Хүүхдийнхээ сонирхлыг нь хүлээн зөвшөөрч авьяасыг нь хэрхэн хөгжүүлэх вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ авьяасаа олон түүнийгээ хөгжүүлэхэд нь ямар үүрэгтэй оролцоотой байх ёстой вэ?

1. Хүүхдээ бусадтай адилгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх. 

Бид бүгд л хүүхдээ амжилттай нэгэн болоосой гэж хүсдэг. Гэхдээ бүх хүүхэд хүсэл сонирхол, зорилгын хувьд өөр өөрсдийн онцлогтой гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Юу гэсэн үг вэ гэхээр хүүхдээ хажуу айлынхаа хүүхэдтэй, эсвэл найзынхаа хүүхэдтэй гэх зэргээр харьцуулж ерөөсөө ч болохгүй. Тэд өөрсдийн онцгой чадвар, зан ааш, авьяастай гэдгийг ойлгох хэрэгтэй.

2. Ажиглах

Та өөрөө залуудаа сагсан бөмбөг сонирхдог байсан гээд хүүгээ сагсны дугуйланд бүртгүүлэхээр төлөвлөж байж болох юм. Эсвэл уран гимнастикийн төрлөөр олимпийн тэмцээнд орно гэх мөрөөдөлтэй байснаасаа болж хүүхдээ дугуйланд оруулахаар төлөвлөж байгаа бол түр азнаарай. Гол нь хүүхэд тань цаанаасаа буюу байгалиасаа юу сонирхож байгааг нь олж мэдэх нь их чухал юм. 

Жишээ нь:

  • Та хүүхдээ зураг зураад суух их дуртайг, эсвэл найзуудтайгаа өдөржин хөлбөмбөг тоглох дуртайг нь анзаарсан байж болох юм.
  • Таны хүүхэд угсардаг тоглоомоор байшин барих дуртай байна уу? Эсвэл ээж ааваасаа байнга ном уншаад өг хэмээн гуйж байна уу?
  • Эсвэл байнга л ямар нэг зүйл тоолох дуртай байна уу?

Эдгээрийг ажигласнаар хүүхэд тань юу илүү сонирхож байна тэр зүйлийг нь цаашид хөгжүүлж болох тоглоом хэрэгсэл авч өгөх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй юм. Эсвэл төгөлдөр хуурын багш дээр очин шалгуулаад үзчихэд гэмгүй. Гол нь хүүхэдтэйгээ ярилцан юу сонирхож байгааг нь олж мэдэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

3. Тэднийг чөлөөтэй байлгах

Зарим эцэг эхчүүд хүүхдээ аль болох завгүй байлгах нь зүгээр гэж бодон хэд хэдэн дугуйланд явуулах гэдэг тал байдаг. Үүнээс илүү зүгээр л хүүхдээ юунд дуртай байгааг нь зүгээр л ажигласан нь илүү дээр гэж зөвлөх байна. 

  • Тэдэнд хангалттай хугацаа өгснөөр тэд юу сонирхож байгааг нь илүү мэдэх боломжийг танд олгоно. 
  • Хүүхэдтэйгээ сайн тоглож байх нь тэдний сонирхлыг нь олж мэдэх боломжийг олгодог. 
  • Хэтэрхий эрт үр дүн хүлээх гээд хэрэггүй.

Мэдээж 5 настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн сайн тоглодог хүмүүс байгаа. Гэхдээ хүн бүр хүүхэд байхдаа авьяасаа олох ёстой биш. 

Судалгаанаас үзэхэд хүүхдүүдийн ихэнх нь сургуульдаа дунд ангид орохоосоо өмнө ирээдүйгээ бодох тал дээр хараахан бэлэн биш байдаг байна. Тэгэхээр тэр хүртэл нь тэднийг өөрсдөөр нь сонирхолтой зүйлсээ олох, өөрсдийгөө таньж мэдэх боломжийг олгох хэрэгтэй. 

4. Чадварыг нь хөгжүүлэх

Чадвараа хөгжүүлэх сонирхолтой хүүхдүүд илүү шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой байдаг тул тэдэнд энэ тохиолдолд боломжийг нь олгож байх хэрэгтэй. 

5. Хэзээ дэмжих, хэзээ азнахаа мэддэг байх

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сонирхлыг нь дэмжих үед гардаг хамгийн хэцүү зүйл нь хүүхдээ тухайн сонирхлоо хэтэрхий хэцүү эсвэл сонирхолгүй юм байна хэмээн шантрахыг нь харах бөгөөд энэ үед эцэг эхчүүд багш, дасгалжуулагчтай нь уулзан юу гэж бодож байгааг нь асуух хэрэгтэй. 

Магадгүй хүүхэд дөнгөж эхлэж байгаа болохоор тухайн нэг хэсгийг нь хэцүү хэмээн үзэж байж болох талтай, эсвэл тухайн сонгосон спорт нь бүхэлдээ хэцүү юм байна гэж үзэж байж болох юм. Энэ тохиолдолд багш, дасгалжуулагчид нь хэрхэх талаар, хэрхэн тэдэнд урам зориг өгөх талаар зөвлөгөө өгөх болно. 

Гэвч хэрэв хүүхэд бүүр цаанаасаа тухайн зүйлийг сонирхохгүй байгаа бол, хэдий авьяастай ч тэднийг хэт шахах нь бүүр залхаах, дургүй болгох талтай тул эцэг эх энд анхааралтай байх хэрэгтэй. Хэдийгээр эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь бууж өгч байгааг харахад хүнд байж болох ч тэд магадгүй хэсэг хугацааны дараа дуртай гэдгээн ойлгоод эргээд хичээллэх эсвэл илүү дуртай байх төрөл ч сонгох боломжтой юм. 

6. Юу таны хүүхдийг зорилготой болгох вэ?

Магадгүй хүүхэд тань баллет сонирхдог нэг л өдөр уйтгартай гээд спорт тэр дундаа сагсан бөмбөг сонирхдог болж болох юм. 

Эцэг эхчүүдийн хувьд шинэ зүйл сонирхоход нь хүлээж авахад хэцүү байж болох ч хүүхдүүдийн хувьд өөрсдийнхөө чин сэтгэлээсээ хүсэн тэмүүлэх тэр зорилгоо олох ганц боломж нь сонирхож байгаа зүйлээ итгэлтэйгээр, зорилготойгоор хийж, оролдож байх явдал тул эцэг эхчүүдийн хувьд сонирхож буй зүйлийг нь дэмжиж байх нь зөв юм.