Хүүхдээ ёс суртахуунтай болоход нь туслах 10 арга.

Одоогоос 25 жилийн дараа хэрэв та ирээдүйд очвол хүүхэд тань аль хэдийн том хүн болсон байх ба та тэр үед хүүхдээ ямар зан чанартай хүн болсноор төсөөлж байна вэ? 

Хүний зан чанар нь темпераментээс арай өөр ойлголт юм. Жишээ нь: темпераменттэй холбоотой чанарууд болох нийтэч, мэдрэмтгий, ичимхий, хэнэггүй гэх зэрэг чанарууд нь хүний гентэй холбоотой байдаг бөгөөд бага байхдаа ямар байсан нас биед хүрсэн хойноо ч тэр хэвээрээ байдаг. 

Харин зан чанарын хувьд үнэнч, хариуцлагатай, тууштай байх зэрэг чанаруудыг хүнд багаас нь суулгаж болдог. Та хүүхдээ ирээдүйд ямар зан чанартай байгаасай гэж хүсэж байна вэ? Та түүнийг арвич, үнэнч, тууштай, хариуцлагатай, тэвчээртэй байгаасай гэж хүсэж байна уу? 

Таны зорилго бол хүүхдэдээ ирээдүйд амжилттай байхад нь туслах тэр чанаруудыг багаас нь суулгаж өгөх явдал юм. 

Тэрхүү чанаруудыг хүүхэдтэйгээ харилцах болгондоо санаж, хэрхэн түүнд суулгах талаар бодож оролдож байх хэрэгтэй болно. 

Эцэг эхчүүдийн хувьд анхаарах зүйл нь: хүүхдэдээ суулгах зан чанар, өдөр тутмын хэвшил, итгэдэг зүйл зэрэг нь тэдний бүхий л амьдралд нь нөлөөлж байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Хүүхдээ зөв зан чанаруудтай, ёс суртахуунтай болгон төлөвшүүлэхэд нь туслах 10 арга.

1. Хүүхдэдээ цаг гаргах.

Хүүхдээ ёс суртахуунтай байх ёстой хэмээн үзэж энэ тал дээр анхаарал хандуулсан эцэг эхчүүд судалгаагаар илүү амжилт олодог гэжээ. 

2. Үлгэр жишээ үзүүлэх.

Эцэг эх бол хүүхдүүдийн хувьд гол багш нь юм. Та тэднийг хэн болгомоор байна тэр зан чанарыг өөрөө гаргаж байх тал дээр анхаарал хандуул. Учир нь тэд хүссэн хүсээгүй таныг дууриах болно. Тэдэнд ёс суртахууны тал дээр сайн үлгэр жишээ үзүүлэхдээ өдөр бүр өөрөөсөө ийнхүү асууж байгаарай:

"Хэрэв миний хүүхэд зөвхөн надаас л зан чанараа авдаг бол би түүнд ямар үлгэр дууриалал үзүүлэх ёстой вэ"   

3. Ёс суртахууны хувьд итгэдэг зүйлээ тодорхойлох.

Хүүхдээ ёс суртахуунтай хүн болгон өсгөхийн тулд та өөрөө юунд итгэдэг болохоо олж мэдэх хэрэгтэй. Өөрийн үнэт зүйлээ юу болох талаар тодорхойлсны дараа энэ үнэт зүйлийнхээ талаар хүүхэдтэйгээ яагаад ингэж үзэж буй талаараа байнга санал бодлоон хуваалцаж байх хэрэгтэй. Хүүхэд тань таны үзэл бодлыг байнга сонссоноор энэ нь түүнд нөлөөлөх болно. 

4. Зааж сургах. 

Хүүхдэдээ зааж сургах хамгийн тохиромжтой үе нь урдаас төлөвлөгдсөн цаг байхаас илүү тохиолдлын мөчүүд байвал зүгээр байдаг. Гудамжинд, дэлгүүрт гээд ёс суртахуунтай холбоотой асуудал бүрийг хүүхэдтэйгээ ярилцаж занших хэрэгтэй юм. Энэ нь тэдний зан чанарын төлөвшилд нь сайнаар нөлөөлнө.

