Хүүхдийнхээ нуугдмал авъяасыг хэрхэн илрүүлэх вэ?

Эцэг, эх байна гэдэг үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс гадна тэдэнд ирээдүйд амьдралдаа хөлөө олоход нь туслах нь магадгүй хамгийн чухал хариуцлагатай үүрэг нь юм.

Энэхүү нийтлэлээр хүүхдийнхээ нуугдмал авъяасыг олох ямар боломжууд байна, тэдэнд ирээдүйд зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд юу хийх хэрэгтэй байх талаар зөвлөгөө бичлээ.

Хүүхдэдээ урам зориг өгөх, хийж буй зүйлийг нь хөхүүлэн дэмжих боломж бүрийг битгий алдаарай.

Хүүхдийн хийж буй зүйлийг нь хөхүүлэн дэмждэг байх нь тэдэнд урам зориг өгдөг бөгөөд тэд илүү их хичээхэд хүргэдэг. Тиймээс бага ч байсан амжилтанд нь урам зориг өгч байх хэрэгтэй. Энэ нь тэдэнд итгэл төрүүлээд зогсохгүй илүү сайжрах нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн эцэг эхчүүд цаашид хүүхдүүдтэйгээ хэрхэн үр дүнтэй ажиллах арга барилаа олоход нь тусалдаг.

Хүүхдэдээ өөр төрөл, боломжууд бий гэдгийг хэлэх. 

Хүүхдийнхээ сонирхол болон хоббинд нь өөр, өөр төрөл зүйл, боломжууд бас бий гэдгийг хэлж байх хэрэгтэй. Жишээ нь: Хэрэв таны хүүхэд зураг зурах туртай бол тэдэнд урлагийн өөр төрөл зүйлүүдээс мөн танилцуулаарай. Шинэ хобби хүүхдийн сонирхлыг үргэлж татдаг тул шинэлэг зүйлсийг танилцуулахаас татгалзах хэрэггүй. Ингэснээр та тэдгээр төрөл зүйлүүдээс хаана илүү давуу талтай байгааг нь олж мэдэх боломжтой болно.

Хүүхдээ сайн сонсдог байх.

Хүүхэдтэйгээ байнга харилцаж тэднийг сонсдог байх, тэгэхдээ тэд юу хийх илүү дуртай, юу хийхдээ стрессгүй, дарамтгүйгээр хийдэг талаар нь асуух хэрэгтэй. Тэд ирээдүйд хэн болохыг мөрөөддөг вэ? Магадгүй хүүхэд тань шинийг санаачлагч, зохин бүтээгч эсвэл бусдад тусладаг сайн хүн болохыг тэр дундаа эмч болж олон хүнийг эмчлэхийг ч хүсдэг байж болно.

Генийн өгөгдлүүдэд үндэслэн төрөлх авъяасыг нь илрүүлэх.

Өнөө үед Дерматоглификийн шинжлэх ухааны аргачлалаар хүүхдийнхээ генийн өгөгдлүүдийг нь мэдэх, түүнд үндэслэн төрөлх, нуугдмал авъяас, чадварыг нь хугацаа алдахгүйгээр илрүүлэх боломжтой болсон. Таны хүүхэд дүн шинжилгээ хийхдээ илүү сайн уу? Бусадтай харилцахдаа илүү сайн уу? Спортоор хичээлээвэл амжилт гаргах уу? Тэрхүү чадваруудад нь тохирох ямар ажил, мэргэжлүүд байна вэ? Гэх зэрэг асуултанд хариулт аван ямар чиглэлээр илүү үр дүнтэй суралцах, амжилт гаргах боломжтой байна тэр чиглэлээр нь хөгжүүлбэл илүү үр дүнтэй байх болов уу.

Эцэг эхчүүдийн хувьд хамгийн гол анхаарах зүйл буюу тэдний үүрэг нь хүүхдэдээ урам өгч, хийж буй зүйлийг нь дэмжиж байх явдал болохоос биш, өөрсдийн тэднээр хийлгэхийг хүсэж буй зүйлсээ шахах явдал биш юм шүү! Та бол таны хүүхэд хэн болохыг хүсэж байна тэр чиглэлээрээ өсөж, хөгжихөд нь тохирох орчныг нь бүрдүүлж, тэдэнд туслаж дэмжиж байх ёстой хамгийн ойрын туслагч нь юм.