card

Түгээмэл асуулт хариулт

Стандарт тайлан болон Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлан нь 2 тусдаа тайлан юм.

Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлан нь: /задаргааг цааш дэлгэрүүлэн үзээрэй/

Тухайн хүний уураг тархины чадамжийн үзүүлэлтүүд, суралцах арга барил, оюун ухааны 8 чадвар, тохирох салбар, мэргэжил     болон зан төлвийн онцлог гэх мэт олон үзүүлэлтүүдийг илүү нарийн задалж харуулдаг. Нийт 50 хуудас тайлан гаргаж тайлбарлахаас гадна нэмэлтээр 30 минут зөвлөгөө өгдөг.

Стандарт тайлан нь: /задаргааг цааш дэлгэрүүлэн үзээрэй/

Тухайн хүний суралцвал зохих боловсрол, мэргэжлийн төрлүүд, темпрамент, амжилт үзүүлэх боломжтой спортын төрөл, бие физилогийн болон эрүүл мэндийн үзүүлэлт болон мэдрэлийн тогтолцооны үзүүлэлт зэргийг харуулдаг. Нийт 17 хуудас тайлан гаргаж нэмэлт тайлбар зөвлөгөө өгдөг болно.

 

Хоёр болон түүнээс дээш насны бүх хүн хамрагдах боломжтой. Хурууны хээ дахин өөрчлөгддөггүй тул цаашид дахин өгөх шаардлагагүй байдаг.

Хурууны хээн тайлан нь 85%-95%-ийн үнэний магадлалтай,

Шүлсний ДНХ тайлан нь 99,98%-ийн үнэний магадлалтай.

- Стандарт тайлангийн хариу 20-25 минут,

Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлан ажлын 1-2 хоногт,

- Гэрлээр шим тэжээл оношлоход 20-25 минут,

- Шүлсээр өгөх тайлан нь ойролцоогоор1 сарын дараа хариу нь шууд тухайн үйлчлүүлэгчийн и-мэйл хаягаар ирдэг.

Манай хурууны хээний программ нь 7 хоногоос дээш хадгалагдсан мэдээллийг автоматаар устгадаг. Манай байгууллага таны хувийн мэдээллийг өөр хэн нэгэнд задруулахгүй бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Нууцын тухай” хуулийг дагаж мөрдөн үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Шүлсний ДНХ тайлан болон хүний хурууны хээн тайлан /дахин өөрчлөгддөггүй тул/ 1 удаа өгөхөд л хангалттай.

Харин гэрлээр эрдэс, шим тэжээл тодорхойлох үйлчилгээг дахин хийлгэх боломжтой.

  • Стандарт тайлангийн хариуг орос, англи, монгол хэлний сонголтоор авч болно. Тайланг хүлээлгэн өгөхдөө холбогдох тайлбар болон зөвлөгөөг 25-30 минутанд өгдөг тул биеэр ирж авахыг заавар болгодог.

  • Оюуны чадамжийн дэлгэрэнгүй тайлангийн хариуг мэйлээр өгөх боломжгүй харин заавал биечлэн ирж 30-40 минутын тайлбар зөвлөгөөг өгдөг болно.

Тест өгөх хүн өөрийн биеэр ирэх хэрэгтэй. Харин урьдчилан утсаар болон чатаар цаг авах, үйлчилгээ авах цагаа барьж үйлчлүүлэхэд болно.

Шүлсээр гарах ДНХ тайлангаар хүний төрөлхийн генээсээ ямар шим тэжээл дутагдахаар байгаа, эсхүл уух идэх шаардлагагүйг харуулдаг бол харин гэрлээр захын судсанд оношлох нь яг өнөөдөр одоогийн байдлаар танд ямар эрдэс бодис дутагдаж байгаа болон илүүдэлтэй байгааг харуулдагаараа ялгаатай. Илүүдэх нь дутагдсанаасаа илүү ч хортой байх магадлалтай юм.