Хүүхдээ бие даасан хүн болгон өсгөхөд туслах 5 зөвлөгөө

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ хэрэгтэй үед нь туслаж байх нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ эцэг, эхчүүдийн хувьд гол үүрэг нь хүүхдээ бие даасан, өөрсдөө шийдвэр гаргах чадвартай нэгэн болгоход хөтлөн сургах явдал юм. Мэдээж энэ нь тийм ч амар биш гэдэг нь ойлгомжтой. 

Хувцсаа эвхэх, гутлаа зэрэгцүүлэн тавих, эмх цэгцтэй байх, өгсөн мөнгийг зөв зарцуулах зарцуулах гэх зэрэг чадваруудыг өдөрт тутам, цаг мөч бүрт бид зааж байдаг. Тэдний гаргаж байгаа шийдвэрүүд жижиг гэлтгүй, зөв ч бай, буруу ч бай тэдэнд туршлага суулгаж байдаг.

Бие даасан хүн болгож төлөвшүүлэхэд туслах 6 арга.

1. Хүчин чармайлт буюу оролдлогыг нь урамшуулж байх. 

Зарим хүүхэд алдаа гаргахаасаа айгаад аливаа ажлыг оролдож үзэхээсээ татгалздаг. Хүүхдийг алив зүйлийг хийх гэсэн оролдлого бүрийг нь хөхүүлэн дэмжиж байх хэрэгтэй юм. Тухайн ажлыг заавал төгс хийх, амжилттай гүйцэтгэх, ялах эсэх нь хамаагүй зүгээр л шинэ зүйл хийх гэсэн оролдлого бүрийг нь дэмжиж байх хэрэгтэй юм. Ингэснээр тэд алдахаас айдаггүй нэгэн болж төлөвшинө.

2. Гэр бүлийн оролцоо туслалцаа.

Гэр бүлийн гишүүн бүр гэртээ ямар нэг үүрэг гүйцэтгэж байх ёстой. Хувцас, хунараа эвхэхээс эхлээд тоглоомоо хураах зэргээр тэдний насанд нь тохирох ажил хуваарилж хувь нэмрээ оруулах боломж олгож байх нь тэдэнд  багаар ажиллах чадварт сургах болно.

3. Асуудал шийдэхэд сургах.

Аливаа асуудал тулгарангуут хүүхдийнхээ өмнүүр орж шийдэж байхаа болих хэрэгтэй. Түр азна, хүүхэддээ өөрөө шийдэх боломж олго. Хүүхдээсээ "Өглөө хичээлээсээ хоцрохгүйн тулд эрт босохын тулд яах вэ?" "Дүүтэйгээ тоглоомоо булаацалдахгүйн тулд яах вэ? гэх зэргийн асуулт асуун өөрсдөө хариултыг нь олох боломжийг олго.

4. Суралцахад цаг гарга.   

Долоо хоног тутам шинэ зүйл суралцахад цаг гарга. Гэхдээ аль болох сонирхолтой эсвэл хөгжилтэй байдлаар сургах тал дээр анхаарвал зүгээр. Хүүхэд шинэ чадварт амжилттай суралцвал дараагийн чадваруудад суралцахдаа өөртөө илүү итгэлтэй болсон байх болно.

5. Сонголт хийх. 

Бид өдөр тутам ямар нэг сонголтуудтай үргэлж таарч байдаг. Алим идэх үү эсвэл банан идэх үү? Ботинк өмсөх үү эсвэл пүүз өмсөх үү? Хүүхэддээ энэ мэт жижиг сонголтуудыг өөрсдөө хийж байх бололцоогоор хангаж байх нь тэдэнд өөрсдийн амьдралаа удирдахад заах ба энэ нь тэдний бие даах сэтгэлгээг хөгжүүлээд зогсохгүй тэднийг хийсэн сонголтондоо эзэн болдог байхад туслана.

Бие даасан үзэл бодолтой, амьдралдаа идэвх, зүтгэлтэй хүүхэд өсгөх нь зарим эцэг, эхчүүдийн хувьд амаргүй байх нь мэдээж. Гэхдээ хүүхдээ багаас нь бие даасан хүн болгох чадваруудыг хэрэв эзэмшүүлж чадвал, тэднийг амьдралын их далайд хөл алдахгүй туулахад нь туслах учир эцэг, эхчүүдийн хувьд энэ нь ихээхэн хариуцлагатай үүрэг төдийгүй магадгүй хүүхэддээ барих ямар ч бэлгээс илүү том бэлэг байх болно.