Зан төлөв ба Суралцах хэлбэрийн онцлог

Холерик сурагч:

Жинхэнэ манлайлагч, тэд нөхцөл байдлыг хянаж байхыг эрмэлздэг.

Тэдний сул тал: Мэдээж хэрэг хүүхэд бүр төгс биш. Холерик хүүхдүүд ажил, хичээлээ дутуу орхих дургүй ба жишээ нь математикийн хүнд бодлогуудыг бодхоор чармайдаг ба тэдэнд жоохон дэмжлэг үзүүлбэл тэд хамгийн сайн нь байж чаддаг. Тэд өрсөлдөөнд дуртай, алдах дургүй байдаг тул тестэнд суурилсан, өрсөлдөөнт сургалт нь тэдэнд тустай байж болох юм.

Бие дааж сурах: Холерик хүүхдүүдийн суралцах явцад бага ч атугай урамшуулж байх нь чухал. Тэд өөрийнхөө ур чадварт игэдэг ба нөхцөл байдлыг гартаа авч гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа ярилцах нь их чухал байдаг.

Самар идэх ундаа ууя гэх мэт онц шаардлагагүй шалтгаанаар хичээлээсээ түр завсарлаж байвал түүнд үргэлжилсэн текст мэдээллийг ойлгоход төвөгтэй учраас зурагт суурилсан сургалтын аргууд илүү тохиромжтой байх болно.

 Сангвин сурагч: 

Сангвин сурагч нь хөгжилтэй, яриасаг. Хэдий энэ нь сайн зан чанар боловч сонсож, сурахыг хичээж байх үед чинь саад болох талтай. Тэдний төсөөлөл, бүтээлч чанарууд жүжиг, урлагт илүү амжилт гаргахад нөлөөлж болно. Тэд бас  уран зохиол болон логик сэтгэлгээ шаардагдах математик, шинжлэх ухааны салбарт ч жинхэнэ хүсэл тэмүүллийг харуулж чадах ба тэдний толгойд багахан заль нуугдаж байдаг гэхэд болно.

Тэдний сул тал: Тэд багадаа, цэцэрлэгтээ, сургуульдаа ч тэр хөдөлгөөнтэй, тэвчээргүй байх бөгөөд хэт сониуч учраас элдвийг сонирхон туршиж үзсэн байж болох талтай. Гэсэн хэдий ч тулгарч буй сорилт бэрхшээлүүд нь бодит үнэнийг сурч, мэдэх, өөрсдийгөө танихад нь тус болно. Тэдэнд анхаарлаа төвлөрүүлэхэд туслах хэд хэдэн сургалтын арга байдаг:

Зурагт суурилсан сургалтын арга:

Хэрэв танай хүүхэд  уламжлалт ангийн системд амархан сатаарч байвал тэдний суралцах хэлбэрийг сольж тохирсон сургалтын өөр аргуудыг олох нь зөв. Анхлан үсэг тоо, сурч байгаа бага насныханд зурагт суурилсан сургалтын арга буюу жижиг зурагт тулгаарласан номуудыг хэрэглэх нь зүйтэй.   Энэ арга нь цаашид ахлах сургууль, коллежид ч үр дүнгээ өгөх болно.

Youtube видео хичээлээс эхлэх нь тохиромжтой байж магадгүй мөн дунд сургуульд уран зохиолын хичээлийн үг, өгүүлбэрийг математикийн өгүүлбэртэй бодлогод ашиглаж илүү сонирхолтой болго.

Зурагт суурилсан арга нь сангвин хүүхдүүдэд илүү тохирдог бөгөөд олон мэдээллийг дүрс, диаграмм, алгоритмаар илэрхийлэн үзүүлэх нь уншиж ойлгохоос илүү үр дүнтэй.

Нэгээс нэгд /ганцаарчилсан сургалт/: Анхаарлыг төвлөрүүлхэд хэцүү хүүхдүүдэд зориулсан, нэгээс нэгд арга нь өөртэй нь ганцаарчилан ажиллах хэлбэр юм . Хүүхэд бүхэлдээ өөртөө анхаарал тавьдаг учраас нэгийг харьцах нэг багш ажилладаг. Хичээлийн төлөвлөгөө, стратеги нь суралцах явцад тэдэнд тохирсон, өөрсдийн сонголтоо хийхэд зориулагдсан байна.

Меланхолек сурагч:

Гипократийн тодорхойлсны дагуу Меланхолик хүүхэд нэгэн хэвийн, деталчлах хандлагатай, бусдад хүндэтгэлтэй бас дэг журамтай.

