Дуртай ажлаа олж чадвал амьдралынхаа нэг ч өдрийг дахиж ажил хийхгүйгээр өнгөрөөх болно

ХАРИЛЦАГЧИЙН ТҮҮХ 
Жанна Кучерук, 33 нас

Охиноо танай байгууллагын тестэд хамруулсаны дараа надад олон зүйл тодорхой болсон юм. Одоо би олон зүйл дээр цаг алдахгүйгээр юун дээр анхаарлаа хандуулахаа мэддэг болсон. Миний бодлоор энэ тест нь биднийг аль чиглэлээр явбал илүү сонголт болохыг шийдэхэд тусалж, бидэнд давуу талыг бий болгож байна. Бидэнд юу хамгийн чухал вэ? Мэдээж цаг хугацаа. Бид цаг алдахыг хүсдэггүй, үүнд л энэ тестийн үнэ цэнэ оршиж байгаа юм болов уу. Хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьдаг хүн бүрийн хувьд юун дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгааг олж мэдэх нь хамгаас илүү чухал гэдэг нь ойлгомжтой.

Би өөрөө ч бас тестэд хамрагдсан юм. Яах бол гээд үзүүлтэл миний бодож явдаг зүйлүүдтэй олон талаар давхцсан хариу гарсанд өөрийн эрхгүй баярласан. Би хувь хүнийхээ хувьд зорилготой түүндээ хүрэхийг хүсдэг боловч надад яг юу хэрэгтэй, сонирхолтой болохыг хараахан олоогүй байсан юм. Зан чанарын хувьд би хурдан дүрэлзчихдэг бөгөөд яг тэрэн шигээ хурдан буучихдаг, гурван дээд сургууль төгссөн хэдий ч надад нэг л зүйл байнга дутагдаж байлаа. Олон төрлийн ажил эхлүүлсэн хэдий ч хурдан уйдчихдаг байсан юм.

Танай тестэд хамрагдсанаар яг миний зан чанарт юу тохирохыг мэдэж авч, энэхүү нөхцөлд яавал дээр болохыг олж авсан. Товчхондоо өрийгөө ойлгож, танихад надад тусалсан. Тестийн үр дүнгээр хэл яриа болон харилцааны чадварууд маань нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан юм. Гэртээ очоод зурагтаа асаан, Хятадын нэгэн суваг дээр тааруулан үзэхдээ гадаад хэл надад ямар их таалагддагийг олж мэдсэн юм. Одоо би гадаад хэл сурч байгаа бөгөөд бусад орны хүмүүстэй харилцах нь надад их таалагддаг. Би өөрийн амьдралд хаана байх ёстойгоо олж мэдсэн юм. Дуртай ажлаа олж чадвал та амьдралынхаа нэг ч өдрийг дахиж ажил хийхгүйгээр өнгөрөөх болно гэсэн үг байдаг шүү дээ.

Та бүхэний ажилд өндөр амжилт хүсэхийн хамт их баярласнаа илэрхийлье.