ХАВРЫН ЯДАРГААГ ДАВАН ТУУЛАХАД ТУСЛАХ ВИТАМИН, ХООЛ ХҮНС

ХАВРЫН ЯДАРГААГ ДАВАН ТУУЛАХАД ТУСЛАХ ВИТАМИН, ХООЛ ХҮНС

 

Авокадо- сайн чанарын өөх тос буюу омега 3,6 болон уургаар баялаг. Өөх тос, уураг нь энерги бий болоход шаардлагатай макро шим тэжээл юм.

Жимсгэнэ-жимсгэнүүд нь өөх тос, нүүрс усыг энерги болгож хувиргахад оролцдог манган гэх эрдсийг хамгийн ихээр агуулдаг байна.

Кэйл- хамгийн шим тэжээллэг хүнсний ногоо. Тархины эрүүл мэндийг  дэмжих амин дэм, эрдэс бодис агуулдаг. Хүний бие махбодид төмөр дутагдсан үед ядаргаанд ордог ба энэхүү ногоо нь эд, эсүүдэд төмрийг зөөвөрлөж, хүчилтөрөгчөөр хангахад оролцдог байна.

Хар шоколад – хар шоколаданд агуулагдах каффейн нь сэтгэл зүйн байдлыг дээшлүүлэх, серотонин дааврын ялгаралтыг дэмждэг.

Самар, үр - эрч хүч буурсан үед уураг, сайн тос, амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнс хэрэглэх нь энергийг дэмжиж өгдөг. Бас хоол хооронд эрүүл амны зугаа байдлаар самар, үрнүүд хэрэглэж болно.

Банана-биеийн эрч хүчийг дэмжих “ түлш”-ний эх үүсвэр болсон жимс. Банана дахь кали, эслэг, амин дэмүүд нь биеийн байгалийн энергийг дэмждэг.

Овьёос- хямдхан, олдоцтой мөн эслэгээр баялаг тул удаан хугацаанд энергийн эх үүсвэр болдог хүнс.

Солонгын бүх өнгөт эрүүл хүнсний сонголт дээр суурилан тэнцвэртэй хооллолт нь эрч хүч, энергийн түвшинг дэмжих гол түлхүүр болдог. Мөн өдөр бүр 8 аяга ус ууж хэвшвэл та ядаргаанд орохоос сэргийлж чадна.

 

 Хаврын улиралд дэмжих өгөх амин дэм, эрдэс

Хаврын улиралд таны эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй эрч хүчтэй байхад шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ хоол хүнсээрээ шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй, эрдэс, бодисын архаг дутагдалд орсон тохиолдолд эмчийн зааврын дагуу нэмэлт амин дэм хэрэглэх хэрэгтэй.

А амин дэм

Дархлааны системийг дэмжиж, антиоксидант үйлчилгээтэй амин дэм. Мөн нар, салхины нөлөөгөөр арьс эмзэгших хандлагатай тул арьсны нөхөн төлжилтөд дэм болдог.

В амин дэм

В-гийн төрлийн амин дэмүүд цаг агаар дулаарах үед хөлсөөр амархан алдагддаг тул дэмжих өгөх хэрэгтэй байдаг. Эдгээр амин дэмүүд нь урьдчилан сэргийлэх, биеийн энергийн үүсвэр болдог ба стрессээс ангижрахад тусалдаг. В1, В2, В3 амин дэмүүд мэдрэлийн үйл ажиллагаа, нүдний хараа, арьсны эрүүл мэндэд тустай мөн хоол хүнсийг энерги болгож хувиргахад оролцдог. Мөн В6, В12 амин дэмүүд цусны улаан эсийн нөхөн төлжилтөд оролцсоноор мэдрэлийн систем, тархины үйл ажиллагаа хэвийн явагдахад тусалдаг.

С амин дэм - Байгалийн антиоксидант амин дэм бөгөөд нар, салхинаас арьсыг хамгаалах, коллагенийн нийглэгжилтийг дэмждэг.

Д амин дэм- Нарны нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд нар бага тусдаг үед нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг.

Е амин дэм- Эд, эсийг гэмтэхээс хамгаалах антиоксидант үйлчилгээтэй. 

 

https://www.naturesbest.co.uk/

https://rainuk.com/