Хүүхдээ хэрхэн аз жаргалтай болгох вэ?

Олон эцэг эхчүүдийн хувьд хүүхэд өсгөнө гэдэг нь амжилттай эцэг эх байхын гол шалгуур юм. Хүүхэд өсгөх нь нэг хэрэг, хэрхэн хүүхдээ аз жаргалтай болгох вэ? Мэдээж та хүүхдээ илүү аз жаргалтай болгож болно. 

Аз жаргал ихэнхдээ сэтгэл санаатай холбоотой болохоор нэг талаас хүүхдийнхээ юу хүсч байгааг мэддэг байх, нөгөө талаас тэднийг өөдрөг байж сурахад нь туслах тухай юм. 

Ер нь юу биднийг аз жаргалтай болгодог вэ?

Сүүлийн үед хийсэн судалгаануудаас үзэхэд аюулгүй, тайван орчинд амьдрах, бусад үндсэн хэрэгцээ хангагдаж байгаа тохиолдолд гадаад хүчин зүйл гэхээсээ илүү гол нөлөө үзүүлэгч хүчин зүйлс нь бидний өөрсдийн сэтгэл зүйн байдал, сайн, муу зуршил зэрэг байдаг байна. 

Бидний зарим нь бусадтай харьцуулахад цаанаасаа л хүчтэй, сэтгэл өөдрөг байдгийг бид мэднэ. Ийм хүмүүсийн зарим нь төрөлхийн буюу генийн өгөгдлөөсөө шалтгаалдаг бол мөн багагүй хэсгийн хувьд энэ нь зуршлын хүчээр бий болгосон байдаг. 

Өөрөөр хэлбэл хэрэв бид зөв зуршлыг бий болгож чадвал аз жаргалтай болж болно. 

Аз жаргал нь үндсэндээ 3 төрлийн зуршилтай холбоотой байдаг:

  1. Хорвоо ертөнцийг хэрхэн хүлээн авахтай холбоотой. 
  2. Тогтмол дасгал хийх, эрүүл хооллох, бясалгал хийх, бусадтай харилцах, тогтмол инээх зэрэгтэй холбоотой.
  3. Өөрийгөө хянах, шударга ёс, бусдыг халамжлах, хэрсүү ухаан, зоригтой байх, манлайлах чадвартай, үнэнч байх зэрэг зан чанаруудтай холбоотой.

Бид эдгээр зуршлуудыг хэр сайн төлөвшүүлж чадна амьдралдаа илүү итгэлтэй болж илүү аз жаргалтай болох юм.

Зарим зуршлууд нь сайн ажиллах, бусадтай сайн харилцаатай байх, эрүүл мэнддээ анхаарах, мөнгөө хариуцлагатай зарцуулах гэх зэрэг байдаг бол зарим нь хувь хүн рүү чиглэсэн зуршлууд бөгөөд амьдралаа илүү сонирхолтой болгох, өөдрөг болгоход туслах зуршлууд байдаг. 

Хэрхэн хүүхдэдээ багаас нь аз жаргалд хүргэх зуршлуудыг төлөвшүүлэх вэ?

1. Аз жаргал бий болгох зуршлуудыг өөртөө бий болгох. 

Ааш зангаа анхаарах, өөдрөг байх, талархал илэрхийлж сурах зэргийг амьдралдаа хэрэгжүүлснээр хүүхэд тань таныг дууриах болно. 

2. Хүүхдэдээ аз жаргал, зөв амьдралын хэмнэл бий болгоход туслах зуршил хэрхэн бий болгох талаар зааж өгөх. 

Тогтмол дасгал хийх, эрүүл хооллох, бясалгал хийх зэрэг нь аз жаргалтай амьдралтай салшгүй холбоотой юм. Мэдээж хувь хүн бүр өөр өөр сонирхолтой байдаг учраас илүү тохирох өөр өөр хувилбарууд байж болно. Жишээ нь: зарим хүмүүс агаарт алхах дуртай байхад заримд нь хөгжим онцгой байр суурь эзэлдэг. 

3. Хөгжилдөх.

Бид их инээх, хөгжилдөх тусам илүү аз жаргалтай болдог. Хүүхэдтэйгээ кино үзэх, хамт тоглох зэргээр хөгжилдөж байх тал дээр анхаараарай. Бидний нүүрний булчингийн хөдөлгөөн нь тархинд аз жаргалтай байгааг мэдээллээд зогсохгүй энэ нь сэтгэл санааг өргөдөг. 

4. Амьдралдаа хийж буй бүхнээсээ баяр баясал олдог болоход нь туслах. 

