ЭРҮҮЛ ХҮҮХДЭД НЭМЭЛТ ВИТАМИН ХЭРЭГТЭЙ ЮУ?

ЭРҮҮЛ ХҮҮХДЭД НЭМЭЛТ ВИТАМИН ХЭРЭГТЭЙ ЮУ?

  • Ямар тохиолдолд хүүхдэд нэмэлт амин дэм өгөх вэ?

  • Хүүхдэд хэрэгтэй 6 төрлийн амин дэм, эрдэс бодис

  • Сайн амин дэм бол эрүүл хүнс

  • Амин дэм ба эрүүл хүүхэд

Хэрвээ та сурталчилгаанд итгэдэг бол хүүхэд бүрт өдөр тутам  ямар нэгэн зажилдаг витамин хэрэгтэй. Гэхдээ энэ үнэн үү? Судлаачид шаардлагагүй гэдэгтэй санал нийлдэг. Онолын үүднээс хүүхдүүд хэрэгцээт амин дэмээ эрүүл, тэнцвэртэй хооллолтоос авах хэрэгтэй.

  • Сүү, цагаан идээ

  • Жимс, ногоо, навчит ногоо

  • Уураглаг хүнснүүд

  • Үр тариа

Ямар тохиолдолд хүүхдэд нэмэлт амин дэм өгөх вэ?

Цаг зав багатай эцэг эхчүүд хүүхэддээ цаг гарган хоол хүнс бэлдэх боломж тэр болгон байдаггүй. Хүүхдийн эмч нар яагаад нэмэлт витамин болон амин дэм зөвлөдөг вэ?

  • Хэвийн тэнцвэртэй хооллодоггүй, шинэхэн хүнсээр хангагдаж чадахгүй байгаа тохиолдолд

  • Тогтортой сууж хооллодоггүй хүүхдүүд

  • Астма, хоол боловсруулах системийн архаг өвчлөлтэй, ямар нэгэн эм хэрэглэж байгаа хүүхдүүд (хэрвээ хүүхэд эм хэрэглэж байгаа бол хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөх)

  • Хүүхэд  түргэн хоол, боловсруулсан хүнс хэт их хэрэглэдэг бол

  • Хүүхэд ямар нэгэн хоолны дэглэм баримталдаг бол. Жишээ нь цагаан хоолтон бол төмөр, цагаан идээ хэрэглэдэггүй бол кальци нэмэлтээр уух хэрэгтэй.

  • Хүүхэд хэт их хийжүүлсэн ундаа уудаг бол ( хийжүүлсэн ундаа нь бие дэх амин дэмийг саармагжуулдаг)

Хүүхэд хамгийн чухал 6 төрлийн амин дэм, эрдэс

Амин дэм эрдэс бодисуудаас цөөн хэд нь хүүхдийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй байдаг.

  • А амин дэм- хэвийн өсөлт хөгжил, яс, арьс, нүдний нөхөн төлжилт болон дархлаа тогтолцоонд оролцдог. Сүү, бяслаг, өндөг, лууван, хулуу, амтат төмс зэрэг улбар шар өнгийн ногоонууд А витаминаар баялаг байдаг.

  • В амин дэм-В12, В6, В3, В2 зэрэг в-гийн төрлийн витаминууд нь энерги үйлдвэрлэл, бодисын солилцоо, мэдрэлийн болон цусны эргэлтийн системд оролцдог. Мах, тахианы мах, загас, өндөг, самар, сүү, шошнууд в амин дэмээр баялаг байдаг.

  • С амин дэм- булчин, холбогч эд, арьсны бүтцэд оролцдог. Цитрусын төрлийн жимс, киви, улаан лооль, ногоон навчит ногоонууд С-ээр баялаг байдаг.

  • Д амин дэм- Яс, шүдний бүтцэд оролцохоос гадна биед кальци шимэгдэхэд тусалдаг. Салмон гэх мэт тослогтой загасны мах Д амин дэмээр баялаг байдаг.  Нар болон Д амин дэмийн эх үүсвэр.

