Ямар нэг онцгой мөч бидний амьдралыг өөрчилдөг гэдэгт би итгэдэг

Надад хүүхэд байх үеийн нэгэн дурсамж байдаг юм. Би 10 настай байсан бөгөөд сургуульд байхдаа хичээлүүдээ ойлгохгүй хэцүү байсан болохоор өөрийн мэдэлгүй гараараа ширээгээ тогшчихдог байсан юм.

Мэдээж ангийхан маань дургүйцнэ, багш нар маань уурлана тэгээд сүүлдээ намайг гаран дээрээ сууж бай гэсэн.

Хэдийгээр би гаран дээрээ суусан ч 5 секүндээс илүү сууж чаддаггүй, нэг л мэдэхэд дахиад тогшоод эхэлчихдэг байсан.

Нэг удаа мөн л өөрийн мэдэлгүй тогшиход багш маань надад хичээлийн дараа үлдээрэй гэж ширүүхэн хэлсэн юм. 

Ямар нэг онцгой МӨЧ бидний амьдралыг өөрчилдөг гэдэгт би итгэдэг юм. Тухайн үе миний хувьд яг тэр мөч байсан. Би тэр мөчийг хэзээ ч мартахгүй байх.

Ангидаа үлдэн ганцаар сууж байтал багш маань намайг ойртоод ир гэсэн юм. 

Тэрээр миний нүд рүү эгцлэн хараад: -Чамаас асуух нэг асуулт байна. Чи бөмбөр тоглох талаар өмнө нь бодож байсан уу гээд шургуулганаасаа бөмбөрийн цохиур гаргаж ирэн: -Чи бол асуудал бишээ хүү минь гэж хэлсэн юм.

Тэр цагаас хойш би цохиураасаа салаагүй ээ. 

Өөрийн хамтлагтай болж аялан тоглолт хийх болж, мөн коллежийнхээ сургалтын төлбөрөө түүгээрээ олсон. 

Багш маань миний өөрөө ч мэдээгүй байсан тэр зүйлийг надаас олж харсан байсан. 

Тэр мөчид би шилдэг нь байх болон бусдын төлөө шилдэг байх хоёрын ялгаа юу вэ? гэдгийг ойлгосон юм.