Баруун, зүүн тархины хөгжил

   Бага нас, өсвөр нас бол тархины хөгжлийн хувьд шийдвэрлэх үүрэгтэй байдаг тул энэ удаагийнхаа цуврал нийтлэлээр баруун, зүүн тархины гүйцэтгэх үүргүүд болон хөгжүүлэх арга барилын тухай мэдээлэл бэлтгэлээ.

   Тархины баруун, зүүн хэсгүүд нь өөр өөрсдийн үүрэгтэй байдаг боловч аливаа үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд хамтран ажилладаг. Баруун зүүн тархи нь  corpus callosum буюу тархины бор гадаргын доор байрлах С хэлбэрийн том мэдрэлийн ширхэгээр хоорондоо холбогдон мэдээлэл дамжуулдаг.  

Тухайлбал зүүн тархи нь  дуу авиаг ялгаж, үг хэллэгийг боловсруулдаг бол баруун тархи нь үг хэллэг дуу авиагаар үүсэж байгаа сэтгэл хөдлөлийн онцлогт илүү мэдрэмтгий байдаг бөгөөд ярианы хэмнэлийг тохируулж хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг байна.Мөн баруун тархи нь биеийн зүүн хэсгийг зүүн тархи нь биеийн баруун хэсгийг хариуцан ажилладаг.

 Ерөнхий байдлаараа баруун тархи нь хүний бүтээлч сэтгэхүйтэй холбоотой байдаг. Үүнд:

  • Өнгө ялгах
  • Уран сайхны дүрслэл
  • Төсөөлөл
  • Зөн совинтой байх
  • Бүтээлч байх
  • Мэдрэмж гэх зэрэг чадваруудыг хариуцан ажилладаг.

Харин зүүн хэсэг нь логик сэтгэлгээ, хэл яриатай холбоотой чадваруудыг хариуцан ажилладаг.

  • Шүүмжлэлт сэтгэлгээ
  • Үндэслэл
  • Математик сэтгэлгээ

Сүүлийн үеийн судалгаагаар тархины 2 талын үүрэг, үйл ажиллагаа жигд байх тусмаа аливаа зүйлийг илүү хурдан амжилттай сурдаг гэдгийг тогтоосон байдаг. Аль болох хүүхдийг бага настай байх үед нь тархины хөгжилд нь анхаарах нь чухал. Тархиа хөгжүүлэх дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Өдөр бүр унших /Уншсан зүйлээсээ ойлгосоноо тэмдэглэж бичихтэй хослуулбал бүр үр дүнтэй. /
  • Нэг дадсан зүйл гэхээсээ илүүтэйгээр шинэ зүйлд суралцах нь тархины хөгжлийг маш сайн дэмждэг тул зогсолтгүй шинэ зүйлд суралцах нь чухал 
  • Хүнд хэцүү оньст тоглоом, санах ойн тоглоом тоглох                                                                                                                        Эх сурвалж:  https://www.verywellmind.com/left-brain-vs-right-brain-2795005                                                                                                              https://www.healthline.com/health/left-brain-vs-right-brain