Хүүхдийг ухаантай болгоход нь нөлөөлдөг 10 гол хүчин зүйл

Хүүхдийг бага наснаас нь эхлүүлэн 10 нас хүртэл нь юу илүү ухаантай болгодог вэ? 

Доор бид хүүхдийг ухаантай болгоход тусладаг 10 хүчин зүйлийн талаар бэлтгэн орууллаа. 

1. Хөгжмийн хичээл.

Судалгаагаар хөгжмийн хичээл хүүхдийг илүү ухаалаг болгодог гэжээ. 

Хөгжим сонсдоггүй хүүхдүүдтэй харьцуулахад хөгжимтэй ойр хүүхдүүдийн IQ илүү өсөлттэй гэсэн байна. 

Үнэндээ хөгжмөөр хичээллэх нь томчууд болон хүүхдэд аль алинд нь эерэг нөлөө үзүүлдэг. 

2. Дасгал.

Бие физиологийн хувьд эрүүл, чийрэг байх нь суралцах чадварыг нэмэгдүүлдэг. Дасгал хийсний дараа гадаад үг цээжлэх чадвар 20% -р нэмэгдсэн гэсэн судалгааны үр дүн байдаг байна. 

3 сарын турш тогтмол дасгал хийснээр тархин дахь цусны эргэлтийг нэмэгдүүлэн энэ нь тогтоох чадварыг 30 хувиар нэмэгдүүлдэг гэжээ. 

3. Хүүхдэдээ ном уншиж өгөх биш тэдэнтэй хамт унших.

Бага насны хүүхдэдээ ном уншиж өгөхдөө тэд зөвхөн зургийг нь хараад эцэг эхчүүд нь уншиж өгөөд байх биш, тэдэнтэй хамт унших хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр уншиж буй үг бүрийг хүүхэд тань ойлгож буй эсэхийг анхаарч унших өгөх тухай юм. Ингэснээр тухайн номны үйл явдалд сонирхлыг нь татаад зогсохгүй тэднийг багаасаа унших дуртай болгоход нь тустай байх болно. 

4. Нойр дутагдвал хүүхдийн оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг. 

Байнга 1 цаг дутуу унтаад байвал 6 дугаар ангийн хүүхэд сэтгэх чадварын хувьд 4 дүгээр ангийн хүүхдийнхтэй адил болно. 

Өөр нэг судалгаанаас үзэхэд дунджаар A үнэлгээ авдаг хүүхдүүд B үнэлгээ хүүхдүүдтэй харьцуулахад дунджаар 15 минут илүү унтдаг гэсэн үр дүн гарч байжээ. 

5. Сахилга бат. 

IQ ихтэй байлаа гээд хувийн сахилга бат үгүй бол үр дүнгүй.

Олон тооны судалгаанаас үзэхэд сэтгэлийн тэнхээ бол хувь хүн амжилтанд хүрэхэд гол нөлөөлөгч хүчин зүйл болдог гэсэн байна. Сэтгэлийн тэнхээ өндөртэй буюу сахилга баттай оюутан суралцагсад, IQ өндөртэй мөртлөө сахилга бат бага хүүхдүүдтэй харьцуулахад сурлагаар илүү өндөр дүн авдагаас гадна дуртай ангиа сонгох нь явдал их байдаг гэсэн байна. Тэд илүү бага цагаар зурагт үздэгээс гадна гэрийн даалгавар хийхэд илүү их цагийг зарцуулдаг.

Хийж буй аливаа ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүмүүс илүү өндөр дүн авдаг, гэмт хэрэгт бага өртдөг, гэрлэлтийн хувьд илүү тогтвортой байдгаас гадна эрүүл мэндийн хувьд ч мөн илүү байх магадлал өндөр байдаг байна.

Амжилт өөд хөтлөдөг гол чанар нь товчхондоо дараах байдлаар тодорхойлж болно. Урт хугацааны зорилготой түүнийхээ төлөө цөхөршгүй оролдлоготой, хүсэл тэмүүлэлтэй байх явдал нь амжилт өөд хөтлөдөг.

6. Идэвхтэй хөдөлгөөн сурлагад нөлөөлдөг.

Бидний тархи аливаа зүйлийг сонсож байхаасаа илүү хийж байхдаа илүү хөгжиж байдаг. Гуравны хоёр гэх дүрэм байдаг бөгөөд энэ нь аливаа зүйлийг суралцах нийт хугацааны гуравны хоёрт нь практик, дасгал хийх байдлаар ойлгосноо хэрэгжүүлж байвал илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь: хэрэв та ямар нэг зүйл цээжлэж байгаа бол гучин хувьд нь тухайн зүйлээ уншиж судлаад, 70 хувьд нь туршиж, хэрэглэж үзвэл илүү үр дүнтэй гэсэн үг. 

