card

Генетик тест Монгол

Манай байгууллага нь 2015 оны 02 сарын 10-нд байгуулагдсан.

Байгууллагын зорилго: Шинжлэх ухааны ололт амжилтыг Монголчууддаа нэвтрүүлэх замаар амьдралын зөв хэвшлийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна.

Байгууллагын зохион байгуулалт: Захиргаа, Санхүү, Маркетинг, Зөвлөхүүд болон тооцооллын мэргэжилтэнгүүд гэсэн 5 хэсгээс бүрддэг.

Бид 2018 оны 3 дсараас Болгар улс дах GENETIC TEST төвийн албан ёсны төлөөлөгчийн газар болсноор эхэлсэн бөгөөд ХҮНИЙ ТӨРӨЛХИЙН УР ЧАДВАР,  ХИЧЭЭЛ, ДУГУЙЛАН, МЭРГЭЖИЛ СОНГОЛТ, СУРАЛЦАХ ЧИГ ХАНДЛАГА болон ОЮУНЫ ЧАДАМЖИЙГ тодорхойлж, мэргэжлийн сэтгэл зүйчид холбогдох заавар зөвлөгөөг өгч ажилладаг. Энэ чиглэлээр бид "Анагаах ухааны их сургууль", ЕБС-ийн  "Монгол Билэг Оюу", 1-р сургуулийн төгсөх ангийнхан. "Оюунлаг" болон "Оюуны Ундраа" сургуулийн нийт сурагчид, "Их Монголын үрс" цэцэрлэгийн хүүхдүүдийг Генетик тестийн шинжилгээг сэтгэл зүйн асуулгын аргатай хослуулан гаргаж, амжилттайгаар зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн болно.

Мөн 2020 оны 06 сараас дэлхийд тэргүүлж буй 24GENETICS байгууллагын төлөөлөгчөөр сонгогдож,  ДНХ ШИНЖИЛГЭЭ хийж хүний шүлснээс 7 төрлийн генетикийн тайланг Испани дах тусгай лабораторид шинжлүүлж гаргадаг болсноор дэлхийн дэвшилтэт Шинжлэх Ухааны ололтыг Монголдоо хямдаар авах бололцоог нээж өгсөн.

24Genetics байгууллагын DNA-ийн шинжилгээ нь хүний өнгөрсөн болоод ирээдүйн тухай мэдээллийг хамгийн өндөр магадлалаар харуулдаг ба Биотехнологийн Мэдээллийн Үндэсний төв /NCBI/-өөр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. 24Genetics нь хүний ген /DNA/ шинжлэн тогтоох европын анхны компани бөгөөд одоогоор дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна.

2021 оны 04 сараас SO-CHECK байгууллагын шинэ үйлчилгээ, Европын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хүний захын судсанд гэрлээр шинжилдэг үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэхүү үйлчилгээгээр бид 21 төрлийн ЭРДЭС БОДИС, 7 ТӨРЛИЙН ВИТАМИН, 18 ТӨРЛИЙН ХҮНД МЕТАЛЛ-ыг шинжилж мэргэжлийн зөвлөгөө өгч байна.

Цаашдаа бид Монголчууддаа эрүүл зөв амьдрах мэдээ, мэдээлэл, арга замуудыг нээж, дэлхийн дэвшилтэт аргуудыг ашиглах бололцоог нэмэгдүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.

 

Хурууны хээний төрлүүд

Нуман хээ

Хамгийн энгийн хээ юм. Хээний шугамууд нь хурууны өндөгний голд долгио үүсгэж бага зэрэг дугуйрсан байх ба дельта байдаггүй.

Гогцоо хээ

Хамгийн түгээмэл байдаг. Гогцоо нь эрхий хурууны зүгт, эсвэл чигчий хуруун тийшээ чиглэсэн байдаг. Нэг дельтатай байх ба тэр нь хээний зүүн эсвэл баруун хэсэгт байдаг.

Давхар эргүүлэгтэй хээ

Ихэвчлэн 2 дельтатай байх бөгөөд гол хэсэг нь S үсэгтэй төстэй. 2 эсвэл 3 дельтатай гол нь илүү ярвигтай өөр хувилбарууд ч бас тааралддаг.

Асран нуман хээ

Нуман хээний нэг төрөл бол асран хэлбэрт нуман хээ бөгөөд голдоо гацуур мод эсвэл гурвалжин хэлбэртэй шугаман зураастай байдаг.

Битүү хээ

Битүү хээний төв нь буудлагын байтай төстэй. Ороомог хэлбэрийн голтой арай өөр хувилбарууд ч бас байдаг.