Үс унахаас сэргийлэх судалгаагаар батлагдсан 5 витамин
Medically Reviewed by Jennifer T. Haley,
November 18, 2020
Бидний хооллолтын байдал үсэнд нөлөөлдөг үү?
Бидний өдөр тутмын хоол, хүнс хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодис агуулаагүй байх нь үс уналтын шалтгаан болдог байна.
Нэмэлт уухаасаа өмнө мэргэжлийн эмчийн зөвөлгөө авч, хоол хүнсээр хэрхэн эрдэс, амин дэмийг нөхөх талаар мэдэх нь илүү чухал. Дур мэдэн нэмэлт хэрэглэх нь хэт илүүдэл үүсэх сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийлгэж, зөвөлгөө авах хэрэгтэй.
- Биотин
Биотин буюу витамин в7 нь биеийн эд, эсэд чухал үүрэгтэй. Энэ амин дэмийн дутагдал нь үс унах, арьс хуурайших, хумс хэврэг болох зэргээр илэрдэг байна.
Дараах тохиолдолд амин дэмийн дутагдал бий болох магадлалтай
- Жирэмсэн болон хөхүүл үед
- Уналт таталтын эсрэг эм болон антибиотик хэрэглэж байгаа үед (vitamin B7)
Ихэнх хүмүүс хоол, хүнснээсээ хангалтай хэмжээгээр B7 витаминаа авч чаддаггүй байна. B7 нь дараах хүнсэнд агуулагддаг
- Өндөгний шар
- Үр тарианы төрөл
- Мах
2. Төмөр
Цусны улаан эсүүд хүчилтөрөгчийн зөөвөрлөхөд төмөр шаардлагатай байдаг. Төмрийн дутагдал нь төмөр дутлын цус багадалт үүсгэдэг ба ядрах, үс унах, арьс цонхийх шинж тэмдгээр илэрдэг.
Дараах тохиолдлуудад төмрийн хэмжээ бага байдаг:
- Сарын тэмдэг ирсэн үед
- Архаг өвчний үед
- Цагаан болон ургамалан хоолтон хүмүүст
Зарим хүнс төмрийн агууламж өндөр байдаг:
- Улаан мах /ногоо-идэшт/
- Навчит ногоон ногоо
- Шош
3. Vitamin C
Витамин С нь гэдсэнд дэх төмрийн шимэгдэлтэнд оролцдог чухал амин дэм юм. С амин дэмээр баялаг хүнс:
- Цитрусын төрлийн жимс
- Навчит ногоо
- Чинжүү
Төмрийн агууламжтай хүнс хэрэглэж байгаа бол адил хэмжээний С амин дэмийн агууламжтай хоол хүнсийг хамт хэрэглэх нь төмрийн шимэгдэлтэнд сайнаар нөлөөлдөг.
4. Витамин Д
Д амин дэмийн ясны үйл ажиллагаанд оролцдог нь хэдийн тодорхой болсон. Гэвч энэ амин дэмийн хэмжээ бага байх нь үсны уналтад нөлөөлдөг байна. Нарны гэрлийн нөлөөгөөр арьсан дор Д амин дэм нийлэгждэг. Гэтэл хүн бүр нарны гэрэлд хангалттай хугацаагаар байж чаддаггүй. Загасны мах, Д амин дэмээр баяжуулсан сүү уух зэргээр хоол хүнснээс авч болно. Нэмэлтээр хэрэглэхдээ эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Д амин дэмийг магнитай хамт хэрэглэх нь био нийглэгжлийг сайжруулдаг байна.
5. Цайр
Цайр нь эсүүд болон үсний уургын нийлэгжилтэд гло үүрэгтэй оролцлог. Бидний бие махбод үүнийг нийлэгжүүлж чаддаггүй тул хоол хүнсээр болон нэмэлтээр хэрэглэх байдлаар нөхдөг. Цайр дутагдлын шинж нь үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, шархны эдгэрэлт удаашрах, үс унах зэргээр илэрдэг.
Дараах тохиолдлуудад цайрын хэмжээ багасдаг:
- Жирэмсэн болон хөхүүл үед
- Суулгалт болон бүдүүн нарийн гэдэсний өвчний үед
- Бөөрний өвчлөлийн үед
Дараах хүнсний бүтээгдэхүүн цайраар баялаг байдаг:
- Далайн амьтад
- Мах
- Шош
- Самар, үр