  • Кальци- хүүхдийн ясыг бат бэх болоход туслана. Эх үүсвэр нь сүү, цагаан идээ, дүпү, кальциар баяжуулсан хүнс

  • Төмөр-  цусны улаан эсийн үүсэлт болон булчингийн хөгжилд оролцоно. Төмрийн дутагдал өсвөр насанд ялангуяа охидод сарын мөчлөг ирэх үед эрсдэлтэй. Бүх төрлийн улаан мах,бууцай, шош, чавга зэрэгт байдаг.

Хүүхдэд өндөр тунгаар витамин өгөх нь сайн биш. Тосонд уусдаг амин дэм болон төмөр зэрэг нь ихээр хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Эрүүл хүнс бол хамгийн сайн амин дэм

Эрүүл хүүхэдтэй байх нь таны сагсанд юу хийснээс эхлэдэг.

Шим тэжээллэг, витаминлаг байдал нь шинэхэн, олон төрлийн хүнснээс эхэлнэ. Та хамгийн их амин дэм, эрдэс бодисыг нүүрс ус, уураг (өөх тос гэхээсээ илүү)-аар баялаг хоол хүнснээс авах боломжтой.  Одоогийн байдлаар хамгийн их амин дэм, эрдэс агуулсан хүнс бол шинэхэн жимс, ногоонууд юм. Хүүхдэд илүү их нэмэлт өгөхөөс илүү олон нэр төрлийн хүнс хэрэглүүлэхийг хичээ. Сүүлийн 20 жилд жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо 2 дахин нэмэгдсэн тул хүүхдэд тохирсон хэмжээгээр хооллох хэрэгтэй. (том хүний хоолны хэмжээний 2ны 1-ээс, 3ны 1-тэй дүйцэхүйц байх) Өдрийн турш олон төрлийн хоолыг хэд хэдэн жижиг хоол, хөнгөн зууш болгон өгнө. Хэрвээ таны хүүхэд хэдэн өдрийн турш хүнсний ногоо гэх мэт тодорхой хоол идэхгүй бол санаа зовох хэрэггүй. Гэхдээ өөр аргаар бэлтгэсэн хоолыг нэг юм уу хоёр хоногийн дараа дахин өгөөд үзээрэй. Хүүхдүүдийн "хоолны ажил хаялт" ихэвчлэн өөрөө дуусдаг.

Амин дэм ба эрүүл хүүхэд: 5 зарчим

Хэрвээ та хүүхэддээ нэмэлт амин дэм өгч байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.

  1. Нэмэлтийг өгсний дараа хүүхдийн гар хүрэхгүй газар тавиарай. Тэд чихэртэй андуурах магадлалтай.

  2. Хүүхдэд хоол өгөх гэж хүчлэх, амттанаар хахуулдах гэж оролдохгүй байх. Хоол идсэний дараа нэмэлт өгч болно. Тосонд уусдаг амин дэмүүд хоолтой хамт шимэгддэг.

  3. Хэрвээ хүүхэд ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол хүүхдийн эмчээс эм болон амин дэм, эрдэс бодисын харилцан үйлчлэлийн талаар асууж лавлаарай.

  4. Хэрвээ таны хүүхэд шингэн болон үрлэн нэмэлтийг хэрэглэхгүй бол зажилдаг хэлбэрийг сонгоорой.

  5. Хэрвээ эмч зөвлөөгүй бол хүүхэд 4 нас хүртэл аль болох нэмэлт өгөхгүй байх тал дээр анхаараарай. 

Зөв зохистой хооллолт нь таны хүүхдийн сурч боловсроход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс нэмэлт бүтээгдэхүүн зардаг хүүхэлдэйн киноны баатруудтай нэмэлт бүтээгдэхүүнд найдахын оронд олон төрлийн эрүүл хоол хүнсээр хүүхдээ тэтгээрэй.

Эх сурвалж:

  1. National Institute of Child Health and Human Development: "Diet and Nutrition."

  2. American Academy of Pediatrics: "How do I know if my child is eating enough?"

  3. American Academy of Pediatrics and Schor, E.L., editor-in-chief. Caring for Your School-Age Child (Ages 5-12), Bantam, 2001.

  4. Ditchek, S. H. and Greenfield, R.H. Healthy Child, Whole Child: Integrating the Best of

  5. Association: "The Big Three."

  6. FDA, Center for Food Safety and Applied Nutrition: "Spot the Block."

  7. Nemours Foundation: "Kids' Health: Vitamins."