5. Дүгнэдэг байх.

Хүүхэд тань түүний зан байдал яагаад буруу байсныг олж мэдээд дараагийн удаа ижил нөхцөлд байдалд яавал зөв байхыг танаас зөвлөгөө авснаар мэддэг болно. 

Хүүхдэдээ тэдний гаргасан үйлдлийнхээ үр дагаварыг дүгнэж байхад нь туслаарай. 

- "Уг үйлдэл зөв байсан уу? Яагаад?"

- "Дараагийн удаа чи ямар зан байдал гаргах вэ?"

Энэ яриаг хүүхэдтэйгээ тогтмол хийж заншвал хүүхэд тань алдаанаасаа суралцаж, зөв зан чанарыг өөртөө төлөвшүүлэх болно. 

6. Хэм хэмжээ тогтоох.

Хүүхдээсээ тухайн зан чанарыг шаардахын тулд эхлээд чухам ямар зан чанарыг үнэлдэг болохыг, тогтсон хэм хэмжээг ойлгуулах хэрэгтэй. Түүнээ мөрдүүлэхийн тулд үргэлж энэ талаар зөвлөж байх хэрэгтэй болно. Гол нь хүүхэд тань тэрхүү чанарыг өөрийн болгож төлөвшүүлэхэд утга нь оршино. 

7. Үр дагаварыг тайлбарлах. 

Судлаачдын үзэж байгаагаар ёс суртахууныг төлөвшүүлэх хамгийн үр дүнтэй арга нь тухайн зан чанараас үүсэх үр дагаварыг нь ойлгуулах гэжээ. Жишээ нь: "Харж байна уу, чи түүнийг уйлуулчихлаа".

Сөрөг зан чанарыг нь хүүхдэдээ ойлгуулахдаа хүүхэд тань тухайн нөхцөл байдалд байсан бол өөрт нь хэрхэн нөлөөлж болохыг тайлбарлан ойлгуулбал илүү үр дүнтэй байдаг.

8. Үгээр урамшуулах.

Зөв зан чанарыг төлөвшүүлэхэд хүүхдэдээ туслах хамгийн энгийн арга нь тухайн зан чанарыг гаргахад нь үгээр урамшуулж байх явдал юм. Ёс суртахууны хувьд зөв зүйтэй гаргасан үйлдэл бүрийг нь онцолж хүүхэд тань юуг зөв хийсэн болохыг болон энэ үйлдэлд нь баярлаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.

9. Хэвшил болгох.

Хүүхдэдээ тухайн зан чанарыг төлөвшүүлснээр гарч буй эерэг үр дүнг өөрт нь ойлгуулах. Гол зорилго нь хүүхэд тань тухайн зан чанарыг гаргахдаа эцэг эхийн зааварчилгаар биш өөрийн болгон өдөрт тутамдаа санаачлагаараа гаргаж сурах явдал юм.

Эцэг эхийн зүгээс тухайн зан чанар яагаад чухал болохыг байнга хэлсэнээр, хүүхэд дахин дахин хэрэгжүүлснээр төлөвшил болох боломжтой юм. 

10. Алтан дүрэм  

Хүүхдэдээ "Өөрөө бусдад хэрхэн хүндлэгдэхийг хүсэж байна бусдыг ч мөн түүн шигээ хүндэл" гэх алтан дүрмийг зааж өг. Энэ нь тэдэнд өөрсдийн зан чанараа ямар байлгавал зөв болох талаар бодож байхад хүргэнэ.

Тэд ёс суртахууны талаар ямар байх ёстойг номноос уншаад төлөвшүүлэхгүй, эцэг эх болохын хувьд та тэдэнд амьдралаараа өөрөө үлгэрлэн үзүүлж сургах ёстой юм. Тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхдээ аль болох энгийн байдлаар хэрэгжүүлж, өдөр тутмын амьдралын хэвшил болгохыг зориорой.