Хүүхэд бүхэн бүтээлч...

Хүүхэд бүхэн уран бүтээлч байдаг. Гагцхүү түүнийг өсөх явцад  бүтээлч байдлыг хэрхэн хадгалж үлдэх нь чухал. Пабло Пикассо

Хүүхэд бүтээлч байх явц ямар ч байдлаар илэрч болно. Зураг зурах, цаасан нугалаа хийх, хүүхэлдэйдээ хувцас урлах, наамал хийх, зохион бичих гэх мэт. Гагцхүү та түүний бүтээлийг үнэлж, энэ уран бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэхийн тулд зарим нэг дүрмийг мэдэх хэрэгтэй.

1. Жишээ нь таны хүүхэд зураг зурахаар оролдож эхэлбэл харандаа, бийрийн алинаар зурахыг хүүхдийн өмнөөс шийдэх бус сонголтыг зүүнд зөвлөж шийдвэрээ хүүхэд өөрөө гаргах нь чухал. Дараа нь хамтдаа сонгож хэрэгслээ ав.  Тэдэнд бүтээлээ хийхэд ямар нэг тодорхой сэдэв, төсөл огт хэрэггүй. Хүүхдүүд цоо шинэ бийр, будаг, тоглоомтой танилцаж түүгээрээ шинэ бүтээл хийх үйл явцаасаа  маш их аз жаргал, баяр хөөрийг мэдэрдэг байна. Тэд аарийн зөн мэдрэмжээрээ бүтээж эхлэх болно.

“IN ART AS IN LOVE, INSTINCT IS ENOUGH.” ~ANATOLE FRANCE

2. Хэрвээ таны хүүхэд яг одоо юу хийж эхлэхээ мэдэхгүй гацаанд байгаа  бол  түүний эргэн тойронд юу тохиолдсон талаар хамтдаа ярилцаж, түүнд зөвлөх нь чухал. Тэдэнтэй найз нөхдийнх нь тухай, өөрийнх нь хүсэл сонирхол, түүнд хамгийн их таалагддаг зүйлийнх нь талаар ярилцаж хэрэгжүүлж болохоор шинэ санаа олох хэрэгтэй.

3. Та хүүхдийнхээ хийсэн бүтээлд боломжийн хэрээр тайлбар хийх, багахан шүүмж өгөхийг хичээгээрэй.

Энэ нь магтаалаас зайлс хийж харин түүний бүтээлд өгч байгаа уран сайхны шүүмж, эргэцүүлэл байх болно. Шүүмжээ сөрөг өнгө аясаар бус харин нь “ Энэ зураг арай бараан болж, жаахан гэрэл нэмэх хэрэгтэй”, “зургийн энэ булан бага зэрэг халтартаж,  түүнээс биш их гоё болжээ” гэх мэтээр илэрхийлэх нь зүйтэй. Хүүхдийн хийж байгаа бүтээл нь бүрэн гүйцэд дууссан үед түүнийг урамшуулж “Их сайн ажил болжээ” “Маш гоё болсон байна” “Миний хүү мундаг шүү” гэх мэт урмын үгийг харамгүй хайрлах нь зөв юм.

4. Жинхэнэ урлаг нь өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлчийн дотоод үйл явц юм. Үүнийг шүүж үнэлэх шаардлагагүй. Таныг тэдэнд хийсэн ажлынх нь талаар ямар нэг шүүмжлэл өгч байвал (эерэг сөрөг аль ч шүүмж) хүүхэд өөртөө илүү төвлөрч,  хийсэн ажлынхаа  талаар бодож эргэцүүлэх хандлагатай болдог.

5. Хүүхдийг өөрийнхөөрөө бүү дүгнэ. Жишээ нь: “Энэ чинь ... шиг харагдаж байна.” Гэж хүүхдийн хийсэн бүтээснийг шүүмжлэхгүй байх нь чухал. “ Энэ чинь юу вэ? тэр амьтантай ямар ч төсгүй байна” гэх мэт хандлагын хариуд хүүхэд уцаартайгаар тайлбар хийхийг хийчээнэ. Хэдий түүний буруу зурсныг та тодорхой мэдэж байлаа ч иймэрхүү шүүмжлэлд хүүхэд урам нь хугарсан, уцаартай хариу өгч дахин түүнийгээ зурхаас зайлсхийх хандлагатай болохвий. Хэт шүүмжлэлээс болж хүүхэд зурах, тоглох явцдаа зөвхөн өнгө, хэв маягийг хэт чухалчилдаг болох вий.

