Харилцагчийн түүх 12
Александр Ларионов, 30 настай, Новгород
Хэдэн жилийн өмнө би генийн судалгааны талаарх "100 настай хүний амьдралын дүрэм" нэртэй цуврал нэвтрүүлгүүдийг телевизээр үзээд генетикийн талаар анх сонирхож, удалгүй өөрийнхөө генийн талаар тэр дундаа авьяас чадвараа мэдэх боломж байдаг эсэхийг сонирхож эхэлсэн юм.
Өдөр хоног өнгөрөх тусам өөрийн байгалиас заяасан чадвараа генийн кодын тусламжтайгаар мэдэх хүсэл төрж байлаа. Мэдээж залуу хүний хувьд мэдээлэл олж авах хамгийн тохиромжтой суваг нь интернет тул би ч гэсэн интернетээс хайлт хийсэн юм.
Энэ талаарх мэдээлэл хангалттай их байсан болохоор хэрэгтэй мэдээллээ олж авахад тийм ч хэцүү байгаагүй. Аз болоход миний амьдарч буй Новгородод хотод уг тестэд хамрагдах боломжтой болж таарсан. Ингээд 2015 оны 4 сарын 26-ны өдөр надад өөрийн генийн нууцаа нээх боломж ирж би Генетик тестэд хамрагдсан юм.
Тестийн үр дүнгээр миний эрүүл мэнд, авьяас чадварын талаарх мэдээллүүд гарсан байлаа. Мэдээллүүд нь миний чадаваруудтай ерөнхийдөө тохирч байлаа. Гэхдээ хүн болгонд ямар нэг хэмжээгээр эргэлзээ төрдөг учраас тэрхүү мэдээллээ цааш нь судлах болсон юм.
ДНК-ийн лабораторын шинжилгээнд хамрагдаад үзвэл яасан юм гэсэн бодол надад төрөөд байлаа. Надад аз таарч генийн чиглэлийн эмч болох Владимир Николевичтэй танилцах завшаан тохиолдсон юм. Түүнтэй уулзан ажил дээр нь ДНК-ийн шинжилгээ цусаар өгсөн бөгөөд генийн талаарх хариу тайлангаа Генетик тестийн тайлантай харьцуулж үзэхийг тэсч ядан хүлээж байлаа.
Гайхалтай нь Генетик тестээр авсан тайлангийн хариу ДНК-ийн лабораторын шинжилгээний хариутай яг таарч батлагдсан юм. Одоо би генийн тухай болон өөрийнхөө чадваруудын талаар илүү мэдэх болсон ба энэхүү мэдээлэл намайг өөрийн амьдралын хэв маягаа эргэн харж муу зуршлуудаасаа татгалзан хооллолтондоо ч анхаарал хандуулахад хүргэсэн юм.
Өөрийн генийн болон төрөлх авьяас чадварынхаа талаар мэдээлэл хайж байгаа хүмүүст хандан хэлэхэд би өөрөө туршиж үзсэний хувьд Генетик тест нь хүн бүрт өөрийгөө олоход хэрэгтэй гэж хэлмээр байна.
Миний ажлын хувьд ч эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн бөгөөд Генетик тестийн хамт олонд энэ дашрамд баярласнаа илэрхийлмээр байна.