Хүүхэд генийн хувьд хэнийг дуурайдаг вэ?

Генетик нь нэлээд сонирхолтой шинжлэх ухаан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хүүхэд эцэг, эхээ хоёуланг нь дууриах боловч гол шинжүүдээ ааваасаа өвлөн авах магадлал өндөр байдаг. Ген нь нүдний өнгө, биеийн хэлбэр, хэмжээ, эрсдэлд хандах байдал, унтах байрлал гээд олон зүйлд нөлөөлдөг. 

Ааваас өвлөн авдаг гол шинж, чанарууд нь:

Зүрхний өвчин - эрдэмтдийн судалгаанаас үзэхэд зүрхний өвчтэй эрчүүдийн бараг 50 хувьд зүрхний өвчлөл хүүхдэд нь өвлөгддөг байна. 

Сэтгэл санааны хямрал - эцгээс хүүхдэд удамшдаг сэтгэл зүйн хямрал нь жишээ нь шизофрен байна. Эрэгтэй хүний ДНК нь жил өнгөрөх тутам өөрчлөгддөг учраас эцгийн нас ахих тусам сэтгэл санааны хямралт байдал хүүхдэд өвлөгдөх эрсдэл өсдөг байна. Эмэгтэй хүний хувьд бүх л амьдралынх нь туршид ДНК өөрчлөгддөггүйгээрээ эрэгтэй хүнээс ялгаатай байдаг. 

Хэлбэр муутай шүд - эрэгтэйчүүдийн шүд болон ясны бүтцийг хариуцсан ген эмэгтэйчүүдийнхээс илүү хүчтэй байдаг учраас хүүхэд шүдний хэлбэрийн хувьд аавыгаа дууриах тохиолдол элбэг байдаг. 

Үргүйдэл - үрийн шингэний чанарын асуудал нь генээр удамшдаг хэмээн эрдэмтэд баталж байна. 

Нүдний өнгө - нүүрний хэлбэр, нүдний өнгө ихэнхдээ аавыгаа дууриах магадлал өндөр байдаг. 

Өндөр - өндөр нь ихэнх тохиолдолд аавын генээс шалтгаалдаг. 

Оюун ухааны хувьд:

Эрэгтэй хүүхдийн хувьд аавынхаа оюун ухааныг өвлөж авдаггүй. Өөрөөр хэлбэл аав нь хэрэв сод ухаантан бол тэрхүү генийг нь өвлөж авахгүй гэсэн үг. 

Аавын оюуны чадвар нь охинд нь удамшдаг гэхдээ 50 хувиар буурж очино. 

Эрэгтэй хүүхдийн хувьд оюун ухааны чадвараа ээжээсээ өвлөж авдаг байна. Тэрхүү ухааныг ээж нь өвөөгөөс нь өвлөж авсан байдаг. Өөрөөр хэлбэл ээж талынхаа өвөөгийн оюун ухааны чадварыг бүрэн өвлөж авдаг байна.

Суут ухаантны охидууд түрүүн хэлсэнчлэн аавынхаа оюуны чадварын талыг нь авдаг болохоор суут ухаантан охин төрөх магадлал бага байдаг.  

Тийм ч учраас суут ухаантан эмэгтэй цөөн байдаг байна. Мөн аав нь тэнэг хүн байсан бол тэр тэнэглэлийг нь хагасалж удамшдаг болохоор 100 хувь тэнэг эмэгтэй хүн ч мөн байдаггүй байна. Эрэгтэй хүний хувьд оюун ухаан нь өвөөгөөс нь 100 хувь удамшдаг учраас нобелийн шагналтнуудын ихэнх нь эрчүүд байдаг, эсвэл эрэгтэй архичид байх нь элбэг байдаг.

Дүгнэлт эрчүүдийн хувьд:

Хэрэв эрэгтэй хүүхдийнхээ оюуны чадварыг нь ямар байхыг төсөөлөхийг хүсэж байгаа бол эхнэрийнхээ аавыг нь шинжих хэрэгтэй. Хэрэв хадам аав тань ухаантай нэгэн бол таны хүүхэд ухаантай байх магадлал өндөр. 

Охидуудын хувьд таны ухааны талыг нь авах болно. Мөн тэнэг зангийнх нь талыг авах болно. Өөрөөр хэлбэл оюун ухаан, үзэл бодлын хувьд өөртэй чинь төстэй байна. Харин охины чинь эрэгтэй хүүхэд таны оюун ухааны чадварыг тэр чигээр нь өвлөн авах болно. 

Таны өөрийн оюуны чадвар ээж талын өвөг эцгээс удамшсан байдаг байна. 

Эмэгтэйчүүдийн хувьд: 

Таны эрэгтэй хүүхэд оюун ухааныхаа хувьд таны аавын хуулбар байх болно. 

Таны охин хүмүүжлийн хувьд тантай адил байх боловч, оюун ухааныхаа хувьд аавтайгаа адилхан байна. Охины чинь эрэгтэй хүүхдийн ухаан нь нөхрийн тань хуулбар байх нь элбэг байна.

Үнэн эсэхийг шалгахын тулд хамаатан, саднуудынхаа хэн нь хэнтэй адилхан байгааг дүгнээд нэг үзээрэй.