Бага насны хүүхдэд эцэг эхчүүд хүүхэлдэйн кино их үзүүлдэг ч зурагтаар кино үздэггүй хүүхдүүдтэй харьцуулахад үздэгүүд нь 6-8 үгээр цөөхөнийг ойлгодог байна.

7. Хооллолт.

Үндсэндээ мэдээж эрүүл хооллолт нь хүүхдийн эрүүл мэндэд тустай. Судалгаанаас үзэхэд хооллолт мөн сурлагад нөлөөлдөг гэжээ. 

Мэдээж өглөөний цайг заавал ууж байх нь чухал. Судалгаанаас үзэхэд Нүүрс ус ихтэй хүнс сайн нөлөөтэй бөгөөд 7 хоногт тогтмол ямар хоол идэх нь мөн чухал байдаг байна. Их сургуульд сурдаг 16 оюутанд анхаарал төвлөрөх байдал, бодох хурд зэрэгт туршилт хийж үзжээ. Тэдэнд эхлээд 5 хоног энгийн хоол хүнс өгөөд дараа нь 5 өдөр илчлэг их, нүүрс ус бага, мах, өндөг, бяслаг зэргээр хооллож үзэхэд тэдний үзүүлэлт унасан байжээ. 

Судалгаанаас үзэхэд кофейн болон сахар нь тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна. Энэ нь анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолтонд сайн тул кофейн болон глюкозын найрлагатай зүлсийг мэдээж зохих хэмжээнд нь өгч байвал анхаарал төвлөрүүлэлтэнд нь сайн нөлөөтэй. 

8. Аз жаргалтай хүүхэд амжилттай.

Аз жаргалтай хүүхэд илүү амжилттай болж төлөвшинө. 

Мэдээж хэрэг аз жаргал бол гүйцэтгэлд нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа том давуу тал болдог. Дунджаар аз жаргалтай хүмүүс, аз жаргалгүй хүмүүстэй харьцуулж үзвэл ажил болон хайр дурлалын хувьд илүү амжилттай байдаг. Тэд илүү гүйцэтгэлтэй, цалин хангамж өндөртэйн дээр мөн гэр бүлийн харилцаандаа ч сэтгэл хангалуун байдаг. 

9. Найз нөхдийн нөлөө.

Эцэг эхчүүдийн генетик мэдээж хүүхдэд маш их нөлөөтэй. Хэдийгээр хүүхэд эцэг эхээ генийн хувьд дуурайдаг ч тэдний төлөвшилд чухал нөлөөтэй өөр нэг чухал хүчин зүйл бол тэдний үерхдэг найз нөхөд нь юм.

Тэд сайн сургуульд сурч, сайн найз нөхөдтэй болбол тэдэнд үзүүлэх нөлөө нь сайн байх нь мэдээж. 

Нэгэн судалгаанаас үзэхэд сурлагын үзүүлэлтийн хувьд дунджаар бага үзүүлэлттэй хүүхэд өндөр үзүүлэлттэй хүүхэдтэй дотуур байранд цуг амьдрах болсноор сурлагын үзүүлэлт нь өсөж байсан байна. Эндээс үзэхэд хамт байгаа хүүхдийн сайн болон муу зуршил нь бие биендээ нөлөөлдөг гэсэн үг. 

10. Тэдэнд итгэх.

Хүүхдэдээ итгэдэг байх нь тэдний оюунд нөлөөлдөг.

Багш нь аль нэг дурын хүүхдийг сонгоод сайн хүүхэд гэхэд энэ нь тухайн хүүхдэд сайнаар нөлөөлж байсан. 

Үүнтэй холбоотой нэг судалгаа хийгдсэн байна. Дунд сургуулийн багш нар сурлагын хувьд дурын хүүхдийг сонгоод тэднийг "Онцгой авьяастай" гэж тэдэнд хэлсэн байна. Тэдэнд ингэж хэлэхээс өөрөөр онцолж хандаагүй бөгөөд сонирхолтой нь хичээлийн жилийн эцэст дээрх байдлаар хэлсэн хүүхдүүдийн 30 хувьд сурлагын үзүүлэлт нь өссөн гарсан байна. 

Ухаантай байна гэдэг нь бүх зүйл гэсэн үг хараахан биш юм. Хэдий ухаантай ч ёс суртахуунгүй, бусдыг ойлгох чадваргүй бол ухаантай байгаад ч хэрэггүй. Учир нь ухаантай бөгөөд ёс суртахуунгүй хүмүүсийн түүхэнд учруулсан хор хохирол нь их байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ дан ухаантай гэхээсээ илүү зөв хүн болгоход анхаарах хэрэгтэй.