Хүүхдээ хэрхэн тал бүрийн чадвартай болгох вэ?

Хүүхдээ тал бүрийн чадвартай болгон төлөвшүүлэхэд гол анхаарах зүйл нь хүүхдийг багаас нь дэмжиж өгвөл өөрийн гаргасан жижиг боловч амжилтандаа урам авдаг. Эцэг эхчүүдийн зорилго нь хүүхдээ өөртөө итгэлтэй болоход нь, зорилготой болоход нь туслах явдал юм. 

Хэрэв та хүүхдийнхээ суралцах чадварыг нь дэмжхийг хүсэж байгаа бол түүнд тууштай дадал зуршил суулгах хэрэгтэй. Хэрэв та амжилттай, ажлаа зөв зохион байгуулж чаддаг хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол дараах 7 аргыг анхаарах хэрэгтэй.  

1. Авьяас чадварыг олж, дэмжих

Хүүхэд бүр ямар нэг зүйлд авьяастай байдаг. Энэ чадвар нь сургуулийн насанд нь илэрч болох ч төгссөний дараа ч илрэх явдал их байдаг. Хүүхдээ хөгжим, каратэ гэх зэрэг дугуйлангуудад явуулан тэднийг нээж өгөх боломжтойгоос гадна дугуйланд явуулаагүй байсан ч хүүхэдтэйгээ тоглох, гэртээ бүжиглэх зэргийг бас дутуу үнэлж болохгүй. 

2. Оролдлогыг нь урамшуулдаг байх

Хүүхдээ хий хоосон ухаантай гэж магтаж байхын оронд бодитоор сайн байсан тохиолдолд нь магтаж урамшуулж байх хэрэгтэй. Зарим хүмүүс төрөлхийн авьяас нь амжилтанд нь нөлөөлдөг гэж үздэг учраас өөрийгөө сорих, шинэ зүйл сурах тал дээр хойрго байдаг. Зарим нь шаргуу ажиллах, оролдож үзэхийг шинэ зүйл сурах боломж гэж хардаг, тийм ч учраас хүнд ажилтай тулахдаа халшраад байдаггүй. Дүн бол зорилго биш, гол нь шинийг сурч мэдэх нь зорилго юм гэдгийг хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй.

3. Төрөл бүрийн суралцах аргуудыг судалж үзэх 

Хэрэв та чимээгүй орчинд илүү төвлөрч чаддаг илүү бүтээлч байж чаддаг бол хүүхэд тань таньтай адил гэж үзэж болохгүй. Судалгаанаас үзэхэд хүүхэд илүү үр дүнтэй суралцах тал дээр 8 янзын онцлог байна гэжээ. 

Гол хэлэх гэсэн санаа нь хүүхдийнхээ хэрхэн суралцвал илүү үр дүнтэй байгааг нь олж мэдэх хэрэгтэй. Жишээ нь: хэрэв таны хүүхэд харж байж илүү ойлгодог бол хүүхдэдээ үржүүлэхийн хүрд цээжлүүлэхдээ хүрд бүхий тоонуудаа зурсан карт ашиглах байдлаар хичээллэвэл илүү үр дүнтэй байх болно. 

4. Унш, унш бас дахин унш

Хүүхдэдээ ном уншиж өгөх нь сайн бөгөөд үүнд хэтэрхий эрт байна гэсэн ойлголт байхгүй юм. Сургуулийн өмнөх насныханд ном уншиж өгч байх нь тэдний үгийн баялагийг нэмэгдүүлэх, сэтгэх чадварт нь тустай бөгөөд ирээдүйд сургуульдаа амжилттай байхад нь туслах болно. Хүүхэд таны уншиж байгааг бүгдийг нь ойлгохгүй байсан ч тэдний үгийн баялагийг нь нэмэгдүүлэх болно. 

5. Цагтаа унтах

Хүүхдээ цагт нь унтуулж байх, унтах үед нь wi-fi, компьютер, зурагт зэргээ унтрааж хэвших нь чухал байна. Хэрэв хүүхэд тань унтхаасаа өмнө гар утсаа шалгаж үздэг бол энэ тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд унтах цагаас зөвхөн нэг л цаг хорогдоход хүүхдийн сэтгэх чадварт нь сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Унтах цагаасаа тогтмол хойно унтаж байсан 6-р ангийн хүүхдийн сэтгэх чадвар нь цагтаа унтаж хэвшсэн 4-р ангийн хүүхдийнхтэй адилхан байсан гэдэг судалгааны үр дүн байдаг. 

6. Тэврэлт

Хүүхдээ байнга тэвэрч байх нь тэдний сэтгэл зүйд дулаан, аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг. Сайн анхаарал халамж авч чаддаггүй хүүхдүүдээс авсан судалгаанаас үзэхэд сэтгэл санааны хямралд хүрэх хандлагатай байсан, энэ нь тархины үйл ажиллагаанд нь, тэр дундаа төвлөрөх, суралцах, тогтоох зэрэг чадваруудад нь сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхдээ тогтмол тэвэрдэг байснаар түүний төвлөрөх чадварыг нь нэмэгдүүлдэг байна.