмэл хүчинд суурилан хүүхдээ өсгөж чадвал хамгийн шилдэг хүүхэд хүмүүжүүлэх арга болно.

Та хүүхдийнхээ төрөлх авьяас чадвар, зан ааш мөн хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, яаж хөгжүүлэхээ манай генетик тестийн тайлангаас дэлгэрэнгүй мэдэх боломжтой.  

 

Эх сурвалж: “ Хүүхдийн хүмүүжил ба ген ” Такахаши Такао / Японы хүүхдийн мэдрэлийн их эмч, ген судлаач, анагаах ухааны доктор /