Өөрийгөө олоход туслах 8 зөвлөгөө

Өөрийгөө олж, таньж мэдсэнээр юуг хамгийн сайн хийж чадах вэ? юунд илүү авъяастай вэ? юу хийвэл илүү амжиллтай байх вэ? Стрессгүй байх вэ? зэрэг асуултуудад хариулт авахаас гадна энэ нь хэрхэн өөртөө итгэх итгэлийг олох, өөрөөрөө байх тухай юм.

Өөрийгөө сайн таньснаар л юунд илүү сайн гэдгээ мэдэх боломжтой ба ингэснээр хэрэггүй зүйлд цаг үрэх хэрэггүй болно.

Энэ нийтлэлээрээ хэрхэн өөрийгөө олоход тань туслах талаар зөвлөмж бэлдлээ.

1. Өөрөөсөө асуулт асуух

Юуны өмнө өөртөө доорхи хэдэн асуултууд тавин одоо хаана байгаагаа болон юуг өөрчлөх хэрэгтэй болох талаар мэдэх боломжтой болно.

  • Би өөрийнхөө ямар чадварт илүү талархалтай байдаг вэ?
  • Би юунд хамгийн их хүч энерги зарцуулдаг вэ?
  • Түрүү сард миний хийсэн ажлуудаас хамгийн бүтээмжтэй зүйл юу байсан бэ?
  • Энэ жил миний хүрэхээр төлөвлөсөн шинэ туршлага юу байх вэ?

2. Бусадтай харилцах харилцаандаа дүгнэлт өгөх

Хэрэв таны гэр бүлийн гишүүн, найз, ажлын хамтрагчидтай харилцах аль нэг харилцаа таныг өөрөөрөө байхад саад болж байгаа бол анхаарч үзэх хэрэгтэй.

3. Байгальд гарах

Хотоос зайдуу цэвэр агаар, байгальд нэг цаг гарахад л эрч хүч авч, ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан. Энэ нь таны өөртөө итгэх байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй эрүүл мэндэд ч тустай юм.

4. Шинэ зүйл туршиж үзэх

Шинэ зүйл сурахад хэзээ ч оройтохгүй. Гадаад хэл сурах, хөгжим тоглож сурах, спортын аль нэг төрлөөр хичээллэх зэрэг нь таны нуугдмал авъяасыг илрүүлэхэд туслахаас гадна хэрэв зөв холбож чадвар орлогын шинэ эх үүсвэрийг ч бий болгох боломжтой. Өнөө үед төрөл бүрийн онлайн сургалт, хичээлүүд интернет орчинд их болсон үед бид амьдарч байна.

5. Бичих

Бичиж, тэмдэглэл хөтлөж байх нь бодол санаагаа цэгцлэхээс гадна өөрийгөө илүү таньж мэдэх, зорилгоо тодорхойлох, хийж буй ажлаа үнэлж, дүгнэх нэг боломж юм.

6. Аялах

Хүрээлэн буй орчноо сольсноор шинэ хүмүүстэй танилцах, шинэ хоол идэх, шинэ соёлтой танилцах зэргээр шинэ боломжуудыг олгодог ба энэ нь өөрийгөө илүү танихад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Заавал хол явалгүйгээр ойрхон улс, хот руу богинохон хугацаанд аялаад ирсэн ч болно.

7. Бясалгах

Бясалгал нь стрессийг бууруулж, анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагдсан бөгөөд хүсэл сонирхолоо таньж мэдэхэд ч тустай байдаг. Өдөрт олон цаг зарцуулахгүйгээр багаар эхлэх буюу эхний ээлжинд 10 минутын дасгал хийх байдлаар эхэлхэд хангалттай.

8. Гар утсаа хол байлгах

Өнөөдөр сошиал сувгуудын хэрэглээ их болсон нь цагийг үр бүтээлгүй өнгөрөөхөд түлхэц болж, үндсэн зорилгоосоо хазайх, цаг алдахад хүргэж байна. Хэрэглэх хугацаандаа цагийн хязгаарлалт тавьж байх хэрэгтэй.

Өөрийгөө хэн бэ гэдгийг нэг өдрийн дотор олчих зүйл биш, энэ нь урт хугацааны аян ч байж болно. Гэхдээ өөрийгөө олсноор та өөрийнхөө бодит үнэ цэнийг мэддэг болно, өөртөө итгэх итгэлийг бий болгосон байх болно.