Тэдний сул тал: Меланхолик хүүхэд үе үе анхаарал халамж их шаардах ба тэд бас ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай гэдгийг мартаж болохгүй.

Зурагт суурилсан сургалт:   Сангвин хүүхэдтэй адил бөгөөд меланхолик хүүхэд уламжлалт ангийн хэлбэр тэдний суралцах хурдад нөлөөлдөг. Зурагт суурилсан сургалтаар хүүхэд зураг, дүрс, газрын зураг гэх мэтийг  ашиглан нүдээрээ хурдан ажиглаж тэндний эргэн тойрон дахь хүмүүстэй харилцах болон  мэдээлэл боловсруулахдаа хэрэглэх нь үр дүнтэй. Меланхолик хүүхдэд тохирох нэг энгийн жишээ бол: Тэд бусад 3 төрлийн темпераменттэй хүүхдүүдийг бодвол аливаа зүйлд их анхаарал хандуулж, шүүмжлэлт сэтгэлгээгээр ханддаг. Ялангуяа бичвэрээс мэдээлэл олж авдаг хүмүүсийн хувьд цагаан самбар ашиглах нь өөрийгөө илэрхийлэх боломж олгодог байна. Хэрэв таны хүүхэд аливаа үзэл баримтлал эсвэл онолын талаар ойлгохыг хичээж байгаа самбар хэрэглэх нь тохиромжтой арга юм. Зураг дээр тулгуурласан аргачлалыг дурдах нь шинэ зүйл сурахад тусална. Зураг ашиглаж сурсан зүйлс  удаан хугацааны турш мартагдахгүй үлддэг гэдгийг та бид мэднэ.

Аман сургалт: Аман сургалтын аргийн нэг давуу тал нь хэнд ч үр дүнгээ сайн өгдөг онцлогтой. Жишээ нь Англи хэл сурч байгаа тохиолдолд ойлгосноо бичээд, бичсэнээ эргүүлэн ярих нь өндөр үр дүн авчирна. Мөн сургуулиас гадуурх орчинд хүүхдийн аман ярианы чадварыг сайжруулах олон арга байдгаас ярианы клубт очиж олон хүмүүстэй ярилцах эсвэл мэтгэлцээний клубт явах тэр ч байтугай улс төр, сэтгүүл зүйн салбарт ажиллахаар зорьж буй хүүхдүүдэд их хэрэгтэй юм.

Флегматик сурагч:

Та Флегматик хүүхэдтэй юу? Танд сайн хэрэг болжээ. Гипократийн тодорхойлсноор  бол энэ хүүхдүүд бодитой, хяналттай, дасан зохицох чадвартай, анхааралтай, дипломатик шинжтэй. Тэдэнд ангийн сургалтыг, ганцаарчилсан аргатай хослуулах нь үр дүнтэй.

Тэдний сул тал: Тэд дуу цөөтэй учраас тэдэнд өөрийгөө илэрхийлэх, нийгмийн ур чадварыг хөгжүүлхэд анхаарах хэрэгтэй. Тэдэнд хичээлээс гадуурх зарим сургалтууд хэрэгтэй.

Бүлгийн сургалт: Бүлгийн сургалтад тэд эхлээд дурамжхан байж болно, гэвч флегматик хүүхдийг бүлгийн сургалтад дасгаснаар хурдан хөгжиж эхэлнэ. Бүлгийн сургалтад дасгах гол түлхүүр нь тэдний хамгийн дуртай сэдвийг ашиглах хэрэгтэй.

  Зарим хүүхдүүдийн хувьд бүлгийн сургалт тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй бусдаас суралцахад нь үр дүнтэй гэсэн сэдэл төрүүлдэг байна.

Нэгээс нэгд /ганцаарчилсан сургалт/: Зөн төлөвийн зарим хэлбэрт энэ хэлбэрийн сургалтыг зөвлөөгүй ч, ганцаарчилсан сургалт тухайн сэдэвт цаг гаргаж төвлөрөх боломж өгдөг учраас хүүхэд бүхэн сайн  үр дүн гаргах боломжтой. Флегматик хүүхдүүдийг сэдээх нь төвөгтэй ч, энэ нь бүх болохгүй зүйлийн шалтгаан биш юм.

Энэ төлөвийн хүүхдүүд хөгжилдөх дуртай бөгөөд түүнийг нь шинэ, чухал сэдвийг ойлгуулах арга болгон ашиглаж болно.