Таны хүүхэд ямар төрлийн суралцагч вэ? амжилтад хүрэхэд нь туслах зөвлөмж

Эхний хэсэг

Хэрэв таны хүүхдэд гэрийн даалгавараа хийх нь хэцүү байгаа бол, тэдэнд ээж аав, ар гэрийнх нь  хэн нэгний дэмжлэг, урам зориг их хэрэгтэй байгаагийн илрэл юм.

Ихэнх эцэг эхчүүд оройн цагаа хүүхдийнхээ Математик, англи хэл, шинжлэх ухааны гэх мэт гол хичээлийг давтуулах, туслахад зарцуулдаг ч бодит байдал дээр тэдний толгойд буй мэдлэг хүүхэддээ дэмжлэг үзүүлхэд харьцангуй хуучирсан, мартагдсан байдаг нь үнэн билээ.

Хүүхдүүдээ суралцаж, хөгжихөд нь туслахын тулд эцэг эхийн хийж чадах зүйлс олон байдаг боловч хаанаас эхлэхээ мэдэх нь тийм амар биш.Хүүхдэд тань чухам яг юу хэрэгцээтэй байгаа талаар цаг гаргаж эргэцүүлээд хамтдаа цааш хичээж болох юм.

Юуны түрүүнд зан төлөвийн талаар авч үзэе.

Таны хүүхдийн зан төлөвийн онцлог багаас нь гэрэлтэж эхэлдгийг та бид мэднэ, олонх эцэг эхчүүд хэдэн долоо хоног, хэдэн сартайгаас нь хүүхдийнхээ зарим онцлог шинжийг олж харсан байдаг.

Хүүхдийнхээ зан төлөвт анхаарлаа хандуулах,  мөн тэдний ерөнхий хэрэгцээ болоод  хүсэл эрмэлзэлийг харгалзах,  өөрийнхөө давуу тал дээр түшиглэн хэрхэн сайн суралцах талаар мэдэх нь чухал юм.  Зан төлөвийн онцлогийг мэдсэнээр хүүхдээ танихад тань туслах ба цаашип суралцах онцлогийг мэдэх болно.

Гипократ хүний зан төлөв ялгаатай гэдгийг 2500 жилийн өмнө тодорхойлж байжээ. Энд үндсэн 4 төрөл байх ба таны хүүхэд аль бүлэгт багтаж байна вэ?

Холерик:  энэ төлөвийн хүүхдүүд адал явдал хайгч, айж хулчийдаггүй, зүрх зоригтой,   элэн далангуй яригч, оргилуун хүсэл тэмүүлэлтэй, өрсөлдөгч, тууштай зан төлөв давамгай байдаг.  Тэд шинийг туршиж үзэх, бусадтай хамтран ажиллахдаа дуртай.

Сангвин: Найрсаг темперамент, сангвин хүүхэд найрсаг, яриасаг, идэвхитэй, уран сэтгэмжтэй. Урлагт, гар урлалд их сонирхолтой ба сониуч зантай.

Меланхолик: Аливаа зүйлийг нарийвчлан авч үзэх, дэг журамтай, шаргуу, эелдэг,   буурьтай зан төлөв бөгөөд меланхолик хүүхэд маш гярхай байдаг. Ийм зан төлөвтэй хүүхэд сурах арга барилаа хурдан олдог. 

Флегматик: Флегматик хүүхэд нь Гипократын тодорхойлсноор ухамсартай, хяналттай, дасан зохицох   чадвартай, халамжтай, найрсаг, дипломитик шинжтэй гэж тодорхойлсон байдаг.

Хүүхдийнхээ төрөлхийн темпераментийг зөв тодорхойлж мэдэхийг хүсвэл та манай Генетик тестийн төвд хандаарай.

Утас: 80551277, 88111237