Хүүхдийнхээ ой тогтоолтыг нэмэгдүүлэх 10 арга

Ой тогтоолт бол суралцах үйл явцад яах аргагүй гол нөлөө үзүүлдэг чухал хүчин зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Таны хүүхэд ой тогтоолтоо нэмэгдүүлснээр шалгалтаа сайн өгөх, сургуульдаа амжилттай суралцахаас гадна цаашдын амьдралд нь ч хэрэгтэй юм.

Гэхдээ энэхүү чадвар нь төрөлхийн гэхээсээ илүү хөгжүүлж, дадлага хийж байж бий болдог чадвар юм. 

Оюутан, сурагчид хэрхэн ой тогтоолтоо нэмэгдүүлэх вэ?

Хүнд богино хугацааны болон урт хугацааны гэсэн 2 төрлийн ой тогтоолт байдаг байна. 

Богино хугацааны ой тогтоолт нь ямар нэг даалгаврыг гүйцэтгэхийн тулд шинэ авсан мэдээлэлд боловсруулалт хийхэд хэрэглэгддэг бол урт хугацааных нь тухайн сэдвийг илүү гүнзгий ойлгоход тусладаг байна. 

Оюутан, сурагчдад тухайн сэдвийг сайтар ойлгох болон мэдээллийг цэгцтэй зохион байгуулахад ой тогтоолттой холбоотой зарим нэг хүндрэлүүд гардаг. 

Сайн мэдээ гэвэл хүүхдийнхээ богино болон урт хугацааны ой тогтоолтыг нь нэмэгдүүлэхэд туслах олон аргууд байдаг. 

Ой тогтоолт нэмэгдүүлэх 10 арга:

1. Хүүхдээ асуулт асуухыг дэмжиж байх.

Тухайн сэдвийн хүрээн дэх материалуудыг ойлгоно гэдэг нь тэрхүү сэдвийг ойлгоход хийх эхний алхам юм. Хүүхдээ ойлгохыг хүсэж буй сэдвийнхээ хүрээнд асуулт асууж байхыг дэмжих нь тэдэнд тэр сэдвийн хүрээнд сайн ойлголттой болох боломжийг олгоно. Энэ нь мөн оюутан сурагчдад шүүмжлэлт сэтгэлгээ болон асуудлыг шийдэх зэрэг чадваруудыг нь хөгжүүлдэг. 

2. Дууны үг зохиох. 

Хүүхдэдээ суралцаж буй зүйлийнхээ мэдээллийг ашиглан дууны үг болон шүлэг бичих арга нь аливаа мэдээллийг цээжлэх үр дүнтэй болохыг хэлж өгөх. Бидний тархи толгой холбосон зүйлсийг цээжлэхдээ илүү сайн байдаг тул ийнхүү дууны үг байдлаар цээжлэх нь үр дүнтэй бөгөөд ой тогтоолтыг нь нэмэгдүүлэх болно. 

3. Суралцах үйл явцыг нь аль болох сонирхолтой байлгах.

Хүүхдээ номын сан яван төрөл бүрийн сэдвээр ном үзэх, суралцах хүсэл, сонирхлыг нь дэмжих хэрэгтэй. Мөн түүнчлэн хүүхэдтэйгээ хамт суралцаж буй сэдвийнх нь хүрээнд мүзэй болон уран зургийн галерей зэргийг үзэж болно. 

4. Идэвхтэй суралцахыг дэмжих.

Хүүхэдтэйгээ олон янзын сэдвийн хүрээнд ярилцан, тэд юу гэж бодож байгаа талаар санаа бодлыг нь асууж байх хэрэгтэй. Ингэвэл хүүхэд тухайн уншиж, судлаж буй зүйлийнхээ хүрээнд таны асуултанд зохих хариу өгөхийн тулд илүү хугацаагаар тогтоох хэрэгтэй болох ба энэ нь ой тогтоолтыг нь нэмэгдүүлэх болно. 

5. Хүүхдэд илүү ойр байх тэр зүйлтэй холбож тогтоох.

Хүүхэд тань өөрсдийнхөө туршлага дээр үндэслэн аливаа зүйлийг тогтоохыг оролдвол тэдэнд илүү ойр цээжлэхэд хялбар байх болно. Өөрөөр хэлбэл тухайн уншиж судлах материалаа илүү тэдэнд ойр байх зүйлтэй холбож үзвэл илүү амархан өөрийн болгон тогтоох боломжтой болно. 

6. Хүснэгт зурах арга ашиглах.

Төрөл бүрийн мэдээлэл тогтоохдоо хоорондоо хэрхэн холбоотой болохыг илэрхийлсэн хүснэгт зурах. Тухайн сэдвийн хүрээнд гол, гол ухагдахуунуудыг бичээд хооронд нь холбох нь хүүхдэд тухайн мэдээллийг илүү сайн цэгцтэй огтооход тусладаг. 

7. Тухайн сэдвийн хүрээнд гол гол түлхүүр үгүүдийг жагсаан бичих. 

Тухайн сэдвийн хүрээнд гол, гол түлхүүр үгүүдийг жагсаан бичих нь хүүхдэд аливаа зүйлийг тогтооход хялбар байдаг.

8. Хүүхдээрээ тухайн судласан зүйлсийнх нь талаар тайлбарлуулах.

Хүүхдээ судласан зүйлсийнхээ талаар танд тайлбарлахыг хүссэнээр та хэр их зүйл тогтоосон болохыг мэдэх болно. Ингэх явцдаа аль хэсэг нь хүүхдэд тань тогтооход хүнд байна тэр хэсэгт нь туслалцаа үзүүлэх хэрэгтэй. 

9. Олон арга ашиглах

Тухайн судлаж буй зүйлээ харах, хүрэх, чангаар унших, ярилцах гэх зэргээр аль болох олон арга ашиглавал илүү үр дүнтэй тогтоодог байна.

10. Олон жижиг хэсгүүдэд хуваах.

Их мэдээллийг нэг дор судласнаас олон жижиг хэсэгт хуваагаад хэсэг хэсгээр нь судлавал тогтооход хялбар байдаг. Бага, багаар энгийн зүйлээс эхлэн аажмаар нэмэгдүүлэх байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Мэдээллээ гарчиг, жагсаалт, өнгө өнгөөр ялган эргэн санахад амар байхаар зохион байгуулбал үр дүнтэй. 

Хүүхдээ амжилттай суралцахад нь туслах эдгээр аргуудыг багаас нь зааж өгвөл цаашдаа судлаж буй зүйлсээ амархан тогтоох, амжилттай суралцах зэрэгт нь зохих үр дүнгээ өгч илүү сайн суралцагч болох боломжтой болох бизээ.