Хүүхдүүд заримдаа муухай ааш гаргадаг. Эцэг эхчүүд болиулах оролдлого хийдэг ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол ч бий.
Шинэхэн эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдээ өөрийг нь сонсоосой гэсэндээ загнах, шийтгэх гээд байдаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Хүүхэд нь тэдний хэлснээр болохгүй бол уур нь өөрийн эрхгүй дүрсхийдэг.
Хүүхдэдээ зөв харьцааг зааж өгөхийн тулд ямар аргыг эцэг эхчүүд ашиглах вэ?
Тэднийг загнахын оронд тэднийг ойлгон анхааралтай сонсон, хүүхдэдээ ойлгоход нь туслах юм бол илүү үр дүнтэй байдаг.
Яагаад?
Хүүхдүүд таныг сонсох хандлагатай: Хэрэв та хүүхдийнхээ хэлж буй зүйлд нь хүндэтгэлтэй хандвал тэд мөн таны хэлж буй зүйлийг ч мөн адил анхааралтай сонсдог. Энэ нь эцэг эх, хүүхдийн харилцааг ойртуулдаг. Хүүхдүүд өөрийгөө эцэг эхдээ ойлгогдож чадаж байна гэдгээн мэдрээд ирэхээр илүү тайвширдаг.
Илүү нээлттэй харилцааг бий болгодог: Тэднийг ойлгох тусам тэд эцэг эхдээ асуудлуудаа илүү нээлттэй ярьдаг.
Өөрийгөө хүндлэх чадварыг нь хөгжүүлдэг: Бусад хүмүүс өөрийг нь сонсон ойлгож байгааг мэдрэхээр тэд өөрийгөө хүндлэх чадварыг олдог.
Бусадтай харилцах чадварыг нь хөгжүүлдэг.
Ямар нэг тоглоом авахуулахын тулд орилж байгаа хүүхдийг хэрхэх вэ? Хэрэв хүүхэд тань дэлгүүрт үгэнд орохгүй зугтаагаад байвал яах вэ?
Гол нь хүүхдийнхээ оронд өөрийгөө тавих замаар ойлгох нь сайн үр дүнтэй бөгөөд энэ нь илүү нээлттэй харлцааг бий болгодог.
Хүүхдэдээ тэдний хөөр баяртай, уйтгартай, ууртай, сэтгэлээр унасан, цөхөрсөн гээд бүхий л ааш байдлыг нь сонсоход бэлэн байгаагаа мэдүүл. Тэдний бүх л сэтгэл хөдлөлийг сонсоход үргэлж бэлэн байх нь эцэг эх хүүхэд хооронд итгэл бий болгодог. Ингэснээр тэд эцэг эхийнхээ дэргэд үргэлж өөрөөрөө байхад аюулгүй гэдгийг мэдэрдэг.
Шүүмжлэх буруутгахаас зайлсхий: Хэрэв таны хүүхэд ямар нэг буруу зүйл хийсэн бол тэднийг яагаад ингэх болсон шалтгааныг нь сонсоод, яагаад тэдний хийсэн зүйл нь буруу болохыг тэдэнд ойлгоход нь туслах хэрэгтэй.
Хүүхдэдээ эцэг эх нь тэднийг сонсож байна гэдгээн мэдэгдэх: Ингэхдээ тэдний хэлсэн зүйлийг нь тодруулах замаар мэдэгдэнэ.
Хэзээд үнэнээ хэлж байх: Хэрэв та тэдэнд үргэлж үнэн байж чадвал хүүхэд танд итгэх болно.
Хүүхдээ муухай ааш гаргахад нь эцэг эх өөрсдийн сэтгэл хөдлөлийг тэвчих нь заримдаа амаргүй байдаг ч хүүхдийнхээ ааш байдлыг хүлээцтэй сонсон ойлгох нь цаашид бий болж болох үл ойлголцлын галыг өрдөхөөс сэргийлэх болно.
Бид бүгдээрээ өмнө нь хүүхэд байсан, тэр үед бидэнд энэ хорвоод ойлгогдохгүй зүйлс их байсан, бидэнд юу юунаас илүү хүсэж байсан зүйл нь хэн нэгэнд ойлгогдох явдал байсан.
Хүүхдэдээ тэднийг "ойлгож байна" гэх мессежийг өгч байдаг эцэг эхтэй байх нь эцэг эх хүүхэд хоорондын зөрчилдөх давтамжийг бууруулахын сацуу мөн хоорондын харилцааг нь сайжруулдаг.
Эцэг эхчүүд мар байдлаар харилцах ёстой вэ?
Жишээ нь: Хүүхэд тань "Эгч нь түүнээс илүү жигнэмэг идсэн, дандаа илүүг авдаг гээд уурлалаа гэж бодье." Тэдний нүд рүү нь хараад: "Хүү минь чи нэлээд уурлаж дээ? гэх. Тэднийг тайлбараа хэлж байхад нь чимээгүй сонсох нь чухал бөгөөд толгой дохин хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлбэл сайн.
Ийнхүү тэднийг үнэн сэтгэлээсээ сонсож чадвал хүүхэд тайвширдаг бөгөөд ихэнх тохиолдолд тэдний уур байхгүй болдог.
Мөн хэрэв тэд уурлаад бараг цохиод авахаас наагуур байвал: "Би чамтай чиний яаж ярьж байгаатай адил ярьвал чи дуртай байх уу?" хэмээн асуугаад "Зөрчилдөх юм байна, гэхдээ эгчийгээ цохих, над руу ийм байдлаар хашгирч болохгүй" гэх байдлаар ойлгуулж хэлэх.
Мэдээж энэ мэт зөрчлүүд гэр бүлд гарах тохидлууд байна. Энэ бүрт нь өөрсдийн сэтгэл хөдлөлөө барьж тэднийг тайван байдлаар өөрсдийгөө ойлгуулж сурахад туслах нь эцэг эхчүүдийн үүрэг юм.