Хүүхдээ зөв өсгөхөд туслах 5 зөвлөгөө

Зөв хүн төлөвшүүлж өсгөнө гэдэг амаргүй ажил, хүүхдээ зөв хүн болгож өсгөхийн тулд юун дээр анхаарвал зохилтой вэ? 

1. Хүүхдээ ухаантай байсных нь төлөө биш, оролдлоготой байсных нь төлөө магт. 

Энэ нь тэдэнд тууштай байдлыг төлөвшүүлдэг. 

Оролдлогыг нь илүү чухалчилснаар тухайн хүүхэд хийж буй алив ажлаа хяналтандаа байлгах боломжтой гэсэн итгэлийг тэдэнд өгдөг. Өөрөөр хэлбэл тэд амжилтаа өөрсдөө бүтээх боломжтой юм гэсэн итгэл бий болгодог. 

Хэрэв тухайн хүүхдийн оролдлогыг нь биш, төрөлх зан чанар, ухаалаг байдлыг нь байнга магтдаг бол хэцүү даалгавар хэрэв авбал "ухаантай" гэсэн алдрын титмээ алдах вий гэсэн болгоомжлол аяндаа сууж, ажлыг ялгаварлах, зугатаах талтай болдог.

Мөн хэт их магтаж байх нь бас тийм ч сайнгүй. Хүүхдийн идэвхтэй байдал нь хэрэв магтаал дээр үндэслэж байсан бол магтаал үгүй бол хичээл зүтгэл, чармайлт нь сулардаг. 

Яах вэ? Хааяа магтаж байх нь үр дүнтэй. 

2. Тэд хангалттай унтаж чадаж байна уу?

Судалгаанаас үзэхэд үр нөлөө нь мэдэгдэхүйц байсан байна. Ялгаа нь: Унтах хугацааны нэг цагийн зөрүү нь 4 дүгээр ангийн хүүхэд болон 6 дугаар ангийн хүүхдийн ялгаатай тэнцүү байсан. Өөрөөр хэлбэл бага унтдаг 6 дугаар ангийн хүүхдийн IQ, гүйцэтгэл нэг цагаар илүү унтдаг 4 дүгээр ангийн хүүхдийнхтэй ижил байсан байна. Унтах цагаас нэг цагийг алдахад сэтгэх чадварын хөгжлийн хувьд 2 жилийг алдаж байна хэмээн тайлбарласан. 

Хэрэв энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл асуудалд хүргэж, өсвөр насныхны хувьд ааш муутай байх шалтгаан болдог байна. 

Эрдэмтэд хүүхдийн өсөлт, хөгжлийн үед нойр муу байх нь тархины хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг болохыг нотолсон байдаг. Огцом ууртай байх, сэтгэл санааны хямрал, хэт их идэх зэрэг нь удаан хугацааны нойр дутуу байсны шинж тэмдэг гэжээ. 

3000 дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар цагтаа унтаж байх болон сурлагын дүн хоёр нь хоорондоо хамааралтай болохыг нотолжээ. Судалгаагаар өсвөр насныхны хувьд A дүн авдаг хүүхдүүд B дүн авдаг хүүхдүүдээсээ дунджаар 15 минутаар илүү цагаар унтдаг гэсэн байна. Мөн В дүн авдаг хүүхдүүд С дүн авдаг хүүхдүүдээсээ дунджаар 15 минутаар илүү цагаар унтдаг гэжээ. 

3. Хэрхэн хүүхдээ үнэнээ хэлдэг болгож төлөвшүүлэх вэ?

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хэзээ худлаа хэлж байгааг нь мэдэх хэцүү. Хүүхэд ээж аавыгаа уурлуулахыг хүсдэггүй болохоор худлаа хэлчихдэг. Тэдэнд үнэнээ хэлж байвал илүү баярлана гэдгийг, өөрөөр хэлбэл сайн мэдээ боловч үнэн биш мэдээнээс илүү үнэнг хэлэх нь эцэг, эхчүүдийг илүү баярлуулна гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. 

Тэдэнд хандан: "Би чамаас асуулт асууя, гэхдээ хариулахаасаа өмнө чи үнэнийг хэлнэ гэж амлаж чадах уу?" гэж хэлэх хэрэгтэй. 

4. Хүүхдэд дүрэм журам хэрэгтэй. 