6. Алдааг нь засахаас зайлсхийх хэрэгтэй. Хүүхдүүд аливаа юмсыг, хүмүүсийг байгаагаар нь өөрсдийнхөөрөө чөлөөтэй илэрхийлдэг ч яваандаа илүү нарийвчлалтай, бодитой дүрсэлж сурна.

Энэ хооронд тэдний зургууд танд энэ цаг үед дэлхий ертөнцийг хэрхэн ойлгож байгаа талаар үнэлж баршгүй ойлголтыг өгнө.

Хэрэв тэдэнд  хүнийг хэрхэн зурах талаар урьдчилан хэлэхгүйгээр яаж зурах аргаа өөрсдөө олбол тэдний танин мэдэхүйгээ хөгжүүлэхэд томоохон боломж болох биш гэж үү?  

Гайхамшигт уран бүтээлчдээс “ингэж зурах ёстой гэсэн” тогтсон зүйл олж харахгүй, хэрэв тийм байсан бол түүний уран бүтээл аль хэдийн зогсонги байдалд орсных. Оскар Вилде

7. Юмсыг хэрхэн дууриалган зурах талаар тэдэнд  үзүүлэхээс зайлсхий.Хэрэв юмсыг хэрхэн дүрслэн зурах талаар зааж өгч, харуулбал (модыг, нарыг, хүнийг хэрхэн зурах гэх мэт..) тэднийг ертөнцийг өөрийнхөөрөө ойлгож, таньж,  илэрхийлэх үнэт зүйлийг алдаж байна гэсэн үг.

Үүнээс ч муу нь нар бол дугуй дүрстэйгээ, байшин бол дөрвөлжин, морь бол дөрвөн хөлтэй гэх мэт тэднийг хэрхэн дүрслэх талаар өөрсдөө хэлээд өгчихдөг байна. Үүнээс гадна зурахад зөв буруу арга гэж байхгүй.

8. Үйл явцад илүү анхаарч, харандаа будаг дуусахад бүү санаа зов.Таны хүүхдийн хийсэн бүтээл бүр бусдад ил харагдах шаардлагагүй. Хүүхдийн уран бүтээлийг олонд дэлгэхэд бусдын шүүмжлэл нээлттэй болдог. Өөрөөс асууж зөвлөсний дараа бусдад үзүүлэх эсэхээ шийдээрэй. 

9. Түүнд өөрийн уран бүтээлч шийдвэр гаргахыг зөвшөөр. Би ямар өнгө хэрэглэсэн нь дээр гэж та бодож байна? Эсвэл яаж зурах вэ? эцэг эх багш нар эдгээр асуултуудад хариулах гэж хичээхийн оронд урлаг бол туршилтаар, өөрийн илэрхийллээр бий болно гэдгийг ойлгуулах нь чухал. Та түүнд  “та зураач тиймээс та шийдвэрээ гарга” гэдэг хариулт өг.

10. Хүүхдийн уран бүтээлд өгч буй таны тайлбар гол биш бөгөөд түүнд шууд дэмжлэг үзүүлж чадахгүй байвал түүнийг зурж, бүтээж байх үед нь итгэл, сонирхолоо илэрхийлж болно. Тэдний бүтээж байгаа зүйлийг сонирхож байгаагаа харуулахын тулд энгийнээр инээмсэглэ. Хүүхдүүд өөрийн чадвартаа итгэхгүй байх үед тэдэнд дэмжлэг үзүүлж “зургийг зурхад буруу, зөв арга гэж байхгүй” тиймээс хэв маягт баригдалгүй чөлөөтэй хий гэх мэтээр дэмж.

 Хэрэв тэд таниас “Энэ ямар  байна вэ?” “Та үүнийг юу гэж бодож байна? ” гэж байнга асууж байвал дэмжлэг хүсч байгаагийн илэрэл юм.