card

Сургалт, зөвлөгөө

Бид хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан шаардлагатай сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн эцэх эх хүүхдүүдийн харилцан ойлголцлыг дээшлүүлэх, мэргэжил, карьер төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил эрэлт хэрэгцээтэй болон илүүдэлтэй байгаа мөн тухайн мэргэжлээр төгсөөд ямар ажил хийх зэргээ судалж мэдэхгүйгээр зөвхөн дээд боловсролын төлөө, эцэг эх, ойр дотны хүмүүсээ дагаж, сэтгэлийн хөөрлөөр мэргэжил сонголтоо хийж болохгүй тул бид дараах сургалт болон холбогдох зөвлөгөөг үзүүлж байна. Үүнд:
1. Ажил мэргэжил сонголт хэр чухал болох,
2. Мэргэжилээ хэрхэн зөв сонгох,
3. Өнөөдөр бидэнд ямар чадварыг бий болгох шаардлага тулгарч байгаа,
4. Ямар ямар хөгжлийн шийдлүүдийг ашиглан өөрийгөө хөдөлмөрийн зах зээлд амжилттай нэгэн болгох зэрэг мэдээлэл зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулж байна.
Сургалт, зөвлөгөө