Хүүхэд хүмүүжлийн нууцаас : Эмпати чадвар

Хүүхэдтэйгээ харьцахдаа зөв үгийг хэрэглэснээр хүүхдийн “Бусдыг ойлгох” чадвар хөгждөг.

    Харилцааны чадварууд хамгийн өндрөөр үнэлэгдэх болсон өнөөгийн нийгэмд хүүхдүүддээ “Бусдыг ойлгох” чадварыг эзэмшүүлснээр, амжилттай, аз жаргалтай бие хүн болж төлөвшихөд нь туслах билээ.

Тэгвэл бусдыг ойлгох чадвар (empathy) гэж юу вэ? Хялбархан тайлбарлавал бусдын сэтгэл мэдрэмжийг ойлгож, өөрт тохиолдсон мэт хамтдаа баярлаж, гуниглаж чадах явдал юм. Хүүхдийнхээ бусдыг ойлгох чадварыг нэмэгдүүлэхийг хүсвэл эцэг эх нь өөрсдөө хүүхдийнхээ мэдрэмжийг чин сэтгэлээсээ ойлгох хэрэгтэй.

Хүүхэд гадаа гүйж байгаад унасан гэж төсөөлье. Өвдөг нь шалбараад цус гараад “өвдөж байна” гэж уйлахад, ээж нь “өвдөөгүй шүү дээ, тэсээрэй” гэж хэлэх тохиолдол байдаг. Ээжийнх нь сэтгэлийг ойлгож байгаа боловч, ийм байдлаар хүүхдийн “бусдыг ойлгох” чадвар хөгжихгүй шүү дээ. “Өвдөж байгаа биз дээ, зүгээр үү?” гэж сэтгэлийг нь ойлгож буйгаа илтгэн, сэтгэл зовниж буйгаа илэрхийлэх хэрэгтэй. Хүүхдүүд шүүмжлэлийн үг болон нийтлэг хариултыг хүсдэггүй. Хүүхдийн сэтгэлийг ойлгох үгс л “бусдыг ойлгох” чадварыг нь хөгжүүлдэг гэдгийг бүү мартаарай.

  • Ямар нэг баярт явдал тохиосон бол “Ашгүй дээ” ...
  • Найзынхаа өмссөн хувцсыг хараад “Гоё хувцас байна, хөөрхөн байна” ...
  • Үргэлж байдгаасаа өөр бол “Зүгээр үү” гэх зэргээр

   Эмэгтэйчүүдийн яриан дунд харилцан ойлголцлыг бий болгох үг хэллэг их байдаг. Эрчүүдийн хувьд бусдыг ойлгох чадвар харьцангүй багатай, өөртөө итгэх итгэл нь амархан буурах хандлагатай байдаг. Энэ бүхэн нь генээр тодорхойлогддог хүйсийн онцлог юм.

Бусдыг ойлгох чадвар муутай эрчүүд ч өөрийн дэмждэг спортын баг, тамирчны тоглолтыг бусдыг ойлгох чадвар (empathy) өндөртэйгөөр үздэг. Хэн нэгний ялагдалд шаналан, медаль хүртэгч тамирчны хамт хашгирах эрчүүдийн үйлдэл бүр нь “empathy”- р дүүрэн байдаг. Энэхүү үйлдэл нь эрэгтэй эмэгтэй ялгаагүй “бусдыг ойлгох” (empathy) чадвартайг илтгэж байна.

Түүнчлэн хүүхдийг сайн магтах хэрэгтэй. Магтах үедээ олон зүйл бодолгүй “Тийм шүү”, “Чи чаджээ”, “Санал нийлж байна” гэх мэтээр харилцан ойлголцлоо харуулахад л болно.

“Бусдыг ойлгох” чадварыг нэмэгдүүлэх ид шидийн гэмээр нэг  үг хэлээч гэвэл “Зүгээр” гэх үгийг би хэлнэ.

Бусдад санаа тавихдаа “Зүгээр үү”, бусдыг тайвшруулахдаа “Зүгээр ээ” гэж хэлж болдог. Ээжүүд та бүхэн эмэгтэй хүнд байгалиас заяагдсан бусдыг ойлгох чадвараа ашиглан эрэгтэй хүүхдэдээ бусдыг ойлгох чадвараа хөгжүүлэхэд нь туслаж, хайрлан хамгаалаарай.

Та өөрийн болон хүүхдийнхээ “өөртөө итгэх итгэл, бусдыг ойлгох чадвар, шийдвэр гаргах чадвар” зэргийн төрөлхийн өгөгдлийг мэдмээр байна уу? Манай ГЕНЕТИК тестийн Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлангаас хариултаа авах боломжтой.

                                                                                                                      Эх сурвалж: Хүүхдийн хүмүүжил ба ген 

                                                                                                                                 Зохиогч: Такахаши Такао