Амьдралд өдөр тутамд тохиолдох жижиг сажиг зүйлээс баяр баясал олж чаддаг хүмүүс илүү аз жаргалтай байдаг байна. Тэдгээр зүйлсийн жишээ нь: нар жаргах, интернетээс дуртай зохиолчийнхоо номыг олох, хөгжөөн дэмждэг хөлбөмбөгийн багаа аварга болохыг нь мэдрэх гээд юу ч байж болно шүү дээ. 

5. Хүүхдэдээ байгаа зүйлдээ талархаж сургах.

Амьдрал бол байхгүй зүйлээ олж авснаар аз жаргалтай болдог юм биш, өөрт байгаа зүйлээ таньж мэдэж түүндээ талархах нь аз жаргал юм. 

Хүмүүс бодохдоо тэд аз жаргалтай болохгүй л бол баярлаж чадахгүй гэж боддог, гэхдээ сайн анзаарвал эсрэгээрээ буюу хүмүүс өөрсдөө баярласан тохиолдолд аж жаргалтай болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Хүүхдүүд амьдралын талаар ойлголт багатай болохоор тэд юу аз жаргалтай болгодог талаар сайн мэдэхгүй. Магадгүй нэг ангийн хүүхэд нь үргэлж үнэтэй пүүз өмсдөгийг аз жаргал гэж боддог байж болох юм. Хүүхдэдээ бүх зүйл нь бэлэн зэлэн байхаас илүү байгаа зүйлдээ илүү талархалтай байхад сургах хэрэгтэй болов уу. 

6. Бүх төрлийн сэтгэл хөдлөлийг хүлээн авах. 

Амьдрал хөгжилтэй зүйлээр баялаг байдагтай адил хамгийн аз жаргалтай хүнд ч гэсэн сэтгэл зовнил байж л байдаг. Өдөр тутам бидэнд их бага хэмжээгээр санаа зовох асуудлууд мунддаггүй. Гунигтай мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх нь түүндээ төвлөр гэсэн үг биш бөгөөд энэ нь тухайн гунигт мэдрэмжийг байгаагаар нь хүлээн авч байх нь амьдралд тохиох жаргалтай өдрүүдийг илүү сайнаар мэдэрдэг болоход тустай. 

Хүүхдэдээ хэцүү үед нь ойр байж мэдрэмжийг нь хуваалцаж байх нь тэрхүү байдлынхаа учир шалтгааныг ойлгоод, цааш босоод явдаг болоход нь туслах болно. 

7. Сэтгэл санаагаа хэрхэн удирдаж сурахад туслах. 

Хүмүүс сэтгэл санаа таагүй байдлаа болиод өөрсдөө эерэг болгон өөрчлөх чадвартай гэдгээ мэддэггүй. Эдгээр дасгалуудыг хийж сурснаар аз жаргалтай болох боломжтой:

  • Өөрийн сэтгэл санаагаа хянадаг байх. 
  • Сэтгэл санаагаа мэдрэнгээ эерэгээр өөрчилж сурах.
  • Сөрөг бодол сөрөг сэтгэл хөдлөлд хүргэдгийг ойлгох. (Хүүхэд маань ингэж аашилж болохгүй. Хэрэв тэр иймэрхүү байдалтай байвал том болоод муу хүн болох нь)
  • Илүү эерэг бодлыг бий болгохыг оролдох. (Хүүхэд маань бусад хүүхэд хэрхэн аашилдаг адил байдлаар аашилж байна. Тэр үргэлж ийм байхгүй)

Мэдээж хэцүү нь сэтгэл санаа тавгүй байдлыг өөрчлөх явдал юм. Заавал сэтгэл санаа дээд зэргийн өөдрөг болох албагүй, зүгээр л арай дээр болох арга зам олохыг оролдох хэрэгтэй. Заримдаа тухайн асуудлыг аль өнцгөөс харж байна бага зэрэг өөрчлөхөд л үр дүнд хүрдэг. Тэгэхээр хүүхдээ "энэ яаж ийм муухай ааштай байдаг байнаа" гэхийн оронд "хүүхэд аав ээждээ уурлах нь байх зүйл, түүнд одоо хэцүү байгаа, тэр намайг өөрийг нь ойлгоосой гэж хүсч байгаа" гэх байдлаар бодоод нэг үзээрэй. 

Хүүхдэдээ сэтгэл санаагаа засахад нь хэрхэн туслах вэ? Тэдэнд сэтгэл санаа нь таагүй үед хэрхэн өөдрөг болгодог талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг байх хэрэгтэй. Сэтгэлээр унасан үед нь хэрхэн эерэг бодол сэтгэл санааг засах боломжтой болох талаар хэлж ойлгуулаарай.