card
СТАНДАРТ ТАЙЛАН  /17 хуудас/

СТАНДАРТ ТАЙЛАН /17 хуудас/

1. ТОХИРОХ БОЛОВСРОЛЫН ТӨРЛҮҮД               

2. УР ЧАДВАРУУД /мэргэжлийн, удирдах болон харилцааны/

3. МЭРГЭЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА /шинжээч, бодит ажил болон харилцаа түшиглэсэн/

4. ЗАН ТӨЛӨВ /ТЕМПАРАМЕНТ/

5. ЭРҮҮЛ МЭНД, ТҮҮНИЙ ЭРСДЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ /таргалах магадлал, спирт задлах үзүүлэлт болон өвдөх эрсдэлтэй эд эрхтэн/

6. СПОРТ ЧАДАМЖ /бие бялбрын үзүүлэлт болон ямар төрөлд амжилт үзүүлэх/

7. МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ҮЗҮҮЛЭЛТ /сэтгэл зүй ба донтолт/

Загвар тайлан

ОЮУНЫ ЧАДАМЖИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН /50 хуудас/

1. ХИЧЭЭЛ СОНГОЛТУУД 

2. МЭРГЭЖИЛ СОНГОЛТУУД

3. СУРАЛЦАХ АРГА БАРИЛ /биеийн хөдөлгөөн, сонсох, харааны ой/

4. ТӨРӨЛХ ЗАН ЧАНАР /онцлог, нийцтэй байдал, хандлага/

5. ОЮУН СЭТГЭЛГЭЭНИЙ ЧАДВАРЫН 8 ТӨРӨЛ /урлаг, байгал, бие бялдар, харилцаа г.м/

6. ТАРХИНЫ ХӨГЖИЛ, ҮЗҮҮЛЭЛТ /гүйцэтгэх үүрэг, төрөлхийн потенциал

7. МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖИЛ

8. 4 Q-ИЙН ҮЗҮҮЛЭЛТ /IQ, AQ, EQ, CQ/

9. ТОХИРОХ САЛБАРЫН ТӨРЛҮҮД /үйлдвэрлэл, захиргаа, хууль, төлөвлөлт, санхүү, маркетинг г.м/

10. ДУГУЙЛАНГУУД /дугуй, зураг, хөгжим, бүжиг, компьютер, хоол хийх г.м/

 

Загвар тайлан
ОЮУНЫ ЧАДАМЖИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН  /50 хуудас/

Ерөнхий мэдээлэл

20-р зуунд хийсэн олон судалгаануудын үр дүнд хурууны хээ нь хүний физиологи, оюун санааны болон биеийн чадваруудтай холбоотой болохыг нотлосон байна. 

Хурууны хээ нь хэзээ ч давтагддаггүй болохоор гэмт хэрэг илрүүлэлтэнд ч бас ашигладаг. 1880 онд Фулдс болон Гершель нар Nature сэтгүүлд хурууны хээг ашиглан тухайн хүнийг хэн болохыг мэдэж болох талаар өөрсдийн бодлоо бичсэн байдаг. Яваандаа энэ талын туршлага болон мэдээллүүд хуримтлагдсанаар эрдэмтдэд хүний зан байдал, чадвартай хурууны хээ нь холбоотой болохыг нотлоход тус болсон. Өнөөдөр дерматоглифик нь хүнийг танихад хэрэглээд зогсохгүй хувь хүний сэтгэлзүйн онцлог байдал болон зан байдлыг тодорхойлоход ч мөн хэрэглэж байна.

Хурууны хээний судалгааг анагаах ухаанд мөн хэрэглэдэг. 1930-д оноос хурууны хээг өвчний оношлогоо хийхэд хэрхэн ашиглаж болох талаар судалгаанууд хийгдсэн. Эмч нар дерматоглификийн тусламжтайгаар цусны болон хөхний хавдар тусах магадлалтай эсэхийг тодорхойлоход судалгаандыг хэрэглэсэн байдаг. Мөн түүнчилэн хүний төв мэдрэлийн системийг судлахад хэрэглэж болохыг тогтоосон байдаг. 

Өөр нэг дерматоглификийг өргөнөөр хэрэглэдэг салбар нь спорт юм. ОХУ-ын биеийн тамир, спортын институт нь 40 жилийн турш дерматоглификийг өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэхэд хэрэглэсээр иржээ. Тэдний олж тогтоосноор олон янзын спортын төрлүүдийн тамирчид нь хурууны хээгээрээ ялгаатай байдаг байна. Тамирчдын хурууны хээний зураглал хэр зэрэг ярвигтай байгаагаас нь биеийн ачаалал даах чадвар, хурд, хариу үйлдэл үзүүлэх байдал зэрэг нь хэр байгааг тогтоож болдог байна. Түүнчлэн тухайн хүнийг багийн спортод тохирох уу эсвэл ганцаарчилсан төрөлд илүү тохирох уу гэдгийг ч мөн үнэлэх боломжийг олгодог. 

Хүн судлал ч гэсэн дерматоглификийг хэрэглэдэг. Олон төрлийн улс үндэстнүүдийн талаарх дерматоглификийн мэдээллүүд их байдаг. Жишээ нь хурууны хээний дүрслэл байдал нь Европ тивээс зүүн тийш чиглэх тусам илүү ярвигтай болдог бол урагшаагаа чиглэх тусам хялбар болох хандлагатай байдгийг тогтоосон. Энэ нь мөн тухайн улс үндэстнүүдийн зан байдлын онцлогоор илэрдэг.   

 

Genetic test-ийн тайлан

Шинжлэх ухааны олон салбаруудад хийсэн судалгаануудын үр дүнд хурууны хээ нь хүний зан байдал болон чадваруудтай нь холбоотой болохыг тогтоосон байдаг. Энэхүү судалгаануудын үр дүнд бий болсон мэдллүүдийг ашиглаад Genetic test програмыг бүтээсэн байна. 

Genetic test нь хүний зан чанар, чадваруудыг тодорхойлохдоо дерматоглификийн шинжлэх ухааны судалгааны үр дүнд бий болсон мэдээллүүдийг ашигладаг. Genetic test-ийн тайлан нь хувь хүнд өөрийгөө танин мэдэх, авьяас чадвараа илрүүлэх, мэргэжлээ зөв сонгох, хичээллэвэл зохих спортын төрөл болон хоббигоо сонгох зэрэгт тусалдаг. Тест нь мөн ямар сул талуудтай болон давуу талуудтай болохыг хэлж өгөдөг тул амжилт гаргахад тусладаг.