Хүүхэддээ хэт хатуу шаардлага тавих нь эсэргүүцэлтэй тулгардаг, гэхдээ тэднийг дураар нь байлгах нь зөв гэж үзэж байгаа бол энэ нь буруу юм. 

Судалгаанаас үзэхэд том болоод асуудалд орж байдаг хүүхдүүд ихэвчлэн эцэг эх нь багад нь ямар нэг хүмүүжилтэй холбоотой дүрэм, стандарт тогтоож байгаагүйтэй холбоотой байсан байна. Тэд хүүхэддээ хайртай байсан болохоор тэднийг юу ч хүссэн хийхийг зөвшөөрсөн гэж бодож байсан. Гэвч хүүхэддээ дүрэм, журам тогтоодоггүй эцэг эх бол тэднийг зөв төлөвшүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлаагүйн дээр тэдний ирээдүйг нь хорлож байгаа хэрэг юм. 

Хүүхдийнхээ төлөвшилд хэрэгтэй дүрэм байнга тогтоодог хэрэгжүүлэхийн тулд байнга зүтгэл гаргадаг эцэг, эхчүүд бол мундаг эцэг эхчүүд юм. Тэдний хүүхдүүд нь ч эцэг, эхдээ бусад хүүхдүүдтэй харьцуулахад бага худлаа хэлдэг.

Үнэндээ хүүхдэдээ дүрэм тогтоодог эцэг, эхчүүд нь тэдэнтэй байнга дотно байж, яриа өрнүүлж байдаг байна. Тэд хэд хэдэн дүрэм тогтоогоод яагаад ийм дүрэм байгааг тайлбарлаж өгдөг. Амьдралд тулгарах асуудлуудад хүүхдүүддээ өөрсдөө шийдэх эрх чөлөөг нь олгодог. Ийм эцэг, эхчүүдийн хүүхэд эцэг эхдээ худлаа хэлэх нь ховор байдаг. 

Нөгөө талд эцэг, эх нь хэтэрхий их хянадаг бол их уйтгартай байх нь мэдээж. Уйдсан хүүхдүүд архи, тамхи хэрэглэдэг болох талтай байдгийг санаж байхад илүүдэхгүй. 

Судалгаанаас үзэхэд ихэнх хүүхдийн хувьд уйддаг гол шалтгаан нь эцэг, эх нь л тэдэнд зөвшөөрсөн тэр зүйлсийг хийдэг байсан, өөрсдийнхөө хүслээр хийх мотивац тэдэнд байгаагүй гэжээ. Мөн тэрхүү судалгаагаар өсвөр насныхан уйдсанаасаа болж архи, тамхи хэрэглэх магадлал илүү өндөр гэсэн таамаглал батлагдсан байдаг. 

5. Хүүхдийнхээ дэргэд хосууд муудалцаж байх нь тийм ч муу биш.

Хүүхдийнхээ дэргэд маргалдах нь хэрэв тухайн маргааны өдөөгч гол асуудал нь шийдэгдсэн тохиолдолд зүгээр гэсэн байна. Хэрэв асуудал шийдэгдээгүй үед нь хүүхдээ нөгөө өрөөндөө оруулчихвал харин болохгүй гэсэн байна. 

Хүүхэддээ маргаанаа харуулахаас гадна мөн хэрхэн шийдэлд хүрч байгаагаа харуулах нь зүгээр байдаг. 

Судалгаанаас үзэхэд тухайн маргааны эцэст ямар нэг санал гарч, шийдэлд хүрсэн тохиолдолд тэд тайвширч байсан байна. Ихэнх хүүхдүүд шийдэлд хүрсэнд баяртай байсан бөгөөд эцэг, эхдээ уурлаж гомдоогүй байна. 

Тухайн маргаан хурцдахгүй, ширүүн үгс бие бие рүүгээ шидэлцэхгүй бөгөөд шийдэлд хүрсэн бол ямар ч асуудал байхгүй гэжээ.

Энэ нь тэдний сургууль дээрээ болон нийгэмд бусадтай харилцах харилцааг нь сайжруулдаг гэсэн байна.

Гэхдээ маргаанаас гарсан шийдэл нь хиймэл биш, жинхнээсээ байх ёстой гэнэ. Хүүхдүүд эндээс аливаа маргаан шийдэх аргад тэр дундаа хэрхэн буулт хийх, хэрхэн нэгдсэн шийдэлд хүрэх зэрэгт суралцдаг байна.