Жилийн өмнө би Генетик тесттэй хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд тайланг нь үнэн гардаг эсэхэд итгэлтэй болохын тулд эхлээд өөрийгөө, дараа нь хамаатнууд болон хүүхдүүдээ хамруулсан юм. Миний 14 настай хүү Даниелийн тестийн хариу анх надад итгэл төрүүлсэн юм. Ямар спортын төрлөөр хичээллэхээ зөв сонгож чадвал хүн бүр амжилт гаргах боломжтой гэж би үзэж байсан ч бид хоёрын хувьд спортоор хичээллэх нь бүтэмжтэй байгаагүй юм. Манай гэрийнхэний хувьд урлаг тал руугаа илүү сонирхолтой хүмүүс л дээ. Генетик тестийн тайлан ч бас үүнийг батлаж урлагаар явбал илүү болохыг илэрхийлсэн байлаа. Урлагийн аль чиглэлээр илүү болохыг нь мэдэхийн тулд би түүнийг өөрөө чиглэлээ сонгохыг зөвлөхөд тэрээр төгөлдөр хуур тоглож сурмаар байгаагаа надад хэлсэн юм.
Ямар нэгэн зүйл их хүсвэл тэр нь биеллээ олдог шүү дээ. Манай харилцагчид дунд олон авьяастай хүмүүс байдгийн нэг нь Ольга Шетникова байлаа. Тэрээр мэргэжлийн хөгжимчин бөгөөд анхлан суралцагсдад нас харгалзахгүйгээр хөгжмийн хичээл заадгийг нь олж мэдэн хүүтэй минь ажиллаад үзээч гэхэд тэрээр дуртайяа зөвшөөрсөн. 4 сарын дараа гэхэд л хүү минь тоглож сураад зогсохгүй хөгжмийн онолын мэдлэгтэй болж, өөрөө сонсголоороо ая бичдэг болж намайг гайхшруулсан юм. Хэрэв хүн байгалиасаа авьяастай л бол яаж ч хичээсэн нууж болдоггүй юм байна лээ. Бид хоёр сэтгэл хангалуун байгаа бөгөөд хүү минь надад сонгодог болон орчин үеийн рок, жаз төрлийн аяуудаас тоглож өгдөг болсон.
Миний бодлоор авьяасгүй хүн гэж байхгүй, гол нь түүнийгээ олох нь л чухал юм байна. Манай харилцагчдын тестийн үр дүнгүүд сонголтоо зөв хийх нь ямар чухал болохыг батласаар байна. Хэрэв өөрийнхөө хамгийн сайн чадвараа олж, хөгжүүлж чадвал үр дүнд хурдан хүргэх буюу цаг хэмнэх боломжийг олгоно. Миний хүүгийн жишээн дээр үзэхэд тэрээр одоо өөрийн давуу болон сул талуудаа мэддэг болсон төдийгүй амжилттай байж чадах ажил мэргэжлээ ч зөв сонгосон. Товчхондоо би Генетик тестийн ачаар хүүхдүүдээ илүү сайн ойлгох болсон.
Надад өөрт маань ч бас тест үр дүнгээ өгсөн. Би бага байхдаа амьдралын замаа зөв сонгосон болж таарсан. Өнөөдөр би ажилдаа сэтгэл ханамжтай байдаг нь үүний нэг баталгаа болох байхаа.
Мэдээж хүн бүр өөр өөрийн түүхтэй өөр өөрийн замтай. Би заримдаа хэдэн хүн өөртөө тохирохгүй ажил хийж байгаа болоо? гэж боддог. Эндээс л олон асуудлууд урган гарч ирдэг шүү дээ. Амьдралын замаа олон аз жаргалтай болоход хэзээ ч оройтдоггүй юм байна лээ. Мөн хүүхдүүдээ авьяас чадвараа олоход нь, зөв замаа сонгоход нь тусласнаа мэдэх тэр мэдрэмж нь өөрөө аз жаргал юм байна.